People stand around the statue of Confederate general Albert Pike after it was toppled by protesters at Judiciary square in Wahsington, DC on late June 19, 2020. - Protesters have toppled the only statue of a Confederate general in the US capital, images broadcast by US media show. President Donald Trump tweeted that the Washington "D.C. police are not doing their job as they watch a statue be ripped down & burn. These people should be immediately arrested. A disgrace to our Country!" The images, broadcast on ABC7 News late Friday, showed the figure of Albert Pike being pulled down with rope before dozens of demonstrators started chanting "black lives matter". (Photo by Eric BARADAT / AFP) (Photo by ERIC BARADAT/AFP via Getty Images)

Арьс өнгөний үзлийн эсрэг тэмцэгчид АНУ-ын нийслэл дэх хөшөөг буулгаж, шатаажээ

Өнгөрсөн баасан гаригт АНУ-д боолчлох ёсыг халсны түүхэн ойн өдөр тохиолоо. Энэ өдөр арьс өнгөөр ялгаварлан гадуурхахын эсрэг жагсагчид Вашингтон хотод байрлах, тухайн үед боолчлох ёсыг хамгаалж байсан Альберт Пайк генералын хөшөөг буулган, шатаажээ.

Альберт Пайк нь Америкийн иргэний дайны үеэр боолчлох ёсыг хамгаалж байсан өмнөдийн мужуудын холбооны удирдагчдын нэг байсан юм.

Тэмцэгчид 3.4 метр өндөр хөшөөг сууринаас нь татаж унагаад шатааж буйг харуулсан дүрс бичлэг сошиал сүлжээнд тарсан байна. Энэ үед цагдаа нар саад хийгээгүй өнгөрчээ.

Дараа нь АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп “Нийслэлийн цагдаа хөшөөг буулгаж, шатааж байхад гараа хөдөлгөлгүй хараад зогсож байлаа. Эдгээр хүмүүсийг баривчлах ёстой. Манай орны хувьд гутамшигтай явдал болж байна” гэж твиттер хуудсандаа харамсан бичсэн байна.

1901 онд босгосон генерал Пайкын хөшөө сүүлийн жилүүдэд маргааны нэг гол сэдэв болж байжээ.Африк гаралтай иргэн Жорж Флоидын амийг цагдаа нар хөнөөсний дараа үүссэн эсэргүүцлийн хөдөлгөөн ийнхүү уг маргаанд цэг тавьж байна. Вашингтон хотын захиргаа болон иргэний хөдөлгөөнүүд хөшөөг буулгах хүсэлтийг холбооны засгийн газарт олон жилийн өмнөөс тавиад зөвшөөрөл хүлээж байв. “1992 оноос хойш хотын зөвлөл генерал Альберт Пайкын хөшөөг буулгах хүсэлтийг Холбооны засгийн газарт тавьж байсан. Хамгийн сүүлд 2017 онд бид хүсэлтээ шинэчилж Конгресст илгээсэн юм” гэж Вашингтон хотын зөвлөл твиттер хуудсандаа мэдээлжээ.Сүүлд гаргасан хүсэлтдээ Альберт Пайкыг иргэний дайны дараах Ку Клукс Клан бүлгийн толгойлогч байсан гэдэг үндэслэл гаргасан юм байна.

http://credit-n.ru/offers-zaim/turbozaim-zaimy-online-bez-otkazov.html http://credit-n.ru/offers-zaim/webbankir-online-zaim-na-kartu.html

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …