Улсын онцгой комиссын шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Манай улсад Covid19-ийн халдвар бүртгэгдсэнтэй холбогдуулан Улаанбаатар болон аймаг, сумд руу орох, гарах хөдөлгөөнийг энэ сарын 16-ны 7:00 цаг хүртэл хөл хорио тогтоогоод байсан. Тэгвэл зорчигч хөдөлгөөний хязгаарлалтыг үргэлжлүүлэхгүй гэдгийг энэ үеэр мэдээллээ. ОБЕГ-ын дэд дарга Б.Ууганбаяр “Маргааш өглөөнөөс буюу гуравдугаар сарын 16-ны 07:00 цагаас авто замын хөдөлгөөнийг нээж, хэвийн үргэлжлүүлнэ. Харин …
Monthly Archives: March 2020
March, 2020
-
15 March
Д.Нямхүү: Хамгийн ойр хавьтлын 269 хүнээс шинжилгээ авч дууслаа
Эрүүл мэндийн яамнаас COVID-19-ийн халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Эрүүл мэндийн яамнаас шинжлэх ухаанд суурилсан зөвлөгөө, мэдээллийг тогтмол хүргэсээр байна. Цаашид ч мэдээллээ цахимаар олгохыг эрмэлзэж байна. Хүмүүсийн сонирхсон асуултад цахимаар хариулах боломжтой чатботыг НҮБ-ын Хүүхдийн сантай хамтарч хөгжүүлж байна” гэдгээ хэллээ. Ойрын хугацаанд тусгаарлагдаад байгаа сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариуны талаар ХӨСҮТ-ийн ерөнхий захирал …
-
15 March
БНСУ-аас ирэх иргэд 16:05 цагт Улаанбаатарт буух аж
Монгол Улсын Засгийн газраас БНСУ болон Япон улсад байгаа хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдээ тусгай үүргийн онгоцоор татах шийдвэрийг энэ сарын 11-ний өдөр гаргасан. Шийдвэрийн дагуу өнөөдөр БНСУ-аас эхний ээлжийн иргэдийг Монголд авчрахаар МИАТ ТӨХК-ийн Боинг-767 онгоц Улаанбаатараас 08:25 цагийн орчимд хөөрсөн байна. Тусгай үүргийн онгоц 12 цагийн орчимд Инчеонд газардаж, зорчигчдоо авснаар эргэн хөөрч 16:05 цагийн орчимд Улаанбаатарт буух аж. ОБЕГ-ын …
-
14 March
БНСУ-аас ирэх эхний нислэгт нэрс багтсан иргэд 14:00 цагаас өмнө суудлаа баталгаажуулна уу
Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу БНСУ-аас иргэдээ авчирах эхний нислэг 2020 оны 03 дугаар сарын 15-ны 07.45 цагт Улаанбаатар-Сөүл чиглэлд хийгдэнэ. Иймд тус нислэгээр ирэхээр бүртгүүлсэн иргэд өнөөдрийн буюу 2020 оны 03 дугаар сарын 14-ны өдрийн 14:00 цагаас өмнө Монгол Улсад ирээд тусгаарлагдах байр, хоолны зардлаа Онцгой байдлын ерөнхий газрын /ХААН БАНК 5084538375/ дансанд хийж, суудлаа баталгаажуулна уу. …
-
14 March
ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан Арилжааны 13 банк, Монголын Банкны холбоонд санал хүргүүллээ
Дэлхийн улс оронд тархсан халдварт өвчнөөс үүдэн эдийн засагт үүсээд буй хүндрэл бэрхшээлийг даван туулах, эрсдлийг бууруулах зорилгоор нийгэмд тулгарч буй олон асуудлуудыг шийдэхэд санаачлага гаргахыг хүсч ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан Монголын банкны холбоо, Төрийн банк, Хас банк, Худалдаа хөгжлийн банк, Голомт банк, Богд банк, Ариг банк, Кредит банк, Хаан банк, Чингис хаан банк, Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Капитрон банк, Тээвэр …
-
14 March
Д.Нямхүү: Ойрын хавьтал гэж үзсэн 215 хүний шинжилгээний хариу СӨРӨГ гарлаа
ЭМЯ ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр COVID 19-ийн шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү мэдээллээ. Тэрбээр “Батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болох Оюутолгойд тусгаарлагдсан ДОЛОО, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан НЭГ хүн гээд нийт НАЙМАН хүний шинжилгээний хариу сөрөг гарсан. Энэ бол батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын сүүлийн хүмүүсийн шинжилгээний хариу байлаа. Ингээд батлагдсан тохиолдлын хамгийн ойрын хавьтал гэж үзсэн 215 хүний шинжилгээний хариу СӨРӨГ …
-
14 March
Эхний ээлжний иргэдийг авчрах нислэгийг маргааш 07.45 цагт хийнэ
Шинэ төрлийн корона вирусийн халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх хүрээнд Монгол Улсаас эхлэлтэй олон улсын бүх нислэгийг түр зогсоосон. Үүнтэй холбоотойгоор гадаад улсад түр хугацаагаар зорчиж яваад нутаг буцах боломжгүй болсон олон монгол иргэдийн өргөдөл, хүсэлтийг үндэслэн Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос БНСУ, Япон Улс болон Европын улсуудад байгаа хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг Сөүл, Токио, Москва, Берлин, Истанбул хотоор …
-
14 March
ЗТХЯ-ны ажилчид нэг өдрийн цалингаа УОК-т хандивлалаа
Зам, тээврийн хөгжлийн яамны ажилтан, алба хаагчид хандивын аянд нэгдэж, нэг өдрийн цалингаа хандивлалаа. Нийт 7 сая төгрөгийг цуглуулж, Улаанбаатар төмөр замын эмнэлэгт шаардлагатай ариутгалын хэрэгслийг авч хандивласан бол өчигдөр үлдсэн 3,5 сая төгрөгийг Улсын онцгой комисст хүлээлгэн өгсөн юм. Мөн “Монголын тээвэр нэгдэл” ХХК болон “Үндэсний тээврийн корпораци” ХХК-аас нийт 10 сая төгрөгийг хандивлалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. …
-
14 March
Б.Чулуунтамир: Худал мэдээлэл тараасан хүмүүст хариуцлага тооцож байна
Манай улсад шинэ төрлийн коронавирусийн халдварын тохиолдол бүртгэгдэж, францын иргэнтэй хамт нэг онгоцоор ирсэн 100 гаруй хүнийг тусгаарлан шинжилгээнд хамруулж буй билээ. Гэвч тэдний ар гэрийнхэн эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудыг хэл амаар доромжилж, эмнэлэг рүү нь дайрч орох гэсэн тохиолдол гарч буй аж. Улс орны хэмжээнд онцгой дэглэм тогтоогоод байхад ийнхүү авирлаж буй хүмүүст ямар хариуцлага тооцож буй талаар ЦЕГ-ын …
-
14 March
Улаанбаатарт өдөртөө 3 хэм дулаан
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч эрс суларснаас цас эрчимтэй хайлж, шар усны үер болох нөхцөл бүрдэж байна. 2020 оны 03 дугаар сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Зүүн аймгуудын нутгаар үүлшинэ. Зүүн аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс, …
-
14 March
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
Өнөөдөр аргын тооллын 2020 оны гуравдугаар сарын 14. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны “Хотолыг баригч” хэмээх Шороон хулгана жилийн Хаврын тэргүүн шар барс сарын Билгийн тооллын 20. Санчир гараг. Хонгорцог одтой, гурван хөх мэнгэтэй улаан луу өдөр. Барилдлага: Үл тохирохШүтэн барилдлага: ТөрөхүйСуудал: Огторгуй Өдрийн наран 7 цаг 07 минутад мандан, 18 цаг 56 минутад жаргана. Тухайн өдөр бич жилтнээ аливаа үйлийг …
-
13 March
Махны үнийг засварлан зориуд худал мэдээлэл түгээсэн иргэнийг олж, хуулийн хариуцлага хүлээлгэнэ
Олон нийтийн дунд цахим хуудас ашиглан өөрийн фэйсбүүк хуудсаар дамжуулан “Үхрийн нуруу, сээр, хааны цул мах 20000” гэсэн махны үнийн зураг тавьсан, үүнийгээ засаж, фотошопоор завсарласан зургийг байршуулж, олон нийтийг төөрөгдүүлсэн худал мэдээллийг түгээсэн байна. Энэхүү худал мэдээлэл нь өндөржүүлсэн бэлэн байдал зарласан энэ хариуцлагатай үед олон нийтийг бухимдуулж, төөрөгдүүлсэн, үнийг хөөрөгдөх нөхцөл байдал үүсгэсэн байна. Худал мэдээлэл түгээсэн иргэнийг …
-
13 March
Хэрэглэгчийг чирэгдүүлж байгаа үйлдлийг таслан зогсоолоо
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас “бэлэн мөнгөөр үйлчлэхгүй байгаа нь хэрэглэгчдэд хүндрэл, чирэгдэл учруулж байна” гэх мэдээллийн дагуу бүрэлдэхүүнтэй шуурхай ажлын хэсэг 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Улсын Их дэлгүүрийн нэг давхарт талбай түрээслэгч “Артизан” ХХК-ийн гурилан бүтээгдэхүүн худалдаалж буй үйл ажиллагаатай танилцаж, шалгалаа. Шалгалтын явцад “Артизан” ХХК-ийн албаны хүмүүсээс тайлбар авахад “коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор бэлэн …
-
13 March
БНТУ-аас нутаг буцах монгол иргэдийг “COVID-19” вирусын шинжилгээнд хамруулахад дэмжлэг хүсэв
Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн 3 дугаар сарын 13-ны өдөр Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ахмет Язалыг хүлээн авч уулзаж, ‘COVID-19’ коронавируст халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл солилцов. Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Монгол Улсын Онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу БНТУ-д богино хугацааны визтэй зорчсон хүндэтгэн …
-
13 March
ХБНГУ-аас нутаг буцах монгол иргэдийг ‘COVID-19’-ын шинжилгээнд хамруулахад дэмжлэг хүсэв
Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн 3 дугаар сарын 13-ны өдөр Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ёорн Розенбергийг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн ‘COVID-19’ коронавируст халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх талаар манай Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулан Улсын Онцгой комиссоос 3 дугаар сарын 10-ны өдөр …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл