Д.Нямхүү: Хамгийн ойр хавьтлын 269 хүнээс шинжилгээ авч дууслаа

Эрүүл мэндийн яамнаас COVID-19-ийн халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Эрүүл мэндийн яамнаас шинжлэх ухаанд суурилсан зөвлөгөө, мэдээллийг тогтмол хүргэсээр байна. Цаашид ч мэдээллээ цахимаар олгохыг эрмэлзэж байна. Хүмүүсийн сонирхсон асуултад цахимаар хариулах боломжтой чатботыг НҮБ-ын Хүүхдийн сантай хамтарч хөгжүүлж байна” гэдгээ хэллээ.

Ойрын хугацаанд тусгаарлагдаад байгаа сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариуны талаар ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “Дорноговь аймагт кемпэд тусгаарлагдсан 54 иргэний шинжилгээний сорьц өчигдөр өглөө ирсэн. Шинжилгээгээр коронавирус илрээгүй. Ингэснээр хамгийн эгзэгтэй гэж үзсэн ойр хавьтлын 269 хүнээс шинжилгээ авч дууслаа.” гэдгийг мэдэгдсэн юм. Түүнчлэн Баян-Өлгий, Дархан, Сэлэнгэ аймагт нийт 53 хүнийг ажиглалтад авч, тусгаарласан хэмээн тэрбээр мөн мэдээлэв.

Гуравдугаар сарын 14-ний мэдээгээр Covid19-ийн халдварын 9769 тохиолдол шинээр нэмж бүртгэгдээд байгаа юм. Нөцхцөл байдлаас харвал Европ дэгдэлтийн гол төв болоод байна. Дэгдэлтийг хязгаарлах зорилгоор Европт хөл хориог чангатгаж, олон нийтийн арга хэмжээг цуцалж, аль болох гэрээсээ гарахгүй байхыг зөвлөжээ. Итали, Иран, Испани улсад хоногт 1,000-2,500 тохиолдол бүртгэгдсэн гэдгийг ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа мэдээллийн үеэр хэлж байлаа.

http://credit-n.ru/offers-zaim/greenmoney-online-zaymi-za-20-minut.html

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …