Monthly Archives: May 2020

May, 2020

  • 2 May

    Хаврын улиралд хар, ногоон цай хэрэглэх тохиромжгүй

    Хаврын улирал нь өвөл, зуны завсрын улирал бөгөөд энэ улиралд нар, сарны хүч тэнцдэг, ургамал модод сэрж, нахиагаа дэлгэдэг зэрэг олон онцлогтой. Сав ертөнцөд гарч буй эдгээр онцлог чанаруудтай уялдаад хүний бие махбодыг амьдруулагч хүчин зүйл болох хий, шар, бадганы бэлгэ чанаруудад ч мөн адил аажмаар өөрчлөлт ордог. Хавар хүний биед бадганы бэлгэ чанарууд ихсэн хөдлөж, хийн бэлгэ чанарууд хурж, …

  • 2 May

    Мал төллөлт 62,7 хувь байна

    Төллөвөл зохих 29,2 сая толгой эх малын 62.7 хувь буюу 18.3 сая эх мал төллөөд байна. Төллөсөн хээлтэгчийн 5.0% нь бод, 95,0 хувь нь бог малын хээлтэгч байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 0.5 хувиар их байна. Мал төллөлтийн явц Баян-Өлгий аймаг 91.1 хувь, Ховд аймаг 83.7 хувь хамгийн өндөр үзүүлэлт байгаа бол Хөвсгөл аймаг 41.0 хувь, Өмнөговь аймаг 38.4 хувийн мал төллөлттэй байна. Улсын хэмжээнд 18.4 сая …

  • 2 May

    Сөүл-Улаанбаатарын тусгай үүргийн нислэгээр ирсэн нэг иргэний шинжилгээний хариу эерэг гарлаа

    Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн ээлжит мэдээллээ өгсөн. Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү шинэ коронавирусийн халдварын шинжилгээний хариуг танилцууллаа. Тэрбээр “Дөрөвдүгээр сарын 30-нд Сөүл-Улаанбаатарын тусгай үүргийн нислэгээр ирсэн 281 зорчигчид шинжилгээ хийлээ. Үүнээс нэг хүнээс коронавирусийн халдвар илэрч бидний хяналтад орлоо. 280 хүнээс илрээгүй. Нийт дөрвөн лабораторид нийт 350 шинжилгээ хийсэн юм. Үүнд ХӨСҮТ-ийн 2, Дархан-Уул аймгийн лаборатори дээр нэмэгдээд ЗӨСҮТ-д нэг лаборатори …

  • 2 May

    Хойд Солонгосын удирдагч нийтийн өмнө ил гарчээ

    2020.5.1 Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Sunchon фосфат бордоо үйлдвэр ашиглалтад орох ёслолын ажиллагаанд оролцож байна. Өмнөд Пёнган муж, Хойд Солонгос. (Гэрэл зургийг STR / KCNA VIA KNS / AFP) / БНАСАУ-ын дарга Ким Жон Ун тавдугаар сарын 1-ны өдөр нийтэд ил гарчээ. Энэ нь түүнийг гурван долоо хоногийн дараа олон нийтийн өмнө гарсан хэрэг боллоо гэж Хойд Солонгосын …

  • 2 May

    Хүүхдийн сэтгэл зүйн хөгжилд өмсөж буй хувцас, тоглож буй тоглоомны өнгө нөлөөлдөг

    Хүүхдийн сэтгэл зүйн хөгжилд түүнийг хүрээлж буй орчин, өмсөж буй хувцас, тоглож буй тоглоом зэргийн өнгө шууд нөлөөлдөг гэдгийг та мэдэх үү? Ийм учраас хүүхдийг тойрон хүрээлж буй зүйлсийн өнгө будагт анхаарах нь чухал аж. Ногоон, цэнхэр өнгийг ихэнхдээ эрэгтэй хүүхдийнх, харин ягаан, шар зэрэг өнгүүдийг охидын өнгө гэж үздэг. Зарим ээж аавууд үүнийг хууль журам мэт даган, өөр бусад өнгө байдаг талаар ч санадаггүй. …

  • 2 May

    Таны амралтад:Төмстэй котлет хийх жор

    ОРЦ: Мах – 300грТөмс – 4 ширхэг,Бяслаг – 80гр,Сүү – 50гр,Өндөг – 2 ширхэг,Талхны үйрмэг,Гурил ШИМ ТЭЖЭЭЛ:3-с дээш насны хүүхэд идэхэд тохиромжтой. Энэхүү хоолонд орсон аминдэмүүд: Витамин Д, Кальци, Төмөр, нүүрс ус, уураг агуулсан тул хүүхдийн тархи болон ясны бойжилтод дэмжлэг үзүүлдэг. http://credit-n.ru/offers-zaim/vivus-potrebitelskie-zaymy-online.html http://credit-n.ru/offers-zaim/viva-dengi-credit.html

  • 2 May

    Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орж сэрүүсч, говь талын нутгаар шороон шуурга шуурна. 2020 оны 5 дугаар сарын 02-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. …

  • 2 May

    Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

    Өнөөдөр аргын тооллын 2020 оны тавдугаар сарын 02. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны “Хотолыг баригч” хэмээх Шороон хулгана жилийн Хаврын адаг цагаан Луу сарын  Билгийн тооллын 9. Санчир гараг. Их морь одтой, найман цагаан мэнгэтэй хөхөгчин могой өдөр. Өдрийн наран 5 цаг 32 минутад мандан, 20 цаг 06 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг …

  • 1 May

    “Сэтгүүлч Батдорж сан”-гийнхан 7 дахь тэтгэлгээ оюутнуудад гардууллаа

    Сэтгүүл зүйн чиглэлээр суралцаж буй оюутнуудын дунд жил бүр зарладаг сэтгүүлч М. Батдоржийн нэрэмжит уралдааны 2020 оны шилдгүүд тодорлоо. Жил бүрийн 03-р сарын 06-ны өдөр зарлаж, 05-р сарын 03-ны өдөр буюу Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр шилдгүүдийг алдаршуулдаг энэхүү уралдаан долоо дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Долдугаар уралдааны эхний шатанд буюу эссе бичлэгийн төрөлд МУИС, ХУИС, Отгонтэнгэр Их Сургууль, МУБИС, …

  • 1 May

    Улсын заан цолтнууд УОК-т хандив өргөлөө

    Улсын Онцгой комисст өнөөдөр Улсын заан цолтой бөхчүүдийн төлөөлөл дөрвөн сая төгрөгийн хандив өргөлөө. Өнөөдрийн байдлаар манай улсад Улсын заан цолтой 20 гаруй бөх байна. Тэдний төлөөлөл болж ахмад, дунд, залуу үеийн заан цолтнууд болох Монгол Улсын заан, чөлөөт бөхийн олон улсын хэмжээний мастер Чимидийн Гочоосүрэн, Дамирангийн Бумбаяр, Монгол Улсын залуу заан Нэгдэлийн Жаргалбаяр нар Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшинд …

  • 1 May

    Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа

    Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2020.05.01) Музейн тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг өргөн барилаа. Монгол Улсад музейн үйл ажиллагааг Соёлын тухай болон Соёлын өвийг хамгаалах тухай хуулиар ерөнхийлөн зохицуулж, Соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан “Улс орон нутгийн чанартай музейн дүрэм”, “Музейн сан хөмрөгийн дүрэм”, “Музейн сан …

  • 1 May

    50 ортой хүүхдийн эмнэлгийн шавыг тавилаа

    БНХАУ-ын Энхтайван, хөгжлийн сангийн буцалтгүй тусламжаар барих 50 ортой хүүхдийн эмнэлгийн шав тавих ёслол боллоо. Уг эмнэлэг Улсын Хоёрдугаар Төв эмнэлгийн хашаанд баригдах юм. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Улаанбаатар хотын эмнэлгүүдэд 933 хүүхдийн ор бий. Харин ханиад томууны улирлын үед 1,500 ор шаардлагатай болдог. Энэ үед төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг, дүүргийн эмнэлгийн том хүний орыг хүүхдийн ор руу шилжүүлэх гэх зэргээр …

  • 1 May

    “Багануур” ХК-ийн ТУЗ-ийн даргаар Ц.Батсайханыг томиллоо

    “Багануур” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн ээлжит хурал болж, нийт гишүүний олонхын саналаар ТУЗ-ийн даргаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Нэгдсэн удирдлага хариуцсан дэд захирал Ц.Батсайханыг томиллоо. Хурлаар “Багануур” ХК-ийн удирдлагууд 2020 оны бизнес төлөвлөгөөний биелэлтийн явцын талаар мэдээлэл өгөв. Монгол Улсын нүүрсний хэрэглээний 60 хувь, эрчим хүчний нүүрсний 70 хувийг дангаараа хангадаг Багануурын уурхайн хэвийн, найдвартай үйл ажиллагааг хангах хүрээнд Япон улсын …

  • 1 May

    Танилц: Нийслэлийн Ногоон сан

    Нийслэлийн агаар, орчны бохирдлыг бууруулах, байгаль хамгаалал, цэвэр технологийг дэмжин ногоон эдийн засгийг хөгжүүлж, урт хугацаандаа ядуурлыг бууруулах чиглэлээр Улаанбаатар хотын ногоон хөгжлийн бодлогын хэрэгжилтийг дэмжсэн төслүүдэд гадаад болон дотоодын хөрөнгө оруулагчидтай хамтран хөрөнгө оруулалтыг хийж, “Ногоон хот”-ыг бүтээн байгуулахаар ажиллаж байна. Хөрөнгө оруулалтын орчин: Сангийн зорилтууд: Хүлэмжийн хийн ялгарал болон хаягдал багатай үйлдвэрлэл, хэрэглээг хөгжүүлэх Экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах …

  • 1 May

    Эрсдэл бүхий нөхцөлд үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдыг түрээслээд өмчлөх боломжтой орон сууцны хөтөлбөрт хамруулна

    Монгол Улсын Их Хурлын чуулганы лхагва гарагийн нэгдсэн хуралдаанаар Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг баталсантай холбогдуулан өнөөдөр (2020.05.01) УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Х.Нямбаатар нар мэдээлэл хийлээ.  Хуулийн зорилт нь цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, хүний эрхэд тодорхой хязгаарлалт хийх, холбогдох шийдвэрийг шуурхай гаргах, нийгэм эдийн засагт үзүүлэх …