Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн дэргэдэх Монгол Японы хамтарсан сургалтын эмнэлгийн байгууллагын талаар хэлэлцүүлсэн. Гарсан шийдвэртэй холбогдуулан БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдээлэл өглөө.
БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг “Монгол-Японы сургалтын эмнэлгийн үйл ажиллагааны санхүүжилт, техник тоног төхөөрөмжийн асуудлыг цогцоор нь шийдлээ. Тухайн эмнэлэг өнөөдрөөс манай яамны харьяанд шилжиж ирж байна. Цаашид үйл ажиллагаа нь хэвийн үргэлжилнэ.
Коронавирусийн тархалтын асуудлаар өнөөдөр манай яамны зүгээс Эрүүл мэндийн яаманд хандаж байгаа. Сургууль, цэцэрлэгийн каринтиныг үргэлжлүүлэх эсэх дээр адаглаад 7 хоногийн өмнө санал боловсруулж оруулна.
Элсэлтийн ерөнхий шалгалтад орох бүх 12-р ангийн хүүхдэд хичээлийг нь CD-гээр тарааж өгөх ажлыг зохион байгуулна. Одоогоор эрүүл мэндийн яам болон сургалтын байгууллагуудаас саналуудыг нь авч байна. Баасан гарагийн УОК-ын хуралдаанд сургууль, цэцэрлэгийн карентиныг үргэлжлүүлэх эсэх саналаа оруулна.
Улсын Онцгой комиссоос манай яаманд хандаж, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг сунгах асуудлаар санал ирсэн. Саналыг ЭМЯ-нд хүргүүлээд байна. ЭМЯ-ны саналыг үндэслэж, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг сунгах эсэхийг шийднэ. Арванхоёрдугаар ангийг энэ жил төгсөх 28 мянган хүүхдүүдэд ЭЕШ-ын зөвлөмж, билет хичээлүүдийг СД дээр хуулж тарааж өгөхөөр төлөвлөж байна” гэсэн мэдээлэл хийлээ.