“Хурд” хамтлагийн санаачлагаар зохион байгуулагдсан “Буцааж нэхэхгүй хайр” цахим тоглолтын үеэр иргэдээс ирүүлсэн мөнгөн хандив болох 284 сая төгрөгийг өнөөдөр Улсын онцгой комисст албан ёсоор хүлээлгэн өглөө. Шинэ коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа болон мэргэжлийн байгууллагуудын алба хаагчдад сэтгэлийн дэм үзүүлэх зорилготой тус тоглолтын үеэр 27900 гаруй иргэн 284 сая төгрөгийн хандивыг илгээсэн юм. Энэ үеэр “Монголын ард …
Monthly Archives: March 2020
March, 2020
-
16 March
Б.Ууганбаяр: Төлбөрөө төлөөгүй байдлаас болж дараагийн хүмүүсээ татан авч, байрлуулахад хүндрэл учраад байна
Улсын Онцгой комиссын даргын тушаалаар байгуулагдсан Шуурхай штабаас өнөөдөр мэдээлэл хийх үеэр тусгаарлагдсан иргэдийн төлбөрийн асуудалтай холбоотой асуудал ярилаа. 14 хоногийн тусгаарлах хугацаа нь дуусч “Бага баян” амралтын газраас өнөөдөр гарч байгаа 60 гаруй иргэн болон Цэргийн төв эмнэлэг, “Асралт мэд” эмнэлэг, “Жаргалант” сувиллаас хязгаарлалтын хугацаа нь дуусаад гарч байгаа иргэд төлбөрөө төлөх шаардлагатай байгаа гэдгийг ОБЕГ-ын дарга дэд Б.Ууганбаяр анхааруулаад “Тиймээс өнөөдрийн дотор бидний танилцуулсан дансанд төлбөрөө төлж …
-
16 March
Т.Бадрал: Гадны улсын иргэдийг хүлээж авахгүй гэдгээ хэлье
Улсын Онцгой комиссын даргын тушаалаар байгуулагдсан Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ОБЕГ-ын дарга Т.Бадрал “Шуурхай штаб дээр ажиллаж буй баг төлөвлөгөөний дагуу ажилласаар байна. Гадаадад байгаа монголчуудаа татаж авах ажлыг үргэлжүүлж байна. Өнөөдөр нэг онгоц бууна. 18-нд Туркийн Истанбулаас нэг онгоц хүлээж авна. Өвчний халдвар бүртгэгдсэн улсын тоо 150 болчихлоо. Испанид л гэхэд 46 хүн гэрийн хорионд …
-
16 March
Нийтийн тээврийн хэрэгслүүд өнөөдрөөс ердийн хуваариар үйлчилнэ
Коронавирусаас урьдчилан сэргийлэх зорилгоор сэтгүүлчдийг олноор нь цуглуулж, эрсдэлд оруулахгүй байх үүднээс нийслэлийн Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс цаг үеийн асуудлаарх хэвлэлийн хурлаа цахимаар хийж байгаа билээ. Энэ удаагийн хэвлэлийн хурлаар сайжруулсан шахмал түлш болон бусад цаг үеийн асуудлуудаар мэдээлэл өглөө. Өнгөрөгч гурван хоногийн хугацаанд Яаралтай түргэн тусламжийн төвд угаарын хийнд хөнгөн хордсон 12 өрхийн 32 иргэн хандсан байна. Хоногт 4 …
-
16 March
Д.Нямхүү: Франц иргэнтэй хамт ирсэн 23 хүний давтан шинжилгээний хариу халдваргүй гарлаа
Эрүүл мэндийн яамны мэдээллээр манай улсад бүртгэгдсэн нэг тохиолдлын ойрын хавьтлуудыг бүгдийг нь шинжилгээнд хамруулж бүрэн хяналтандаа авсан тухай мэдээллээ. ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Гуравдугаар сарын 2-нд Москва-Улаанбаатарын онгоцоор франц иргэнтэй хамт ирсэн 23 хүний давтан шинжилгээний хариу сөрөг буюу халдваргүй гарлаа. Энэ бол маш сайн мэдээ. Гуравдугаар сарын 14-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан гурван хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. 15-нд ХӨСҮТ-д нэг, Баян-Өлгий аймагт нэг …
-
16 March
Б.Янжмаа: Швейцарт шинээр бүртгэгдсэн халдварын тоо 800 гаруйгаар нэмэгдлээ
Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ өглөө. Нөхцөл байдлын тухайд 24 цагийн дотор шинээр 11 улсад Covid19 халдвар бүртгэгдсэн байна. БНХАУ болон БНСУ-д халдварын тохиолдол цөөрхөн, хяналтандаа авсан байдалтай байгааг мэдээллээ. Халдварын эсрэг улс орон бүр өөрийн өөрийн онцлогт тохирсон шийдвэр, арга хэмжээг авч ажиллаж байгаа ажээ. Энэ талаар Эрүүл мэндийн яамны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа “Өнгөрсөн амралтын өдрүүдэд …
-
16 March
Шар усны үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
Монгол орны нийт газар нутгийн 49% нь цасан бүрхүүлтэй дундаж зузаан нь 18 см, цасан дахь усны нөөц 12.8 км3 байна. Жишээлбэл Увс нуур, Тэс голын сав, Завхан голын сав, Хэрлэн голын сав нутгаар 80-90 хувьд нь цасан бүрхүүлтэй, цасан дахь усны нөөц дунджаар 2.55 км3 бол Булган гол, Идэр гол, Дэлгэрмөрөн, Шишхэд, Чулуут, Хануй, Орхон, Туул, Хараа зэрэг голуудын сав …
-
16 March
Шалган нэвтрүүлэх товчоодын ачаалал хэвийн байна
Монгол Улсад коронавируст халдварын тохиолдол зөөвөрлөгдөн орж ирсэн тул урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэл, аймаг, сумаас гарах хот хоорондын зорчигч тээвэр болон хувийн тээврийн хэрэгсэл орон нутгийн хуваарьт нислэг, суудлын галт тэрэгний хөдөлгөөнийг Улсын онцгой комиссын шийдвэрээр түр зогсоосон. Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу өнөөдөр өглөөний 07.00 цагаас эхлэн нийслэлийн найман шалган нэвтрүүлэх товчоодын хот руу орох, гарах хөдөлгөөнийг нээлээ. Эмээлтийн …
-
16 March
Улаанбаатар-Токио чиглэлийн тусгай үүргийн онгоц өглөө хөөрлөө
Улаанбаатар-Токио чиглэлийн нислэгийг өнөөдөр буюу 2020 оны гуравдугаар сарын 16-ны өдрийн 08:55 цагт хийхээр хуваарь гаргаж, бэлтгэл ажлыг хангасан талаар Улсын Онцгой комиссын шуурхай штабаас мэдээллээ. Өчигдөр Улаанбаатар-Москва-Берлин чиглэлийн нислэг хийгдсэн. Мөн Улаанбаатар-Сөүл чиглэлд нислэг үйлдэж 244 иргэнээ эх орондоо авч ирсэн юм. Түүнчлэн Улаанбаатар-Истанбулын нислэгийг 2020 оны гуравдугаар сарын 18-ны өдрийн 06.30 цагт хийхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа …
-
16 March
4759 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг түр зогсоож, ариутгал халдваргүйжүүлэлт хийжээ
Нийслэлийн Засаг даргын А/333 тоот захирамжийн дагуу энэ сарын 10-16-ны өдрүүдэд зарим худалдаа, үйлчилгээний газруудын үйл ажиллагааг түр зогсоож, ариутгал халдваргүйжүүлэлт хийгдэж байгаа юм. Энэхүү захирамжийн үйлчлэл өнөөдөр дуусч, захирамжид дурьдагдсан үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагаа цагийн хуваарийнхаа дагуу хэвийн явагдах боллоо. Захирамжийн дагуу нийслэлд үйл ажиллагаа явуулж буй бараа бүтээгдэхүүний 55 их дэлгүүр, бүх төрлийн барааны 495 дэлгүүр болон үсчин …
-
16 March
Орон гэргүй, тэнэмэл иргэдийг нийгэмшүүлж, зориулалтын байртай болгоход анхаарна
Нийслэлийн Онцгой комиссын шуурхай ажлын хэсэг өчигдөр хуралдлаа. Хуралдаанаар энэ сарын 10-нд ариутгал, халдваргүйтэлийг эрчимжүүлэн хийх зорилгоор түр хаасан аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагааг нээх болон Улсын онцгой комиссын шийдвэрээр нийслэл рүү орох, гарах хөдөлгөөнийг нээж байгаатай холбогдуулан авах арга хэмжээний талаар хэлэлцлээ. Нийслэлийн Засаг даргын А/333 тоот захирамжийн дагуу үйл ажиллагааг нь түр зогсоосон аж ахуйн нэгж, байгууллагын …
-
16 March
Улаанбаатар “Хорт хавдаргүй хот” хөтөлбөрт хамрагдсанаар хавдрын эрт илрүүлэлт нэмэгдэнэ
ДЭМБ-ын харьяа “Олон улсын хорт хавдрын хяналтын төв” байгууллагаас хэрэгжүүлдэг “Хорт хавдаргүй хот” хөтөлбөрт Улаанбаатар хот хамрагдах мөч ойртоод байна. Хотын Захирагч С.Амарсайхан НИТХ-ын дарга байхдаа буюу 2018 оны 11 дүгээр сард ХСҮТ-ийн захирал Ж.Чинбүрэнтэй хамтран Улаанбаатар хотыг энэхүү хөтөлбөрт хамруулах хүсэлт хүргүүлж байсан бөгөөд өнгөрсөн 2 жилийн хугацаанд эхний 2 шатны шалгуурыг давж, өдгөө сүүлийн шатны даваа үлджээ.Хотуудын хорт …
-
16 March
Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Ойрын хоногуудад өдөртөө ихэнх нутгаар дулаарч, цас эрчимтэй хайлах тул болзошгүй шар усны үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2020 оны 03 дугаар сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун, төв болон зүүн аймгуудын нутгаар солигдмол, говийн аймгуудын нутгаар багавтар үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсгээр ялимгүй цас, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орно. Бусад …
-
16 March
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно
Өнөөдөр аргын тооллын 2020 оны гуравдугаар сарын 16. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хотолыг баригч” хэмээх Шороон хулгана жилийн Хаврын тэргүүн шар барс сарын Билгийн тооллын 22. Сумъяа гараг. Эрхтний тэнгэрт одтой, нэг цагаан мэнгэтэй шар морь өдөр. Барилдлага: ИдэрШүтэн барилдлага: АвахуйСуудал: Мод Өдрийн наран 7 цаг 03 минутад мандан, 18 цаг 59 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа …
-
15 March
МИАТ компанийн Сөүл-Улаанбаатар чиглэлийн захиалгат нислэгээр 244 иргэн эх орондоо ирлээ
Монгол Улсын Засгийн газар, УОК-ын шийдвэрээр өнөөдөр /2020.03.15/ 16:40 цагт МИАТ компанийн Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ302 дугаарын захиалгат нислэгээр Монгол Улсын 244 иргэнийг эх орондоо авч ирлээ. Шинэ коронавирусын голомтот бүс нутаг БНСУ-аас ирсэн учир биеийн байдал, зорчих хөдөлгөөнд хийсэн, оршин сууж байсан газар зэргийг нь харгалзан шууд Чингис хаан нисэх онгоцны буудлын нисэх талбайгаас гурван газарт хуваарилан тээвэрлэлээ. Нэн тэргүүнд мэс …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл