Monthly Archives: June 2020

June, 2020

  • 9 June

    Ж.Тамир “Соёлын тэргүүний ажилтан” цол хүртлээ

       ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын хөгжмийн салбарын аврагч-хөгжимчин, ахлах ахлагч  Ж.Тамир “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдгээр энгэрээ мялаалаа.  Ахлах ахлагч Ж.Тамир нь 2003-2007 онд “Батлан хамгаалах их сургууль”-ийг хөгжимчин мэргэжлээр төгсөөд Зэвсэгт хүчний жанжин штабын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжимд хөгжимчнөөр ажиллаж байсан.  Харин 2018 оноос хойш ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Хөгжмийн салбарын аврагч-хөгжимчнөөр ажиллаж байна. http://credit-n.ru/electronica.html http://credit-n.ru/offers-zaim/denga-zaimy-nalichnimi.html …

  • 9 June

    Хяналт, шалгалтад 726 боловсролын байгууллагыг хамруулав

    Онцгой байдлын байгууллагаас боловсролын байгууллагад гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт хяналт, шалгалтыг зохион байгууллаа.    Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 31 их, дээд сургууль, 341 ерөнхий боловсролын сургууль, 356 сургуулийн өмнөх боловсролын байгууллага буюу нийт 726 барилга байгууламжийг  хяналт, шалгалтад хамруулсан юм. Хяналт, шалгалтаар Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, …

  • 9 June

    COVID-19: Хүнсний дэлгүүр, худалдааны төвд өгөх зөвлөгөө

    Эрүүл мэндийн яамнаас гаргасан  коронавируст халдварын үед хүнсний дэлгүүр, худалдааны төвд өгөх зөвлөгөөг хүргэж байна. Байгууллагад: • Өглөө бүр ажилтнуудын биеийн халуун үзэж тэмдэглэх• Хүн хоорондын зай барих, тэмдэглэгээ хийх• Лангуу, тэрэг, сагс, хаалга, хөргөгчний бариул, хүнсний хавчаар зэрэг хатуу гадаргууг 1 литр усанд 0,25мл белизна (хлор агуулсан бодис) хийсэн уусмалаар өдөрт 3-аас доошгүй удаа цэвэрлэж халдваргүйжүүлэх• Карт уншигч пос …

  • 9 June

    Хариуцлагатай бизнес ба хүний эрхийн асуудлаарх бүс нутгийн цахим форум болж байна

    Хариуцлагатай Бизнес ба Хүний эрхийн асуудлаарх бүс нутгийн цахим форум “Шинэ сорилт. Шинэ хандлага” сэдвийн дор 2020 оны 6 дугаар сарын 9-12-ны өдөр болж байна. Форумын хүрээнд болох “Бизнес ба Хүний эрхийн удирдах зарчмыг хэрэгжүүлэх үндэсний төлөвлөгөө боловсруулж байгаа бүс нутгийн зарим улсын туршлага” салбар хуралдаанд Гадаад харилцааны яамны Олон улсын гэрээ, эрх зүйн газрын Хүний эрхийн хэлтсийн дарга В.Оюу, …

  • 9 June

    Б.Лхагвасүрэн:Төв банк эдийн засгийн тогтвортой байдлыг зорин бодлогын бүх арга хэрэгслээ ашиглана

    Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй макро эдийн засгийн гадаад болон дотоод орчин, эдийн засгийн цаашдын төлөв болон Төв банкнаас авч хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээний талаар ярилцлаа. – Төв банкны гол зорилго үнийн тогтвортой байдлын талаар ярилцлагаа эхэлцгээе. Эдийн засаг агшиж, өрхийн бодит орлого буурч байсан 2016 онд дефляци үүсч, хямрал гүнзгийрсний илрэл болж байсан. Ковид-19-ийн хүндрэлээр инфляц зорилтот 8%-аас буурч 4% …

  • 9 June

    Сингапурын бизнес эрхлэгч нар оношилгооны түргэвчилсэн тест, амны хаалт хандивлав

    Шинэ төрлийн коронавирусын халдварт өвчний тархалт дэлхий дахинаа хурдацтайгаар өсөн нэмэгдэж буй өнөө үед энэхүү халдварт өвчнийг түргэн шуурхай, найдвартай аргаар оношлох нь улс бүрийн хувьд чухал асуудал юм. Иймд тус Элчин сайдын яамнаас Монгол Улсад урт хугацаанд бизнес эрхэлж буй Сингапурын бизнес эрхлэгч нарт хандаж, цар тахлын хүндрэлтэй энэ цаг үед Монгол Улсад дутмаг буй оношилгооны төхөөрөмж худалдаж авахад …

  • 9 June

    С.Амарсайхан: Хот бодлогын асуудлаас гадна жижиг гэж хаясан хамгийн том хүндрэлээ цэгцэлж байна

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан иргэдээс удаа дараа ирүүлсэн гомдол саналын дагуу есдүгээр сарын 07-ны өдөр Хан-уул дүүргийн 11-р хороо Зайсангийн Peace Village, General town хотхонуудад иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах сөрөг нөлөө үзүүлэхүйц аюултай нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан тухайн орчны газар дээр нь албаны хүмүүсийн хамтаар очиж ажиллан, иргэд, оршин суугчдын санал гомдлыг сонсож, тулгамдсан асуудлыг газар …

  • 9 June

    Баянзүрх дүүрэгт сонгуулийн санал авах 99 объектод хяналт шалгалт хийж байна

    Нийслэлийн онцгой байдлын газрын Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс Цагдаагийн газартай хамтран дүүргийн нутагт дэвсгэрт байршилтай Улсын их хурлын 2020 оны сонгуулийн санал авах байруудад гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт бус шалгалтыг зохион байгуулж байна. Дүүргийн хэмжээнд 2020 оны Улсын Их хурлын сонгуулийн санал авах 99 объект байгаа бөгөөд хяналт шалгалт 42 хувьтай явагдаж байгаа юм. …

  • 9 June

    Ц.Ганзориг: Ачаа, барааг 21 хоног тусгаарлах шийдвэр гараагүй

    Зарим олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим хуудсуудаар гадны орноос Монгол Улс руу ирэх ачаа, барааг халдваргүйжүүлэлт хийсний дараа 21 хоног тусгаарлана гэх мэдээлэл тархсан.  Тэгвэл Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг дээрх мэдээллийг үгүйсгэжээ. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа, Олон улсын ачаа, тээврийг хэвийн нэвтрүүлж байгаа. Засгийн газар Улсын Онцгой комиссоос албан ёсоор ийм шийдвэр гараагүй. …

  • 9 June

    ГХЯ: 2018-2020 онд 29 мянган дипломат паспорт хүчингүй болголоо

    Гадаад харилцааны яам дипломат, албан гадаад паспортын хууль бус эргэлт, ашиглалтыг таслан зогсоох зорилгоор 2018-2020 онд нийт 29495 паспортыг хүчингүй болгожээ. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар дипломат, албан гадаад паспорт эзэмшигчдийн хариуцлагыг нэмэгдүүлэх, хадгалалт, хяналтыг чангатгах зорилгоор “Монгол Улсын дипломат, албан гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ыг шинэчлэн баталсан. Шинэчилсэн журмаар дипломат, албан …

  • 9 June

    Улаанбаатар хотод өдөртөө 18 хэм дулаан

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ:Өнөөдөр нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо, уулаараа нойтон цас орж, сэрүүхэн байна. 2020 оны 06 дугаар сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулаараа нойтон цас орно. Салхи ихэнх нутгаар баруун …

  • 9 June

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн

    Өнөөдөр аргын тооллын 2020 оны зургаадугаар сарын 9. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Хотолыг баригч” хэмээх Шороон хулгана жилийн зуны тэргүүн цагаагчин могой сарын Билгийн тооллын 19. Ангараг гараг. Элдэв тэнгэртэн одтой, зургаан цагаан мэнгэтэй харагчин хонь өдөр. Өдрийн наран 4 цаг 53 минутад мандан, 20 цаг 50 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг …

  • 8 June

    Австрали, Филиппин улсаас 262 иргэн эх орондоо ирлээ

    Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Австрали, Филиппин Улсаас 262 иргэнээ татан авах ажиллагааг зохион байгууллаа.  Эдгээр иргэдийн 79 нь бага насны хүүхэдтэй гэр бүл, 15 нь жирэмсэн болон асран хамгаалагчтай, 47 нь өндөр настан болон асран хамгаалагчтай, 2 нь хөгжлийн бэрхшээлтэй, 26 нь эрүүл мэндийн шалтгаантай, 64 нь визний хугацаа, санхүүгийн хүндрэлтэй зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай. …

  • 8 June

    Монголд анх удаа “Амбулаторийн эмийн сан” ашиглалтад орлоо

    Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг нь хагас бие даасан байдал руу шилжсэнтэй холбогдуулан хийгдэж буй томоохон ажлуудын нэг болох “Хоёр талт буюу амбулаторийн эмийн сан”-г Монгол анх удаа ашиглалтад орууллаа.  Томоохон эмнэлгүүд хагас бие даасан байдал руу шилжсэн нь эмнэлэг өөрөө хөгжих эрх зүйн орчныг бүрдүүлж өгч байгаа юм.  Амбулаторын эмчийн үзлэг хийгдэхэд эмчийн бичсэн эмийн жороор амбулаторын эмийн сангаас тодорхой …

  • 8 June

    АНУ-ын Засгийн газраас КОВИД-19 халдвараас сэргийлэх хувийн хамгаалах хэрэгсэл хандивлав

    АНУ-ын Засгийн газраас КОВИД-19 халдвараас сэргийлэх эмч, эмнэлгийн ажилтнуудад зориулсан хувийн хамгаалах хэрэгсэл хандивлаж байгааг АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд эрхэмсэг ноён Майкл Клечески өнөөдөр Эрүүл мэндийн яаманд хүлээлгэн өглөө. Уг арга хэмжээнд АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны төлөөлөл болон ЭМЯ-ны холбогдох газар, хэлтсийн дарга, мэргэжилтнүүд оролцов.Хувийн хамгаалах хэрэгслийг хүлээн авах үеэрээ Монгол …