Monthly Archives: May 2020

May, 2020

  • 29 May

    Бүх аймгийн Боловсрол, соёл, урлаг, Биеийн тамир спортын газар автомашинтай боллоо

    Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам 2020 оны салбарын хөрөнгө оруулалтын ажлын хүрээнд аймаг орон нутаг дахь салбарын байгууллагуудад 45 ширхэг фургон автомашиныг хүлээлгэн өглөө.   БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг 2019 онд 21 аймагт ажиллаж, салбарын нийт ажилтан, алба хаагчидтай уулзаж, санал хүсэлт, тулгамдаж буй асуудлуудыг нь сонсоход ажиллах орчин нөхцөлтэй холбоотой, ялангуяа техник тоног төхөөрөмжийн дутагдалтай байдлын талаар түлхүү яригдаж байсан …

  • 29 May

    Улсын дугаар нь 5, 0-өөр төгссөн тээврийн хэрэгсэл эзэмшигчийн татвараа төлөх хугацаа дуусахад 3 өдөр үлдлээ

    Таны тээврийн хэрэгсэлийн улсын дугаар 5 болон 0 гэсэн тоогоор төгссөн бол энэ сардаа багтаан татвар төлөх ёстой. Татвар төлөх хугацаа дуусахад 3 хоног үлдсэн тул тээврийн хэрэгсэл эзэмшигч та иргэний үүргээ биелүүлж хугацаандаа амжиж татвараа төлнө үү. Хэрвээ танд банк явах зав зай хомс буй бол санаа зоволтгүй. Авто тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэд ухаалаг утасны SMARTCAR аппликейшн болон тээврийн …

  • 29 May

    Ирэх сард найман тусгай үүргийн нислэгээр 2000 орчим иргэнээ татан авна

      Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу ирэх зургадугаар сард   найман тусгай үүргийн нислэгээр 2000 орчим иргэнээ гадны улс, орнуудаас татан авна. Үүнд:  06 дугаар сарын 10-нд Казакстан,06  дугаар сарын 11-нд Токио,06  дугаар сарын 15-нд Энэтхэг,06  дугаар сарын 17-нд Сөүл (транзит),06 дугаар сарын 18-нд Сөүл06 сарын 19-нд Франкфурт хотруу нислэг үйлдэх юм.Мөн 06 дугаар сарын 25, 28-нд нислэг үйлдэх бөгөөд одоогоор …

  • 29 May

    Б.Батзориг: Эцэг, эхчүүд бага насны хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулах хэрэгтэй

    Дулааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор голын усанд иргэдийг осолдохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр өнөөдөр нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн дарга Э.Эрдэнэбаатар, Цагдаагийн удирдах газрын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Б.Батзориг, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн хөгжил, хамгааллын хэлтсийн дарга П.Мягмаржав нар мэдээлэл хүргэлээ. Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн дарга Э.Эрдэнэбаатар “Дулааны …

  • 29 May

    “Увертюра” хамтлагийн “Монгол соёл” тоглолт зургадугаар сарын 1-нд болно

    Монголын ард түмний төдийгүй Монгол туургатан улсуудын түмэн олны сэтгэлд хоногшсон олон гайхалтай дуунуудыг хит болгон эгшиглүүлсэн Монгол поп опера “Увертюра” хамтлаг ирэх 06 дугаар сарын 01-нд онлайн тоглолтоо хийх болсон тухайгаа өмнө нь албан ёсны цахим хуудсаараа дамжуулан зарласан билээ. Тус хамтлаг онлайн тоглолт хийх болсон учир нь “Монголын Соёлын аялал жуулчлалын холбоо” ТББ-аас санаачлан 2020 оноос эхлэн таван жилийн хугацаанд хэрэгжүүлэх гэж буй “Монгол өв …

  • 29 May

    Ө.Энхтүвшин: Галын шугамд ажиллаж байгаа албан хаагчиддаа зургадугаар сарын 15 гэхэд орон сууцны түлхүүрийг нь өгмөөр байна

    Монгол Улсын Засгийн газраас Коронавируст халдварт цар тахлын үед галын шугаманд ажиллаж байгаа албан хаагчдаа дэмжих зорилгоор энэ сарын 20-ны өдөр “Төрийн үйлчилгээний болон төрийн тусгай албан хаагчдыг түрээслээд өмчлөх хэлбэрээр орон сууцаар хангах тухай” тогтоол гаргаж, хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлж ажиллахыг холбогдох байгууллагуудад үүрэг болгосон. Энэ дагуу Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшинээр ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаж тус хөтөлбөрийг богино хугацаанд …

  • 29 May

    Монгол Улс ФАТФ-ын “Саарал жагсаалт”-аас гарлаа

    Манай улс ФАТФ-ын “Саарал жагсаалт”-аас албан ёсоор гарчээ.  Тодруулбал,   мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх олон улсын байгууллага болох ФАТФ-аас Монгол Улсыг өнгөрсөн онд стратегийн дутагдалтай орны жагсаалтад багтаасан. Ингэснээр  хэд хэдэн үүрэг, даалгаврыг өгсөн бөгөөд Засгийн газраас  “Саарал жагсаалт”-аас гарах ажлын хэсгийг байгуулан хэд хэдэн удаагийн тайланг хамгаалсан юм. Хамгийн сүүлд энэ сарын эхээр эцсийн тайлангаа онлайнаар хамгаалсан бол хариу …

  • 29 May

    Ц.Сандаг-Очир: Багануурын станцыг барих шаардлагатай

    Нийслэлийн Багануур дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очиртой ярилцлаа. Эдүгээ Багануур дүүрэг нь 30 мянган хүн амтай, Улаанбаатар хотын эрчим хүчний 70 хувийг дангаараа хангадаг аж үйлдвэрлэлийн бүс болж, өргөжжээ. -Covid-19 цар тахлын улмаас хувийн хэвшлүүд хаалгаа барьж, ажилгүйдэл өсөх болсон тухай дуулдах боллоо. Багануур дүүргийн хувьд нөхцөл байдал ямар байна вэ? -Амаргүй л байна. Хөл хорио  цаашдаа энэ хэвээр үргэлжилбэл гуравдугаар …

  • 29 May

    Сонгуулийн үед “COVID-19”-өөс сэргийлэх журмыг баталжээ

     Засгийн газрын энэ сарын 27-ны хуралдаанаар УИХ-ын ээлжит сонгуулийн үед “COVID-19”-өөс сэргийлэх журмыг баталжээ. УОК-ын Шуурхай штаб, цагдаагийн байгууллагаас уг журмыг СЕХ, аймаг, нийслэлийн сонгуулийн хороодод хүргүүлэхээр ажиллаж байгааг ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан мэдээлэв. Уг журамд нам эвсэл, нэр дэвшичгийн үүргийг тодорхой заасан байна. Тухайлбал,  Коронавируст халдвар /COVID-19/-ын цар …

  • 29 May

    Ерөнхий сайд теле хичээлийн багт талархал илэрхийлжээ

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг нар теле хичээлийг амжилттай зохион байгуулахад оролцсон 423 багш, 140 гаруй арга зүйч, судлаач, телевизийн 180 орчим ажилтанд талархал илэрхийлж, зарим хүнийг салбарын шагналаар шагналаа. “COVID 19” халдвараас шалтгаалж, гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан БСШУСЯ, Монголын телевизүүдийн холбоо хамтран теле хичээлийг шуурхай зохион байгуулж, 2020 оны 2 …

  • 29 May

    381.5 сая ам.долларын санхүүжилтээр 7,009 айлын түрээсийн орон сууцны хороолол баригдана

    Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хооронд 2018 оны 1 дүгээр сарын 16-нд “Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангаас авах зээлийн тухай Ерөнхий хэлэлцээр”-ийг байгуулж байв. Үүнийг 2020 оныг дуустал сунгах тухай Солилцох захидалд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, БНСУ-ын Засгийн газрыг төлөөлж БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Ё Хун нар 2020 …

  • 29 May

    Нийслэлийн Онцгой байдлын газар “Тэргүүний байгууллага”-аар шалгарлаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан 2020 оныг “Нэг хот-Нэг стандарт” зорилтот жил болгон зарласан. Энэ хүрээнд нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх,  стандарт, норм, дүрэм, журам, хэм хэмжээг мөрдүүлж, иргэдийн амьдрахад эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэх, төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулсан болзолт уралдаанд нийслэлийн Онцгой байдлын газар “Тэргүүний байгууллага”-аар шалгарлаа.  Онцгой …

  • 29 May

    Энэтхэгээс ирсэн иргэд: Эх орондоо ирсэндээ туйлын баяртай байна

    Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын даргын шийдвэрээр энэ сарын 19-ний өдөр БНЭУ-руу захиалгат нислэг үйлдсэн. Тус нислэгээр Энэтхэг улсад эмчилгээ, хагалгаа, сургалт зэрэг шалтгаанаар түр хугацаанд зорчиж байгаад хоёр сарын хугацаанд хатуу хөл хорионд ороод байсан 158 иргэнийг татан авсан.Өнөөдөр БНЭУ-аас захиалгат нислэгээр ирж, тусгаарлах байранд ажиглалтад байгаа 158 иргэний зүгээс талархсан сэтгэлийн илэрхийлэл болгож Улсын онцгой комисст …

  • 29 May

    Л.Мөнхтүшиг: Хилийн чанадаас эх орондоо ирэх хүсэлтэй 10,583 хүн байна

    УОК-ын Шуурхай штабаас олон нийтэд хандан мэдээлэл хийлээ. Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг “Хилийн чанадаас эх орондоо ирэх хүсэлтэй 10,583 хүн байна. Дараагийн сард иргэдээ татаж авах иргэдийн тоо, төлөвлөгөөг батлуулсан. Зургадугаар сард 2000 орчим иргэнээ гаднын улсаас авчирна.” гэлээ. Ирэх сард найман тусгай үүргийн нислэг үйлдэх юм. Үүнд:  6 сарын 10-ны өдөр Казакстан,6 сарын 11-нд Токио,6 сарын 15-нд Энэтхэг,6 сарын …

  • 29 May

    Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газраас 920 иргэнийг ажлын байраар хангажээ

    Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газраас хэрэгжүүлж буй цаг үеийн ажлуудын талаар өнөөдөр нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд цахимаар мэдээлэл хүргэлээ. Хөдөлмөр эрхлэлтийн газар нь нийслэлийн хэмжээнд хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлччилгээ болон дэмжих арга хэмжээг хэрэгжүүлэн ажилладаг юм. Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар энэ сарын 25-ны өдрийн байдлаар давхардсан тоогоор нийт 13014 иргэн, 619 ажил олгогчид үйлчилгээ үзүүлжээ. Ажил зуучлах үйлчилгээний хүрээнд 619 ажил …