Нийслэлийн Онцгой байдлын газар “Тэргүүний байгууллага”-аар шалгарлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан 2020 оныг “Нэг хот-Нэг стандарт” зорилтот жил болгон зарласан.

Энэ хүрээнд нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх,  стандарт, норм, дүрэм, журам, хэм хэмжээг мөрдүүлж, иргэдийн амьдрахад эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэх, төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулсан болзолт уралдаанд нийслэлийн Онцгой байдлын газар “Тэргүүний байгууллага”-аар шалгарлаа.

 Онцгой байдлын байгууллагаас 2020 онд “Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэвшилтэт технологи, стандарт, инновацийг нэвтрүүлэх зорилт”-ыг дэвшүүлсэн бөгөөд энэ хүрээнд нийслэлийн хүрээний анги, байгууллагууд олон улсын чанарын менежментийн тогтолцоо ISO-9001, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн тогтолцоо ISO-45001 стандартуудыг нэвтрүүлэхээр “Монсерф” ХХК-тай хамтран ажиллаж байгаа юм гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

http://credit-n.ru/offers-zaim/creditplus-online-zaimi.html http://credit-n.ru/offers-zaim/creditter-srochnye-zaymi-online.html http://credit-n.ru/offers-zaim/sms-finance-express-zaimy-na-kartu.html

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …