Ц.Ганзориг: Франц улсын иргэн нэр бүхий гурван ресторанаар үйлчлүүлсэн байна

 Монгол Улсад шинэ төрлийн коронавирусний анхны эерэг тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан Улсын онцгой комисс өглөө 06.00 цагаас хуралдсан.

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзоригоос шуурхай нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

Ц.Ганзориг “Юуны өмнө олон нийтийг тайван байхыг сануулж хэлье. Хууль хүчний байгууллагууд чиглэл бүрээр ажиллаж байна. Халдвар авсан франц улсын иргэнтэй гуравдугаар сарын 2-нд нислэгээр хамт ирсэн 100 гаруй хүнийг хяналтад авч байна. Нэг бүрчлэн шинжилгээ авах ажил эхэлсэн. Тухайн халдвар авсан хүн нь Монгол Улсад ажилладаг франц улсын 57 настай иргэн. Францад очиж, гэртээ 10 хоноод ирсэн байна. Өөрийнх нь асуумж тайлбараар бол супермаркет орсон гэж хэлсэн. Тухайн бүс газарт нь нэг тохиолдол бүртгэгдсэн байсан.

Тухайн иргэн Монголд ирэхэд нь шинжилгээ авахад илрээгүй. Нууц үедээ байсан байна. Нэгдүгээр хавьтлын 100 хүнээс гадна, 2, 3 дугаар хавьтлын нийт 500 гаруй хүний холбоо барих хаягийг тогтоосон. Нэр бүхий гурван ресторанаар үйлчлүүлсэн байна” гэлээ.

http://credit-n.ru/offers-zaim/glavfinance-online-zaymi.html

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …