Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филипп Мэрлинийг өнөөдөр хүлээн авч уулзаж, Монгол Улсад хөдөлмөр эрхлэгч Франц Улсын иргэнээс COVID-19 шинэ коронавирусийн халдварын сэжигтэй шинж тэмдгүүд илэрч, шинжилгээний хариу эерэг гарсныг мэдээлж, санал солилцов. Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Улсын онцгой комиссын гишүүний хувьд УОК-оос авч хэрэгжүүлж буй арга …
Monthly Archives: March 2020
March, 2020
-
10 March
Орон нутгийн нислэг, суудлын галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоолоо
Энэ сарын 02-ны өдөр Москва-Улаанбаатар чиглэлийн “Аэрофлот” компанийн онгоцоор ирсэн Бүгд Найрамдах Франц Улсын иргэнээс Шинэ коронавирусийн халдвар илэрлээ. Тухайн иргэнийг Дорноговь аймагт тусгаарлан, давтан шинжилгээ хийж эхний хариуг баталгаажуулах юм. Нэгдүгээр хавьталд орсон 120 гаруй хүнийг тусгаарлан шинжилгээ авч, дам хавьталд орсон 500 гаруй хүнийг олж тогтоож байна. Энэ хугацаанд Баянгол, Веранда, Ариг ресторан, ICC Tower-т очиж үйлчлүүлсэн, галт …
-
10 March
Үндэсний аюулгүй байдлын зөвлөл шуурхай хуралдаж, Засгийн газарт чиглэл өглөө
Шинэ коронавирусний халдвар /Covid-19/ Монгол Улсын нутаг дэвсгэрт илэрсэнтэй холбогдуулан Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл өнөө өглөөний /2020.03.10/ 08:00 цагт шуурхай хуралдаж, Засгийн газарт чиглэл өглөө. Үүссэн нөхцөл байдлыг хяналтад авахын тулд шуурхай арга хэмжээ авч ажиллах тухай Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс өгсөн чиглэлийн дагуу Засгийн газрын ээлжит бус хуралдаан 10:00 цагаас эхэллээ. Мөн Үндэсний аюулгүй байдлын зөвлөл шуурхай …
-
10 March
Д.Нямхүү: Улаанбаатар хотод 43 иргэн, Дорноговь аймагт 80 иргэнийг тусгаарласан
Эрүүл мэндийн яамнаас Covid19-ын халдварын анхны тохиолдол Монгол Улсад илэрсэнтэй холбогдуулан өнөөдрийн мэдээллээ хийлээ. Тодруулбал Москва – Улаанбаатар чиглэлийн онгоцоор энэ сарын 2-ны өдөр Монголд ирсэн Франц улсын иргэнээс урьдчилсан шинжилгээгээр шинэ төрлийн коронавирус илэрч, шинжилгээ нь батлагдаад байна. Эрүүл мэндийн яамны Газрын дарга Д.Нарангэрэл “Бүтэнсайн өдөр буюу гуравдугаар сарын 8-нд Францын иргэн тусгаарлагдсан гэж хэлж байсан. Тухайн иргэнийн шинжилгээний хариу …
-
10 March
Нийтийн тээвэр энэ сарын 17-ны өдрийг хүртэл тусгай зохицуулалтаар үйлчилнэ
Улсын онцгой комисс өнөөдөр өглөө яаралтай хуралдаж шийдвэр гаргасны дараа үргэлжлүүлэн нийслэлийн Онцгой комисс хуралдаж, шинэ төрлийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд авч хэрэгжүүлэх гэж буй ажлуудыг эрчимжүүлэх талаар ярилцлаа. Энэ сарын 2-ны өдөр Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн Франц улсын иргэнээс коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрч, Монгол Улсад коронавирусийн анхны тохиолдол бүртгэгдлээ. Түүнээс гадна, энэ хүнтэй хөдөө орон нутагт хавьталд байсан 80 …
-
10 March
Хан-Уул дүүргийн ЖДҮ-ийн төв дүүргийн онцгой комисст 4000 ширхэг амны хаалт хандивлалаа
Дэлхий нийтэд тархаж буй шинэ төрлийн коронавирусын халдвар болон томуу томуу туст өвчнөөс урьдчилан сэргийлэх, цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан Хан-Уул дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн хамт олон дүүргийн нутаг дэвсгэрт дэх эрсдэлтэй бүсэд ажиллаж буй дүүргийн Онцгой комисст 4000 ширхэг амны хаалтыг оёж, Хан-Уул дүүргийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Ж.Алдаржавхланд хүлээлгэн өглөө. Дүүргийн Онцгой комиссын дарга …
-
10 March
Ц.Ганзориг: Франц улсын иргэн нэр бүхий гурван ресторанаар үйлчлүүлсэн байна
Монгол Улсад шинэ төрлийн коронавирусний анхны эерэг тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан Улсын онцгой комисс өглөө 06.00 цагаас хуралдсан. Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзоригоос шуурхай нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Ц.Ганзориг “Юуны өмнө олон нийтийг тайван байхыг сануулж хэлье. Хууль хүчний байгууллагууд чиглэл бүрээр ажиллаж байна. Халдвар авсан франц улсын иргэнтэй гуравдугаар сарын 2-нд нислэгээр хамт ирсэн 100 …
-
10 March
Улаанбаатар хот руу орох, хотоос гарах хөдөлгөөнийг зогсоолоо
Энэ сарын 02-ны өдөр Москва-Улаанбаатар чиглэлийн “Аэрофлот” компанийн онгоцоор ирсэн Бүгд Найрамдах Франц Улсын иргэнээс Шинэ коронавирусийн халдвар илэрлээ. Тухайн иргэнийг Дорноговь аймагт тусгаарлан, давтан шинжилгээ хийж эхний хариуг баталгаажуулах юм. Нэгдүгээр хавьталд орсон 120 гаруй хүнийг тусгаарлан шинжилгээ авч, дам хавьталд орсон 500 гаруй хүнийг олж тогтоож байна. Энэ хугацаанд Баянгол, Веранда, Ариг ресторан, ICC Tower-т очиж үйлчлүүлсэн, галт …
-
10 March
УОК: Франц иргэн 120 хүнтэй уулзсан
Монгол Улсад шинэ төрлийн коронавирусний анхны эерэг тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан Улсын онцгой комисс өглөө 06.00 цагаас хуралдаж, шуурхай шийдвэрүүд гаргасныг Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан нар мэдээлэл хийлээ. Монголд ажилладаг Францын 57 настай иргэн Франц улс руу явж, 10 гаруй хоноод 3-р сарын 2-нд Монголд ирсэн бөгөөд ирсэн даруйд нь гэртээ 14 хоног тусгаарлахыг …
-
10 March
Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар хүйтний эрч суларна. 2020 оны 03 дугаар сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ. Хангай, Хөвсгөлийн уулсаар цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс, Арц богдын өвөр хоолойгоор секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан …
-
9 March
Үндэсний сэтгүүл зүйн өдрөөр 108 сэтгүүлч “Тэргүүний залуу сэтгүүлч”-ээр шагнууллаа
Монгол Улсад Үндэсний Сэтгүүлзүйн салбар үүссэний 107 жилийн ой, хэвлэл мэдээллийн ажилтны өдрөөр 108 залуу сэтгүүлч 99 жилийн түүхтэй Монголын Залуучуудын Холбооны “Андын Гэрэгэ”-гээ, энгэрийн тэмдгээ гардан авч, гишүүнчлэлээр бүртгүүллээ. Энэ өдөр мөн Монголын Залуучуудын холбоо салбартаа үнэт зүйл, үйл хэргээрээ тэргүүлсэн залуу сэтгүүлчдэд “Тэргүүний Залуу Сэтгүүлч” цол тэмдгийг гардуулсан бөгөөд цаашид байгууллагууд дээрээ “Залуу Сэтгүүлчдийн Зөвлөл”-ийг, мөн “Залуу Сэтгүүлчдийн Холбоо”-г хамтран байгуулж Монгол Залуу Иргэнийг хөгжүүлэх бүтээн байгуулалтын үйл …
-
9 March
“Хайр өвтгөдөггүй” аян эхэллээ
Улсын хэмжээнд 2020 оны эхний 02 сард гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 170 бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 143 хэргээр буюу 45.7 хувиар буурсан. Харин гэр бүлийн хүчирхийллийн улмаас 1911 зөрчил шалгасан нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 48.7 хувиар, 1263 хүнийг баривчлах шийтгэл ногдуулсан нь өмнөх оны мөн үеийнхээс 87.4 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна. Гэр бүлийн …
-
9 March
COVID-19 -ын нөхцөл байдал, 2020.03.09-ний байдлаар
http://credit-n.ru/offers-zaim/glavfinance-online-zaymi.html
-
9 March
Н. Адъяацэрэн: Цагаанхад орчмыг байдал намжтал онцгой бүс болгож өгөөчээ гэж хүсч байна
Улсын онцгой комиссын уул уурхайн бүтээглэхүүний экспортын тээвэрлэлтийг онцгой нөхцөлд зохион байгуулах бэлтгэл ажлыг 2020.03.15-ны дотор бүрэн хангах арга хэмжээ авах, 7.2-т нүүрс болон газрын тосны тээвэрлэлтийг сэргээх бэлтгэх ажлын хүрээнд УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар /2020.03.06-07/ Өмнөговь аймаг, Гашуун сухайт боомтод ажиллалаа. Тус ажлын хэсэгт ЗТХ-ийн дэд сайд Л.Халтар, МХЕГ-ын дэд дарга Д.Энхсайхан болон бусад холбогдох мэргэжилтнүүд багтсан байна. УОК-ийн гишүүд …
-
9 March
УУХҮ-ийн дэд сайд Д.Загджав Шивээ хүрэн боомтод ажиллаж байна
УОК-ын шийдвэрээр 3 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Шивээ хүрэн, Гашуун сухайт боомтоор нүүрсний тээвэрлэлтийг эхлүүлэхээр болсонтой холбогдуулан жолооч нарын эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангах, тусгай журмаар нүүрс тээвэрлэлтийг явуулах чиглэлийн дагуу Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны дэд сайд Д.Загджаваар ахлуулсан ажлын хэсэг Шивээ хүрэн боомтод ажиллаж байна. Нүүрсний тээвэр хийхэд тулгамдаж буй бэрхшээл, асуудал болон онцгой нөхцөлд ажиллахаар авч …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл