СЕХ-ноос МАН-д ээлжит сонгуульд оролцох батламжийг нь гардууллаа. Уг батламжийг УИХ-ын гишүүн Н.Учрал гардаж авсан юм. Түүний хамт УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Т.Аюурсайхан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, МАН-ын Намын байгуулалтын хэлтсийн дарга Б.Баярбаатар нар байлцав. Энэ үеэр УИХ-ын гишүүн, МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Н.Учрал “Шинийн наймны билэгт сайн өдөр улс төрийн ууган хүчин МАН УИХ-ын ээлжит сонгуульд оролцох батламжаа СЕХ-ноос гардаж авлаа. Өнгөрсөн хугацаанд улс эх орныхоо …
Monthly Archives: May 2020
May, 2020
-
1 May
Д.Нямхүү: Өчигдөр тусгай нислэгээр ирсэн таван хүнийг сэжигтэй гэж үзэн ХӨСҮТ-д тусгаарласан
ЭМЯ-наас коронавирусийн халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өглөө. Тэрбээр “Өчигдөр буюу 2020 оны дөрөвдүгээр сарын 30-нд Монгол Улсын хэмжээнд коронавируст халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Дархан-Уул аймгийн болон ХӨСҮТ-ийн лабораторид 217 сорьцод шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй. Үүнд дараах иргэд хамрагдсан: -ХӨСҮТ-д тусгаарлагдсан 23 хүний давтан шинжилгээ -Тандалтын 74 …
-
1 May
Улсын дугаар нь 5, 0-ээр төгссөн тээврийн хэрэгсэл эзэмшигчид энэ сард татвараа төлнө
Таны тээврийн хэрэгсэлийн улсын дугаар 5 болон 0 гэсэн тоогоор төгссөн бол энэ сардаа багтаан татвар төлөх ёстой. Тээврийн хэрэгсэл эзэмшигч та иргэний үүргээ биелүүлж хугацаандаа амжиж татвараа төлнө үү. Хэрвээ танд банк явах зав зай хомс буй бол санаа зоволтгүй. Авто тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэд ухаалаг утасны SMARTCAR аппликейшн болон тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний www.smartcar.mn, www.itax.mta.mn цахим хуудсанд …
-
1 May
Маргаашнаас эхлэн 24 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна
Нийслэлийн хэмжээнд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг маргаашнаас буюу тавдугаар сарын 2-ноос эхлэн долоо хоногийн турш 24 байршилд зохион байгуулахаар болсон талаар өнөөдөр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Д.Оюунболор, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын ХАБХААХХ-ийн дарга Т.Балжинням нар цахимаар мэдээлэл хийлээ. Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/889 …
-
1 May
Хятадын эдийн засгийн идэвхжил удаашрав
Хятадын эдийн засгийн эрчмийн үзүүлэлт болох аж үйлдвэрийн PMIndex дөрөвдүгээр сарын байдлаар 50.8%-тай гарсан тухай тус улсын Үндэсний статистикийн газар мэдээллээ. Энэ нь COVID-19-ийн тархалтаас хойш Хятадын эдийн засгийн эрчим хоёр сар дараалан өсч буйг харууллаа. Гэхдээ өсөлтийн хурд гуравдугаар сартай харьцуулахад удааширсан байна. Өнгөрсөн сарын дүн нь хоёрдугаар сарын түүхэн доод үзүүлэлт болох 35.7%-иас огцом дээшилж 52%-тай гарсан билээ. Харин дөрөвдүгээр сард …
-
1 May
Москва хорооллын урд талын авто замын хөдөлгөөнийг өнөө орой 23:00 цагаас хаана
Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө, Москва хорооллын урд талын авто замын хөдөлгөөнийг өнөө орой 23:00 цагаас хаахаар болсон байна. Тодруулбал, 2020 оны тавдугаар сарын 1-ний 23:00 цагаас тавдугаар сарын 3-ны 06:00 цагийн хооронд хааж, дулааны шугам угсралтын ажил хийж гүйцэтгэнэ. Иймд жолооч та бүхэн замын ачааллыг тооцон хөдөлгөөнд оролцоно уу гэж Нийслэлийн авто замын хөгжлийн газраас мэдээллээ. http://credit-n.ru/offers-zaim/turbozaim-zaimy-online-bez-otkazov.html http://credit-n.ru/informacija.html
-
1 May
ОБЕГ: Ой, хээрт ил задгай гал түлэхгүй байхыг анхааруулж байна
Он гарсаар 04 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар Улаанбаатар хот, Архангай, Булган, Завхан, Дорнод, Сэлэнгэ, Сүхбаатар, Хэнтий, Хөвсгөл, Төв, Ховд, Баянхонгор зэрэг 12 аймгийн 38 суманд нийт 59 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдээд байна. Дээрх түймрийн улмаас урьдчилсан байдлаар 83413,5 га талбай өртөж, 3 айлын өвөлжөө, 1 автомашин шатаж урьдчилсан байдлаар нийт 2.9 тэр бум төгрөгийн хохирол учирчээ. Иймд, …
-
1 May
Жин хасахад туслах 15 хүнсний бүтээгдэхүүн
Та нарийн боов, амттан, гурилан бүтээгдэхүүнүүдийн оронд дараах хүнсний бүтээгдэхүүнүүдийг хэрэглэвэл жин хасахад тань илүү туслах болно. 1. Өндөг. Өглөөд талх, нарийн боов идэхийн оронд өндөг идэхийг зөвлөж байна. Учир нь өндөг уургийн агууламж өндөр учраас та богино хугацааны дараа өлсөхгүй, илүү удаан цадсан мэдрэмжтэй байх болно. Илүүдэл жинтэй, тарган эмэгтэйчүүд өглөөний цайндаа талх, боовны оронд хутгасан 2 өндөг 2 …
-
1 May
Тавдугаар сарын өрнийн зурхай
Хонь Ажил хэрэг: Энэ сард хонины ордныхон сайн ажилтай болж эсвэл ажил дээрээ тушаал дэвшинэ. Бизнес эрхлэгч хонины ордныхон Засгийн газрын тусламжтайгаар бизнес нь амжилттай үргэлжлэх төлөвтэй байна. Санхүүгийн хувьд сарын эхэнд сайн төлөвлөж чадвал энэ сард хүндрэл бэрхшээл тулгарахгүй. Хайр дурлал: Хурим хийхээр төлөвлөж буй хонины ордныхонд энэ сар таатай биш тул хостойгоо дахин ярилцаж үзэхийг од эрхэс зөвлөж байна. Хосуудын …
-
1 May
“Биокомбинат” УТҮГ-ыг шинэчлэх төсөл хэрэгжихэд бэлэн болжээ
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан нар Унгар улсын Гадаад хэрэг, худалдааны сайд Петер Сияяартотой өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 30-нд цахим уулзалт хийв. Уулзалтын эхэнд Монгол Улсын Сангийн яам, Унгар Улсын Экспорт-Импорт (ЭКСИМ) банк хоорондын зээлийн хэлэлцээрт Монгол Улсаас Унгар Улсад суугаа Элчин сайд З.Батбаяр, ЭКСИМ банкны Ерөнхий захирал Гергей Якли нар Будапешт хотноо гарын …
-
1 May
Хүний хөлд дарагдаагүй, үзэсгэлэнт Кэукенхоф…
Кэукенхоф… Энэ бол Нидерланд /Голланд/-даа төдийгүй Европод алдартай, дэлхийн хамгийн том, үзэсгэлэнтэй Алтанзул цэцэгийн хүрээлэн юм. Жил бүр сая сая жуулчид энэ цэцэрлэгт хүрээлэнг үзэхээр зорьж очдог. Албан ёсны вэбсайтад мэдээлснээр Кэукенхоф цэцэрлэг нь 32 га (79 акр) талбайг хамардаг бөгөөд жилд 7 сая орчим цэцэг тарьдаг гэнэ. Хүрээлэн алтанзул цэцэгсээрээ алдартай ч гүрвэл, сараана, сарнай цэцэгсийг мөн ургуулдаг байна. Тус …
-
1 May
Тусгай үүргийн онгоцоор 7 улсаас 278 иргэн эх орондоо ирлээ
Гадаад улсад түр хугацаагаар зорчиж яваад нутаг буцах боломжгүй болсон олон монгол иргэдийн өргөдөл, хүсэлтийг үндэслэн Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу Сөүл-Улаанбаатар чиглэлийн транзит нислэгээр 7 улсын 278 иргэн эх орондоо ирлээ. Үүнээс өндөр настан болон асран хамгаалагчтай 29,эрүүл мэндийн шалтгаантай болон асран хамгаалагчтай 43,жирэмсэн болон асран хамгаалагчтай 13,оюутан 41,хөгжлийн бэрхшээлтэй болон асран хамгаалагчтай 5, …
-
1 May
Спорт заалны үйл ажиллагааг цагийн зохицуулалттайгаар нээхээр боллоо
Дэлхий дахинд аюулт цар тахлын хэмжээнд хүрч 213 улс бүс нутагт дэлгэрч, 3.2 сая гаруй тохиолдол бүртгэгдэж, 230 гаруй мянган хүний амь насанд хүрсэн COVID19 буюу шинэ коронавирусын халдвараас нийслэлийн иргэд өртөхөөс урьдчилсан сэргийлэх зорилгоор өнгөрөгч 1 сараас эхлэн Улсын онцгой комисс болон Нийслэлийн Онцгой комиссоос шийдвэр гаргаж, Нийслэлийн Засаг даргын захирамжаар иргэдийн дунд хүмүүс олноороо цуглах олон нийтийн арга …
-
1 May
Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлж байна
Дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар зарим голуудын эх болон томоохон нуурууд битүү мөсөн бүрхүүлтэй байна. Мөсний үзэгдэл идэвхижиж мөс өргөгдөн хэврэгшиж байгаа тул ард иргэд мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна. Гадаргын усны судалгааны хэлтэс http://credit-n.ru/zaymi-nalichnymi-blog-single.html http://credit-n.ru/offers-zaim/vivus-potrebitelskie-zaymy-online.html
-
1 May
Тэнхмийн сургалтаас бусад сургалтын үйл ажиллагааг нээнэ
Цар тахал Covid19-ийн халдвараас урьдчилан сэргийлэх, халдвартай тэмцэх зорилгоор нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнгөрөгч гуравдугаар сарын 30-ны өдөр А/436 дугаар захирамж гаргасан. Тэгвэл улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгасантай холбогдуулан дээрх захирамжийн үйлчлэх хугацааг тавдугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгах шийдвэр гаргажээ. Тус захирамжид Засгийн газраас өгсөн үүрэг чиглэл, иргэд, аж ахуйн нэгжийн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл