БНАСАУ-ын дарга Ким Жон Ун тавдугаар сарын 1-ны өдөр нийтэд ил гарчээ. Энэ нь түүнийг гурван долоо хоногийн дараа олон нийтийн өмнө гарсан хэрэг боллоо гэж Хойд Солонгосын төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна.
Тавдугаар сарын 2-ны өдөр Хойд Солонгосын албан ёсныТөв мэдээллийн агентлагаас гаргасан гэрэл зураг дээр Ким Жон Ун Өмнөд Пёнган мужийн Сунчон фосфат бордоо үйлдвэр ашиглалтад оруулах ёслолд оролцож байгааг харуулжээ.
Мөн тус хэвлэлд баасан гарагт болсон үйлдвэрийг барьж дуусгах ёслол нь “Олон улсын хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдөр” болсон гэж мэдэгдэв.
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун ойрын өдрүүдэд олон улсын хэвлэлийн анхаарлын төвд байлаа. Олон улсын хэвлэлүүд түүний амьд эсэхэд эргэлзэж байсан юм.
Эх сурвалж: cnn.com