УОК: Франц иргэн 120 хүнтэй уулзсан

Монгол Улсад шинэ төрлийн коронавирусний анхны эерэг тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан Улсын онцгой комисс өглөө 06.00 цагаас хуралдаж, шуурхай шийдвэрүүд гаргасныг Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан нар мэдээлэл хийлээ. 

Монголд ажилладаг Францын 57 настай иргэн Франц улс руу явж, 10 гаруй хоноод 3-р сарын 2-нд Монголд ирсэн бөгөөд ирсэн даруйд нь гэртээ 14 хоног тусгаарлахыг сануулсан байна. 

Шинжилгээний хариу эерэг гарсан талаар мэдээллийг Улсын онцгой комисс өнгөрөгч шөнө 02 цагийн үед авсан бөгөөд үүнээс хойш анхдагч болон нэгдүгээр хавьтлаар тухайн хүнтэй уулзсан, хамт байсан хүмүүсийг 120 хүрсэн байна. Одоогоор анхдагч хавьталд орсон иргэдийг дуудаж, ХӨСҮТ-д тусгаарлаад байгаа юм байна. 

Тус иргэнийг анх Монгол Улсын хилээр орж ирэхэд даруйд өөрийгөө гэртээ тусгаарлан хянах зөвлөмж өгсөн ч зөвлөмжийг биелүүлэлгүй олон хүмүүстэй уулзаж,  олон газраар явсан талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэллээ. Тэрбээр өнгөрсөн хугацаанд Дорноговь аймагт 20, Улаанбаатарт 40 нийт 120 гаруй хүнтэй уулзсан байна. 

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: Гуравдугаар сарын 2-ны өдөр Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн Франц улсын иргэнээс эхний шатны шинжилгээгээр коронавирусийн халдварын эерэг буюу халдвартай гэсэн шинжилгээний хариу гарсан. Тухайн гадаадын иргэн гуравдугаар сарын 7-ны өдөр халуурах шинж тэмдэг илэрлээ гэсэн даруйд тусгаарласан.

Коронавирусийн халдвар илэрсэн франц иргэнд 14 хоног өөрийгөө тусгаарлан, гадагшаа гарахгүй байх зөвлөмж өгсөөр байтал үл тоож олон газраар явж одоогоор нэгдүгээр хавьтлын 120 хүн байна. Тиймээс эрүүл мэндийн байгууллага, УОК-оос, мэргэжлийн байгууллагуудаас өгч буй зөвлөмжүүдийг заавал мөрдөх хэрэгтэй. Нэгдүгээр хавьтлын мэдээллийг бүрэн дүүрэн авсан ба хууль хүчний тусгай байгууллагуудтай хамтран хайж олж эхнээс нь шинжилгээ авч байна. Тэдгээр иргэдтэй ойрхон байсан иргэд өөрийгөө гэртээ тусгаарлах, тавгүй шинж тэмдэг илэрвэл эмнэлгийн байгууллагад хандахыг зөвлөж байна.

http://credit-n.ru/zaymyi-v-ukraine.html

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …