Б.Ууганбаяр: Төлбөрөө төлөөгүй байдлаас болж дараагийн хүмүүсээ татан авч, байрлуулахад хүндрэл учраад байна

Улсын Онцгой комиссын даргын тушаалаар байгуулагдсан Шуурхай штабаас өнөөдөр мэдээлэл хийх үеэр тусгаарлагдсан иргэдийн төлбөрийн асуудалтай холбоотой асуудал ярилаа.

14 хоногийн тусгаарлах хугацаа нь дуусч “Бага баян” амралтын газраас өнөөдөр гарч байгаа 60 гаруй иргэн болон Цэргийн төв эмнэлэг, “Асралт мэд” эмнэлэг, “Жаргалант” сувиллаас хязгаарлалтын хугацаа нь дуусаад гарч байгаа иргэд төлбөрөө төлөх шаардлагатай байгаа гэдгийг ОБЕГ-ын дарга дэд Б.Ууганбаяр анхааруулаад “Тиймээс өнөөдрийн дотор бидний танилцуулсан дансанд төлбөрөө төлж барагдуулах үүрэг чиглэл өгч байна. Хэрвээ уг асуудалд хойрго хандвал таны хаягаар, гэрт чинь төлбөрийн хуудас очно. Цаашлаад хууль хяналтын байгууллагаар уг асуудал яригдах болно. Төлбөрөө төлөөгүй байдлаас болж дараагийн хүмүүсээ татан авч, байрлуулахад хүндрэл учраад байна. “Бага баян” амралтын газар цаашид хүн авахад боломжгүй болох гээд байгаа тул ухамсартай хандахыг УОК-ын Шуурхай штабаас сануулж хэлье” гэлээ. 

http://credit-n.ru/offers-zaim/vashi-dengi-zaim.html

Санал болгох мэдээ

“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэжээ

​Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Цагаан алт” үндэсний хүрээнд хөнгөн үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулж …