Б.Лхагвасүрэн: Долоон сарын хугацаанд ажиллаж, саарал жагсаалтаас гарах нөхцөлийг хангалаа

Монголбанкнаас ФАТФ-ын саарал жагсаалттай холбоотой мэдээллээ. Манай улс ФАТФ-ын саарал жагсаалтаас гарахын тулд зургаан даалгавар биелүүлэх үүрэг авсан. Хөл хорио тогтоосон тул ФАТФ-д  ажлаа цахимаар танилцуулах хүсэлт тавьсны дагуу энэ сарын 11-нд тайлангаа тавьсан. Үр дүнгийн талаар тус мэдээллээр дуулгалаа.

Мэдээллийн үеэр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар манай улсын зээлжих зэрэглэлийг хэвээр үлдээх шийдвэр гарсан болохыг танилцууллаа. 

Тэрбээр “ФАТФ-аас тайлан ирүүлсэн. Зургаан үүрэг даалгаврын 3-ыг нь хамгаалсан. Тавдугаар сарын 4-ний өдөр үлдсэн үүрэг даалгаврыг 100 хувь хамгаалсан. Монгол Улсыг саарал жагсаалтаас гарах зургаан үүрэг даалгаврыг биелүүлсэн талаарх мэдээлэл өчигдөр ирлээ. Монгол Улсын төр саарал жагсаалтаас гарах үүрэг даалгавраа ФАТФ-ын өмнө нэр төртэй биелүүллээ” гэв.

Манай улс 2019 оны аравдугаар сард ФАТФ-ийн Стратегийн дутагдалтай орны жагсаалтад орсон. Ингэхдээ нийт дөрвөн шууд хэрэгжилтийн зөвлөмж дээр зургаан ажил авсан. Өнгөрсөн нэгдүгээр сард Бээжин хотноо болсон олон улсын хуралдаанаар зургаан ажлын 50 хувь буюу гурвыг нь амжилттай биелүүлсэн гэх дүгнэлт гарсан. Хоёрдугаар сард Парист болсон хурлаар энэ мэдээллийг албан ёсоор баталгаажуулж Монгол Улсад хүргүүлсэн. Манай улс хийх ёстой гурван ажил үлдсэн байсныг тавдугаар сарын 11-нд ФАТФ-д хамгаалсан бөгөөд эдгээрийн үр дүнгийн талаарх мэдээлэл өчигдөр иржээ.

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Долоон сарын хугацаанд ажиллаж, саарал жагсаалтаас гарах нөхцөлийг хангалаа” гэв. 

Манай улсын хувьд энэ удаад хамтын үнэлгээний тайлангаа хамгаалсан. Үүрэг даалгаврын биелэлтийн тайланг хүлээн авах хугацааг хойшлуулсан байсан ч Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хүсэлт тавьсны дагуу хоёр улсыг цахимаар тайлан хамгаалах боломж олгосны нэг нь манай улс байсан гэдгийг Монголбанкны ерөнхийлөгч хэлж байна. Тэрбээр тайлангаа сайн хамгаалсан тул ФАТФ-ын хурлын дараагаар саарал жагсаалтаас гарна гэсэн итгэлтэй байгаагаа хэллээ. Шинэ коронавирусийн халдвартай холбоотойгоор жагсаалтаас хасах хурлын тов тодорхой болоогүй байна гэдгийг мэдээллийн үеэр онцлов. 

http://credit-n.ru/credit-card-single-tinkoff-platinum.html http://credit-n.ru/offers-zaim/glavfinance-online-zaymi.html http://credit-n.ru/calc.html

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …