Monthly Archives: May 2020

May, 2020

  • 29 May

    Б.Лхагвасүрэн: Долоон сарын хугацаанд ажиллаж, саарал жагсаалтаас гарах нөхцөлийг хангалаа

    Монголбанкнаас ФАТФ-ын саарал жагсаалттай холбоотой мэдээллээ. Манай улс ФАТФ-ын саарал жагсаалтаас гарахын тулд зургаан даалгавар биелүүлэх үүрэг авсан. Хөл хорио тогтоосон тул ФАТФ-д  ажлаа цахимаар танилцуулах хүсэлт тавьсны дагуу энэ сарын 11-нд тайлангаа тавьсан. Үр дүнгийн талаар тус мэдээллээр дуулгалаа. Мэдээллийн үеэр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар манай улсын зээлжих зэрэглэлийг хэвээр үлдээх шийдвэр гарсан болохыг танилцууллаа.  Тэрбээр “ФАТФ-аас тайлан ирүүлсэн. Зургаан үүрэг …

  • 29 May

    Д.Нямхүү: 369 хүнд шинжилгээ хийхэд 18 хүнд халдвар илэрлээ

    ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр манай улсад коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдсэн эсэх талаар шинжилгээний хариуг мэдээллээ. ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: “ХӨСҮТ, Дархан, ЗӨСҮТ-ийн лабораторид нийт 369  хүн шинжилгээ хийхэд 351 хүнд илрээгүй. Харин 18 хүнд шинээр илэрлээ. 05.28-нд Алтанбулагийн боомтоор ирсэн 230 хүнд шинжилгээг хийхэд дээрх хариу гарлаа. Тэд 18-52 настай хүмүүс ба 11 нь оюутан юм. Ингээд нийт 179 хүн …

  • 29 May

    Д.Нарангэрэл: Шуурхай 119 дугаарт 448 дуудлага ирсэнээс Швед, Франц, Чех, ОХУ-аас 19 хүн холбогджээ

    Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллээр ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл Covid19-ийн халдварын нөхцөл байдлын талаар мэдээллээ. Тэрбээр “Нийт дэлхийн 216 улсад 5876000 хүн өвдөж, 360000 хүн нас баржээ. Мөн 2.5 сая хүн эдгэрч, 2.9 сая нь эмчлэгдэж байна. 24 цагт нас баралт, өвчлөл өмнөх өдрүүдээс багассан сайн мэдээтэй байна. ОХУ-д халдвартай 8371 хүн шинээр нэмэгдсэн.  Манай улсад өчигдөр 289 хүн ажиглалтад …

  • 29 May

    Японд Covid19-ийн халдварын тохиолдол гурван өдөр дараалан нэмэгджээ

    Японд коронавирусний халдварын шинэ тохиолдол сүүлийн гурван өдөр дараалан нэмэгдсэн тухай тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлжээ. Пүрэв гаргийн байдлаар 63 тохиолдол шинээр илэрсний 15 нь нийслэл Токио хотод бүртгэгдсэн байна. Үүнээс өмнө халдварын 35 шинэ тохиолдол илэрсэн гэж мэдээлжээ. Халдвар авсан нийт хүний тоо “Diamond Princess” аяллын хөлөг онгоцны зорчигчид болон багийн гишүүдийг оруулаад 17471-д хүрсэн байна. Коронавирусний халдвар …

  • 29 May

    Монгол Улс цэрэг хандивлагч орнуудын жагсаалтад 24 дүгээрт бичигдэж байна

    Олон улсын Энхийг сахиулагчдын өдөр” өнөөдөр тохиож байна.  Дэлхийн 125 орны 100 мянга гаруй энхийг сахиулагчид 2019 оны байдлаар НҮБ-ын 14 энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байжээ. Цэрэг хандивлагч орнуудын жагсаалтад Монгол Улс 24 дүгээрт бичигдэж байна. Монгол Улсын Засгийн газрын 140 дүгээр тогтоолоор баталгаажуулсны дагуу эл өдрийг манай улсад 2005 оноос тэмдэглэх болжээ. Монгол Улсын Зэвсэгт хүчин НҮБ-д цэрэг хандивлагч орны …

  • 29 May

    Т.Уламбаатар:Гэрээр ажиглалтад байгаа иргэдийн эрүүл мэндийг хянах гар утасны апплейкшныг туршиж байна

       Дэлхий дахинаа тархаад байгаа коронавируст халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд улс орнууд технологийн шийдлийг ашиглаж байна. Монгол улс тэр дундаа Онцгой байдлын байгууллагаас энэ тал дээр ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа талаар ОБЕГ-ын “Орон зайн мэдээлэл, технологийн тасаг”-ийн мэргэжилтэн, ахмад Т.Уламбаатараас тодрууллаа.   -Цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхэд ашиглаж байгаа техник, технологийн шийдлийн талаар яриагаа эхэлье? …

  • 29 May

    Төв аймгийн Лүн сум стандартад нийцсэн Спорт цогцолбортой болж байна

    Төв аймаг 2019 онд 99.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил хийж хэрэгжүүлсэн. Үүний нэг нь Лүн суманд баригдаж байгаа 450 хүний суудалтай Спорт цогцолбор юм. Уг цогцолбор нь улсын төсвийн 1 тэрбум 100 сая төгрөгийн хөрөнгөөр баригдсан бөгөөд фитнесс өрөө, сургалтын танхим, эрэгтэй, эмэгтэй хувцас солих өрөө, ариун цэврийн өрөө, шүршүүр зэргээс бүрдэж байна. Стандартын шаардлагад нийцсэн спорт …

  • 29 May

    Сэлэнгэ аймагт 14 иргэн тусгаарлалтад байна

    Сэлэнгэ аймагт энэ сарын 27-ны өдрийн 20:00 цагийн байдлаар нийт 14 иргэн тусгаарлалтад байна. Сүхбаатар сумын Ахмадын сувилалд тав, аймгийн нэгдсэн эмнэлэгт есөн иргэн байгаа ажээ. Мөн Алтанбулаг, Сүхбаатар, Мандал, Цагааннуур, Сайхан суманд 10 иргэн гэрийн ажиглалтад байна. “COVID-19” халдвараас сэргийлэх, бэлэн байдлыг хангах чиглэлээр аймгийн ЭМГ-аас олон ажлыг хийж байна. Тухайлбал, зөвхөн нэг өдрийн дотор буюу 27-ны өдрийн байдлаар 19 байгууллага, 2526 …

  • 29 May

    Ирэх сарын 1-ээс нийслэлийн төрийн байгууллагуудын ажил 08:00 эхэлнэ

    Дулааны улирал эхэлж, өдөр уртсаж байгаатай холбоотой нийслэлийн, төр захиргааны байгууллагын ажил эхлэх цагийг ирэх 6 дугаар сарын 1-нээс 08.00 цагт байхаар зохицуулж зуны хуваарьт шилжиж байна.  Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханы 2019 оны 5 дугаар сарын 8-нд гаргасан захирамжаар жил бүрийн 6 дугаар сарын 1-нээс 8 дугаар сарын 31 хүртэл өдрүүдэд нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажил эхлэх цагийг зуны улиралд зохицуулж …

  • 29 May

    Асаргаа шаардлагатай, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан тасаг байгуулагдлаа

    Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асуудлыг шийдвэрлэхэд хүндрэлтэй олон асуудал байсныг шийдсэн үйл явдал Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн өмнөхөн тохиож байна. Өмнө нь эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчгүй, хүчирхийлэлд өртсөн, 18 хүртэлх насны хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд эцэг эх нь асран хамгаалах чадваргүйн улмаас магадлан итгэмжлэгдсэн хүүхдийн төрөлжсөн асрамж халамжийн төвд эсвэл хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах …

  • 29 May

    Батлан хамгаалахын сайд Н.Энхболд мэндчилгээ дэвшүүллээ

    Хүн төрөлхтний амар амгалан, энх тайвны төлөө үйл хэрэгт бодит хувь нэмрээ оруулж, Монгол Улс, Монгол цэргийн нэр хүндийг дэлхийн тавцанд өндөрт өргөсөн эрхэм генерал, офицер, ахлагч, гэрээт албаны түрүүч, байлдагч нар болон хилийн чанадад энхийг сахиулах үүргээ нэр төртэй гүйцэтгэж байгаа нийт цэргийн алба хаагчид Та бүхэндээ “Энхийг сахиулагчдын өдөр”-ийн мэндчилгээг өргөн дэвшүүлье. Араб-Израйлын хооронд байгуулсан гал зогсоох хэлэлцээрийг хянах зорилгоор цэргийн ажиглагчдыг 1948 оны 05 дугаар сарын 28-ны өдөр анх илгээсэн бөгөөд түүнээс хойш энэ өдрийг НҮБ-аас “Олон улсын …

  • 29 May

    ШӨХТГ-аас 43 фэйсбүүкийн хандалтыг зогсоожээ

    Сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлээгүй байхад мэдээллийн зарим хэрэгсэл нэр дэвшигчийг сурталчлах, мөн улс төрийн чансаа тогтоох байдлаар судалгаа болон шалгаруулалт явуулах зэргээр УИХ-ын сонгуулийн хуулийг зөрчиж буй талаар ШӨХТГ-аас мэдээллээ.  Тодруулбал, тус газраас хууль зөрчсөн 3 телевиз, 1 сайтад албан шаардлага хүргүүлэн зөрчлийг арилгуулж, 43 фейсбүүк хуудасны хандалтыг зогсоогоод байна.  Зөрчлүүдийн талаар ШӨХТГ-ын дарга Б.Лхагваас тодруулбал, “Өнгөрсөн хугацаанд улстөрийн …

  • 29 May

    Улаанбаатар хотод өдөртөө 7 хэм дулаан

    Малчид, иргэд, тариаланчдын анхааралд: Өнөөдөр нутгийн төв хэсгээр, 30-нд нутгийн зүүн хагаст бороо, нойтон цас орж, эрс сэрүүсч, газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч, говь, талын нутгаар салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна. 2020 оны 05 дугаар сарын 29-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн төв хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн …

  • 29 May

    Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

    Өнөөдөр аргын тооллын 2020 оны тавдугаар сарын 29. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Хотолыг баригч” хэмээх Шороон хулгана жилийн зуны тэргүүн сарын Билгийн тооллын 7. Сугар гараг.  Их морь одтой, найман цагаан мэнгэтэй хар бич өдөр. Өдрийн наран 4 цаг 59 минутад мандан, 20 цаг 40 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба …

  • 28 May

    Баянхошууны иргэд төрийн үйлчилгээг дэргэдээсээ авч эхэллээ

    Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөөнд хотын хөгжлийг тэнцвэртэй болгох хүрээнд зургаан дэд төвтэй байхаар тусгасан. “Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төсөл нь уг дэд төвүүдийг бий болгох суурь “Дэд бүтэц”-ийн ажлуудыг хийж байна. Төслийн 1 дүгээр үе шатны хүрээнд хотын хойд бүсийг Баянхошуу, Сэлбэ дэд төв болгон хэсэгчлэн хөгжүүлэхээр дэд төвүүдэд нийгмийн барилга байгууламжууд болон инженерийн дэд бүтцийн нийт …