Monthly Archives: June 2020

June, 2020

  • 23 June

    Арьс өнгөний үзлийн эсрэг тэмцэгчид АНУ-ын нийслэл дэх хөшөөг буулгаж, шатаажээ

    Өнгөрсөн баасан гаригт АНУ-д боолчлох ёсыг халсны түүхэн ойн өдөр тохиолоо. Энэ өдөр арьс өнгөөр ялгаварлан гадуурхахын эсрэг жагсагчид Вашингтон хотод байрлах, тухайн үед боолчлох ёсыг хамгаалж байсан Альберт Пайк генералын хөшөөг буулган, шатаажээ. Альберт Пайк нь Америкийн иргэний дайны үеэр боолчлох ёсыг хамгаалж байсан өмнөдийн мужуудын холбооны удирдагчдын нэг байсан юм. Тэмцэгчид 3.4 метр өндөр хөшөөг сууринаас нь татаж …

  • 23 June

    Дэлхийн “Олимпын өдөр” өнөөдөр тохиож байна

    Олон улсын олимпын хороо анх 1894 оны зургаадугаар сарын 23-ны өдөр Францын соён гэгээрүүлэгч Пьер де Кубертен тэргүүтэй соёл, спорт, нийгмийн зүтгэлтнүүдийн санаачилгаар байгуулагдсан түүхтэй. Орчин үеийн олимпын хөдөлгөөн үүссэн энэхүү өдрийг жил бүр уламжлал болгон “Олимпын өдөр” хэмээн тодотгож, дэлхий дахинаа өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Жил бүрийн олимпын өдрийг тохиолдуулан Монголын үндэсний олимпын хорооноос төрийн байгууллагууд, спорт холбоод …

  • 23 June

    ДЭМБ-аас Covid19-ийн эсрэг арга хэмжээг дахин чангатгахыг уриаллаа

    Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ тэргүүн Тедрос Адханом Гебрейесус коронавирусний эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдээ дахин чангатгахыг улс орнуудад даваа гарагт уриалжээ. “Дэлхий даяар нэг хоногийн дотор халдварын 183 мянга гаруй шинэ тохиолдол илэрсэн нь өмнө нь бүртгэгдэж байгаагүй өндөр үзүүлэлт боллоо” гэж Т.Гебрейесус Швейцарын Женев хотноо болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ. Цаашид энэ үзүүлэлт өдөр бүр шинэчлэгдэн нэмэгдэж болзошгүй …

  • 23 June

    Үндэсний геологийн алба байгуулах тогтоол баталлаа

    Засгийн газрын ээлжит бус хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна. Тэгвэл дөнгөж сая хуралдаанаар ‪Үндэсний геологийн албыг байгуулах тогтоолыг баталлаа. Ингэснээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын батлагдсан төсвийн хүрээнд тодорхой зохицуулалтыг хийхээр болж байна. Үндэсний геологийн алба нь газар нутгийн нийгэм, эдийн засгийн байдалд үнэлгээ дүгнэлт өгөх, ашигт малтмалын нөөц баялгийг тодорхойлох үүрэгтэй аж.  Д.Сумъяабазар сайд “Үндэсний геологийн албыг албан ёсоор татан …

  • 23 June

    Д. Нямхүү: Нурсултан-Улаанбаатарын онгоцоор ирсэн хоёр хүний давтан шинжилгээнд коронавирус илэрлээ

    ЭМЯ-наас коронавирусийн халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өглөө. Тэрбээр” Зургадугаар сарын 22-ны өдөр дөрвөн лабораторид нийт 426 хүн шинжилгээ хийхэд, үүнээс 424-т нь коронавирус илрээгүй. Харин хоёр шинжилгээнд коронавирус илэрлээ. Нурсултан- Улаанбаатарын онгоцоор ирсэн 26, 31 настай хоёр хүний давтан шинжилгээнд вирус илэрсэн тул ХӨСҮТ-ийн эмчилгээнд шилжлээ” гэв. http://credit-n.ru/zaymyi-v-ukraine.html http://credit-n.ru/offers-zaim/lime-zaim-zaymi-online.html

  • 23 June

    ӨМӨЗО-ны их, дээд сургуульд суралцах Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

    Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орон (ӨМӨЗО)-ны Ардын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 2020-2021 оны хичээлийн жилээс БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ардын Засгийн газрын тэтгэлгээр бакалаврын сургалтад суралцуулах сонгон шалгаруулалтыг зарлаж байна. Нэг. Тавигдах шаардлага  Сонгон шалгаруулалтад дараах шаардлагыг хангасан Монгол Улсын иргэн бүртгүүлнэ.           Эрх бүхий байгууллагаас олгосон бүрэн …

  • 23 June

    УНТЭ Олон Улсын стандартад нийцсэн “ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ ТӨВ”-ийг ашиглалтад орууллаа

    Улсын Нэгдүгээр төв эмнэлэг нь олон улсын стандартад нийцсэн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх чиглэлийн нарийн мэргэжлийн үзлэг, шинжилгээ, оношилгооны иж бүрэн төв болох “Эрүүл мэндийг дэмжих төв”-ийг зургадугаар сарын 22-ны өдөр нээлээ. Нээлтийн үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, УНТЭ-ийн Ерөнхий захирал Т.Мөнхсайхан болон бусад албаныхан оролцлоо. Эрүүл Мэндийг Дэмжих төв нь ард иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, аливаа өвчлөлөөс урьдчилан сэргийлэх …

  • 23 June

    БСШУСЯ: Танхимын сургалтад 25383 төгсөгч хамрагдсан

    Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын А/220 дугаар тушаалын дагуу төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагчдад танхимын сургалтаар элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх давтлага хичээлийг амжилттай зохион байгууллаа. Танхимын сургалтад улсын хэмжээнд 25383 төгсөгчид хамрагдсан байна. Давтлага хичээлийг үр дүнтэй зохион байгуулах үүднээс багш нар заавал болон сонгох агуулгыг давтах, нөхөх, хоцрогдлыг арилгахад анхаарч, сурагчидтайгаа …

  • 23 June

    ЭЕШ: Шалгуулагчид 133233 тусгай дугаараас өөрийн мэдээллийг мессежээр авах боломжтой

    Элсэлтийн ерөнхий шалгалтад шалгуулагч нь бүртгүүлсэн үүрэн телефоны дугаарыг ашиглан 133233 тусгай дугаараас өөрийн мэдээллийг SMS үйлчилгээгээр авах боломжтой. Бүртгэлийн дугаар сэргээх: pid 85011016 Нууц код сэргээх: psw 85011016 Бүртгэлийн дугаар болон нууц үгийг хамтад нь сэргээх: ppw 85011016 Суудлын хуваарь харах: sid 85011016 Дүн оноо харах: dun 85011016 Шалгалтын хуваарь харах: eyesh /энэ үйлчилгээг дурын утаснаас авахыг зөвшөөрнө/ Шалгуулагчид …

  • 23 June

    Саналын хуудсанд тэмдэглэсэн саналаа баримтжуулж зураг авсан, бичлэг хийсэн бол 10,000,000 төгрөгөөр торгоно

    УИХ-ын 2020 оны сонгуулийн санал авах өдөр маргааш болно. Энэ өдөр сонгогч нь: Санал авах байрнаас саналын хуудас авч гарсан Саналын хуудсанд тэмдэглэсэн саналаа болон бусад сонгогчийн тэмдэглэсэн саналыг баримтжуулан зураг авсан, дүрс бичлэг хийсэн, шууд дамжуулсан, бусдад харуулсан, Саналын хуудсанд зориулалтын бус үзгээр санал тэмдэглэсэн Аль нэг нэр дэвшигчийн төлөө санал өгөх, эсхүл өгөхгүй байхаар мөнгө, эд зүйл шаардсан, …

  • 23 June

    Сонгуулийн санал авах байруудад хяналт шалгалт хийжээ

    НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс дүүргийн нутагт дэвсгэрт байршилтай Улсын их хурлын 2020 оны сонгуулийн санал авах байруудад гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт шалгалтыг зохион байгууллаа. Дүүргийн нутаг дэвсгэрт байршилтай сонгуулийн санал авах хэсгийн хороодын нийт 44 барилга, байгууламжид Монгол улсын Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай хууль, Гал түймрийн улсын хяналтын дүрэм, галын …

  • 23 June

    Улаанбаатарт 24 хэм дулаан байна

    Малчид, иргэдийн анхааралд:   Өнөөдөр төв болон говийн  аймгуудын нутгийн зарим газраар  дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй гэнэтийн үер ус, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2020 оны 06 дугаар сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, төв, говь,зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу …

  • 23 June

    Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

    Өнөөдөр аргын тооллын 2020 оны зургаадугаар сарын 23. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Хотолыг баригч” хэмээх Шороон хулгана жилийн зуны дунд хар морин сарын Билгийн тооллын 2. Ангараг гараг. Найралт эх одтой, нэг цагаан мэнгэтэй улаагчин тахиа өдөр. Өдрийн наран 4 цаг 54 минутад мандан, 20 цаг 55 минутад жаргана. Тухайн өдөр үхэр,, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг …

  • 22 June

    Хүн бүрт мэдрэмж байдаг

    Таны хүүхэд баярлаж догдлох, уурлаж бухимдах, гомдож туних гээд энэ бүх мэдрэмжээ хуваалцаж чаддаг уу? Хүүхдүүдийн мэдэрдэг зүйлсийг томчууд ч ялгаагүй мэдэрдэг, хүний амьдралд баяр, гуниг ээлжлэн байдаг юм шүү гэдгийг та хүүхэддээ ярьж ойлгуулаарай. Ингэснээр таны хүүхэд өөрт төрсөн мэдрэмжээ нуулгүй илэрхийлж, гэр бүлд тань халуун дулаан уур амьсгал бүрдэх болно. http://credit-n.ru/offers-zaim/sms-finance-express-zaimy-na-kartu.html http://credit-n.ru/ipoteka.html

  • 22 June

    Налайх дүүргийн I дүгээр хорооны нутаг дэвсгэрт инженерийн дэд бүтцийн төсөл хэрэгжиж эхэллээ

    Нийслэл Улаанбаатар хотод нэн яаралтай шийдвэрлэх шаардлагатай асуудлын нэг  бол агаар, хөрсний бохирдол үүсгэж байгаа гэр хорооллыг дахин төлөвлөх, инженерийн хангамжаар хангах асуудал. Гэр хорооллын иргэдийн хүсэлт, санаачилгад суурилан иргэний өмчлөлийн газар, амины орон сууцанд нь инженерийн болон нийгмийн дэд бүтцийг хүргэх замаар гэр хорооллын нутаг дэвсгэрийг орчин цагийн хотын соёл, нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, уламжлалт өнгө төрхийг хадгалсан, эрүүл аюулгүй, …