Monthly Archives: March 2020

March, 2020

  • 17 March

    УОК: Халдвар авсан иргэдэд шаардлагатай бүх эмчилгээг хийж байна

    Улсын онцгой  комисс хуралдан Шинэ коронавируст халдвартай холбоотой нөхцөл байдал, хийж байгаа ажил зэргийн талаар хэлэлцлээ. БНСУ-аас ирсэн хоёр эмэгтэйн биеийн байдал тогтвортой, Москва хотоос ирсэн эмэгтэйн бие хүндэвтэр байгаа тухай ХӨСҮТ мэдээлсэн байна. Дээрх гурван хүнтэй нэгдүгээр зэргийн  хавьталтай 111 иргэнээс шинжилгээ авсан бөгөөд 61-ийнх нь хариу сөрөг гарчээ. ХӨСҮТ-д ажиллах эмч, сувилагч, асрагч нарын тоог нэмэх, халдвар авсан …

  • 17 March

    Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн цахим дуудлага худалдаа ирэх сард болно

    Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/187 дугаар захирамжийн дагуу Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн цахим дуудлага худалдаа 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Газрын биржийн цахим систем /www.mle.mn/-ээр зохион байгуулагдана. Цахим дуудлага худалдааны давуу тал нь  оролцохыг хүссэн хүн бүр интернетэд холбогдсон компьютер, гар утас, таблет зэрэг төхөөрөмжүүдийг ашиглан дуудлага худалдаанд байршил харгалзахгүй оролцох боломжтой юм. Дуудлага худалдаанд оролцохыг хүссэн иргэн, аж …

  • 17 March

    “Эко автомашин импортлогчдын холбоо”-оос автомашин хандивлалаа

      “Эко автомашин импортлогчдын холбоо”-оос шинэ коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд зориулж “Nissan vanette” загварын автомашиныг Улсын онцгой комисст хандивлалаа.  Тус холбоо нь 2017 онд байгуулагдсан бөгөөд 400 гаруй гишүүнтэй. Эдгээр гишүүдийнхээ дунд сайн үйлсийн аяныг өрнүүлэн 15 сая төгрөгийн өртөг бүхий автомашиныг худалдан авч, гардуулсан нь энэ юм. Япон Улсад 2012 онд үйлдвэрлэгдсэн тус автомашиныг ачааны болон суудлын зориулалтаар …

  • 17 March

    Ө.Энхтүвшин: Бид үүргээ биелүүлж Монгол Улсын иргэнээ эх оронд нь авчрах ёстой

    УОК өнөөдөр уралдлаа. Хуралдааны дараа гаргасан шийдвэрийг нэгтгэн мэдээлэл өглөө. Тус хуралдаанаар долоон асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.  УОК-ын дарга Ө.Энхтүвшин “Юуны түрүүн Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын комисстой холбогдож хурал хийлээ. Бүгд найрамдах Казакстан Улсын цагаан нуурын боомтоор олон тооны иргэд орж ирж байгаа. Одоогийн байдлаар тэнд 133 иргэн тусгаарлагдаад байна. 59 иргэн гэрээр хяналтанд байгаа. Нийтдээ 192 иргэн хяналтанд байна. …

  • 17 March

    Иргэдийг тусгаарласан байруудыг хамгаалалтад авлаа

    Дотоодын цэргийн анги, байгууллагын жижүүрлэлтийн алба болон улсын онц чухал объектын харуул, хамгаалалтыг 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн хүч нэмэгдүүлэн зохион байгуулж байгаа билээ. Энэхүү ажлын хүрээнд байгууллага бүрт хариуцлагатай эргүүл, жижүүрийг 24 цагаар томилон, дотоодын хяналт-шалгалтыг нэмэгдүүлж, эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийг сахиулан, албаны бэлэн байдлыг ханган ажиллаж байна. Дотоодын цэргийн командлагч, Дотоодын цэргийн штабын даргын …

  • 17 March

    Хотын гудамж талбайг ариутгаж эхэллээ

    Цаг агаар энэ долоо хоногт нэмэх хэмтэй байх төлөвтэй тул нийслэлийн хотын гудамж талбай, олон нийт ихээр зорчдог газар, барилга байгууламж, автобусны буудлуудад ариутгал халдваргүйжүүлэлтийг нэгдсэн зохион байгуулалттайгаар хийхээр төлөвлөөд байна. Нийт 180.8км урт хатуу асфалтан зам, 9.2 сая метр квадрат нийтийн эзэмшлийн талбай, гэр хорооллын гудамжуудад ариутгал халдваргүйтгэлийн тусгай зөвшөөрөлтэй 38 компаний 164 ариутгагч, 27 моторт төхөөрөмжөөр, 33 манацар үүсгэгч, …

  • 17 March

    ОХУ Монголын талын хилээ хаажээ

    Өчигдөр орой 20:00 цагт Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийж Монгол Улсын гурван иргэн Covid19-ийн халдварыг зөөвөрлөн эх орондоо ирсэнээр халдварын тохиолдол дөрөв болсон тухай мэдээлж байсан. Тэгвэл өнөөдрөөс эхлэн ОХУ Монголын талын хилээ хаасан байна. Монгол Улс нь Алтанбулаг, Сүхбаатар, Цагааннуур, Боршоо, Тэс, Эрээнцав зэрэг  төмөр зам болон авто тээврийн 10 боомтоор ОХУ-тай харилцаатай ажилладаг юм.  http://credit-n.ru/offers-zaim/zaym-na-kartu_migcredit.html

  • 17 March

    Коронавирусийн (Covid-19) халдвараас сэргийлэх аргууд

    Иргэн бүр халдвараас урьдчилан сэргийлэх, хувийн ариун цэврийг сайтар сахих нь тун чухал юм. Амны хаалт тогтмол хэрэглэхГараа сайтар савандаж угаахОлон нийтийн газраар явахгүй байхХаниаж, найтааж байгаа хүнээс хол байхХүйтэн ус, мөстэй ундаанаас татгалзахХалуун бүлээн шингэн ойр ойрхон уухДавс, чихэр, өөх тос багатай хоол хүнс хэрэглэхХүн бүр тусдаа аяга, таваг, нүүр гарын алчуур хэрэглэхНэг аяга, тавагнаас хоол идэхгүй байхДулаан хувцаслах, …

  • 17 March

    Халдваргүйтгэлийн үйл ажиллагаанд Буяны үйлчилгээний байгууллага, ТҮК-иуд тоног төхөөрөмж, хувцас хэрэглэлээр тусламж үзүүллээ

    Шинэ коронавируст (Covid-19) халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн Онцгой комиссоос гарсан шийдвэрийн хүрээнд хоёрдугаар сарын 08-ний өдрөөс эхлэн Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа үйлчилгээ, хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг 12000 орчим аж ахуйн нэгж, зах худалдааны төвүүд, орон сууцны хороолол, хогийн бункер, автобусны буудал зэрэг эрсдэл бүхий цэгүүдийг ариутгах ажлыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хариуцан ариутгал халдваргүйтгэлийн мэргэжлийн холбооны …

  • 17 March

    Амьжиргааны түвшин доогуур өрхөд урьдчилан сэргийлэх багц өгч байна

    Шинэ коронавирусийн /Ковид-19/ халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах зорилгоор өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгаагаар амьжиргааны түвшин доогуур /0-200 оноотой/ 2500 өрхөд урьдчилан сэргийлэх багц олгож байна. Тэгвэл өнөөдөр нийслэлийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа Баянгол, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн дарга нарт дүүргийнхээ эмзэг бүлгийн иргэдэд урьдчилан сэргийлэх багцыг дамжуулан өгөхийг хүсч, хүлээлгэн өглөө. Энэ …

  • 17 March

    “Надад хамаагүй” залуусын хөдөлгөөн хандивын аянд нэгдлээ

     Шинэ коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж  “Нано” группын “Адилакс” ХХК-аас  гурван төрлийн ариутгалын бодисын тус бүр гурван сарын хэрэглээ буюу 10 сая төгрөгийн өртөг бүхий бүтээгдэхүүнийг өнөөдөр Улсын онцгой комисст гардуулав. Мөн “Надад хамаагүй” залуусын хөдөлгөөнөөс  сая төгрөгийг  хандивлалаа. Залуус “Надад хамаагүй” уран бүтээлийнхээ нэг удаагийн үзэлтийг 3 төгрөгөөр үнэлэн, ийнхүү цугларсан мөнгөө хандивлаж байгаагаа илэрхийлсэн юм гэж …

  • 17 March

    Коронавирусийн эсрэг МУЗН-ийн Хүүхэд залуучуудын хөдөлгөөн нэгдэж байна

    Монголын улаан загалмайн нийгэмлэгийн Хүүхэд залуучуудын хөдөлгөөн дэлхийн 150 гаруй оронд тархаад байгаа Коронавирусийн эсрэг нэгдэж, нийслэлийн Баянзүрх дүүргийн 8, 9, 17, 23-р хорооны зорилтот бүлгийн айл өрхүүдэд гэрийн эргэлт хийж, дархлааг дэмжин хүнсний багц, гар ариутгагч санитол амны хаалт зэрэг хүмүүнлэгийн тусламж үзүүллээ. Зорилтод бүлгийн айл өрхүүдээр явж гэрийн эргэлт хийж, хүмүүнлэгийн үйл ажиллагааг дэмжин хамтран ажилласан Хүүхэд залуучуудын хөдөлгөөний …

  • 17 March

    Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөл цахимаар хуралдав

    Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөл өчигдөр /2020.03.16/ цахимаар хуралдав. Хуралдаанд УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайхан, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт, Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн, УИХ-ын гишүүн, Цахим бодлогын түр хорооны дарга Н.Учрал, АН-ын зөвлөлийн дарга, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, ШИНЭ намын зөвлөлөөс УИХ-ын гишүүн Ж.Батзандан, …

  • 17 March

    БНСУ-д суугаа Монголын ЭСЯ-ны консулын хэлтэс түр ажиллахгүй

    Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамны консулын хэлтэс өнөөдрөөс буюу 2020 оны гуравдугаар сарын 17-ны өдрөөс эхлэн цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор тодорхой хугацаанд консулын үйлчилгээ үзүүлэхгүй болсныг мэдэгдэв.   Итгэмжлэл, иргэдийн бүртгэлтэй холбоотой үйлчилгээг Бусан дахь консулын газар цахимаар хийх аж.  Иймд ЭСЯ-ны Бусан хотод суугаа консулын газрын 051-465-9996, 010-4966-7103 утсаар холбогдож мэдээлэл авахыг зөвлөж байна.  Виз сунгуулах хүмүүс ЭСЯ-ны …

  • 17 March

    Хар тамхи хилээр нэвтрүүлж, худалдан борлуулдаг этгээдүүдийг илрүүллээ

    Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар 2020 оны гуравдугаар сард гадаад улсаас мансууруулах бодисыг эд зүйлд нуун, бусдад төлбөр төлж, Монгол Улс руу илгээснийг нь хүлээн авч, худалдан борлуулахаар завдаж байсан этгээдүүдийг илрүүлж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Дайвар ачаа авсан иргэн тухайн ачаанд хар тамхи нуусан болохыг мэдсэн эсэхээс үл хамааран “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр …