Д.Нямхүү: Ойрын хавьтал гэж үзсэн 215 хүний шинжилгээний хариу СӨРӨГ гарлаа

ЭМЯ ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр COVID 19-ийн шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү мэдээллээ.

Тэрбээр “Батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болох Оюутолгойд тусгаарлагдсан ДОЛОО, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан НЭГ хүн гээд нийт НАЙМАН хүний шинжилгээний хариу сөрөг гарсан. Энэ бол батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын сүүлийн хүмүүсийн шинжилгээний хариу байлаа. Ингээд батлагдсан тохиолдлын хамгийн ойрын хавьтал гэж үзсэн 215 хүний шинжилгээний хариу СӨРӨГ гарлаа. Бид нийт 414 хүнийг тусгаарлаж, ажиглалтад авч ажиллалаа. гуравдугаар сарын 12-нд ХӨСҮТ-д нэг иргэнийг тусгаарлахад шинжилгээгээр вирус илрээгүй. 13-нд Дархан-Уул аймагт 13 хүнийг ажиглалтад авч, хоёрыг нь ХӨСҮТ-д эмчийн хяналтад байлгаж байна. Өнөөдөр өглөө Дорноговь аймгаас 54 хүний сорьц ирсэн” гэв.

http://credit-n.ru/offers-zaim/creditplus-online-zaimi.html

Санал болгох мэдээ

ЗГ:Улсын хэмжээнд шатахууны 30 хоногийн нөөц бүрдүүлж, агуулахын багтаамжийг нэмэгдүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны аравдугаар сарын 22-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Гэр …