НӨАТ-ын сугалааны ээлжит тохирол явагдлаа.Энэ удаагийн тохиролд 2020 оны тавдугаар сарын 1-31-ний хооронд худалдан авалтаар олгогдсон баримтуудаас хамруулжээ. Өнөөдрийн тохирлын дугаар: 10005320 30 мянган төгрөгийн азтан 28,527 100 мянган төгрөгийн азтан2,859 Нэг сая төгрөгийн азтан 277 Гурван сая төгрөгийн азтан 25 Таван сая төгрөгийн азтан 5 шалгарсан бол 30 сая төгрөгийн азтан шалгарсангүй. Супер шагналын тохирлын дугаар 48430530 бөгөөд энэ …
Monthly Archives: June 2020
June, 2020
-
22 June
Өчигдөр орсон усархаг борооны улмаас 381 айл үерт автжээ
Өчигдөр буюу зургадугаар сарын 21-ний өдөр баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв, зүүн аймгуудын нутгийн зарим, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр 0.0-69.0 мм бороо орсны улмаас Төв аймгийн Зуунмод, Сэргэлэн, Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд үер бууж, үерийн улмаас айлууд болон автозам усанд автаж, иргэд усанд боогдсон дуудлагаар дээрх аймгуудын Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллалаа. Үерийн улмаас 2 хүн амь …
-
22 June
Б.Хурц нарын есөн хүнийг шүүх хурал хойшиллоо
ТЕГ-ын дарга асан, генерал Б.Хурц болон Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарын есөн хүнд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2020.06.22/ Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн ч хойшиллоо. Учир нь, оролцогчдын зүгээс шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан бөгөөд шүүх бүрэлдэхүүн тэдний хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн байна. Шүүгдэгч Б.Хурц нарыг төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны …
-
22 June
Чойр, Говьсүмбэр, Дорноговь, Замын-Үүд чиглэлд төмөр замын гарам эвдэрсэн тул зорчигчдыг автобусаар тээвэрлэж байна
Хүчтэй аадар бороо орсны улмаас автозам, замын байгууламжууд үерт автаж эвдэрсэн тул иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх зорилгоор УБ-Мандалговь, УБ-Өндөрхаан, УБ-Чойр чиглэлийн автозамын байгууламжийг 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 15:00 цаг хүртэл хүртэл түр хааж, автотээврийн хөдөлгөөнийг зогсоогоод байна. Дээрх чиглэлүүдэд зорчиж байсан 82 зорчигчдыг суурин газарт аюулгүй, тав тухтай байршуулах ажлыг …
-
22 June
Явган зорчигч руу санаатайгаар ус цацвал 100.000 төгрөгөөр торгоно
Ойрын өдрүүдэд бороотой байх цаг агаарын урьдчилсан төлөв гарчээ. Энэ өдрүүдэд жолооч та явган зорчигч руу зориудаар ус цацвал хуулийн хариуцлага хүлээхийг анхааруулъя. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3.–т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэж заасан байдаг тул жолооч нь бороотой үед замын зорчих хэсэгт тогтсон устай хэсгээр аль болох хурдаа хасаж, зорчих хэсгийн хажуугийн явган хүний …
-
22 June
Улаанбаатар-Мандалговь, Өндөрхаан,Чойр чиглэлийн авто замуудыг түр хаалаа
Хүчтэй аадар борооны улмаас автозам, зам байгууламжууд үерт эвдэрсэн тул иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх зорилгоор Улаанбаатар-Мандалговь, Улаанбаатар-Өндөрхаан, Улаанбаатар-Чойр чиглэлийн авто зам, замын байгууламжийг 06 дугаар сарын 22-ны өдрийн 00:00 цагаас мөн өдрийн 15:00 цаг хүртэл түр хугацаагаар хязгаарлаад байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. http://credit-n.ru/calc.html http://credit-n.ru/offers-zaim/webbankir-online-zaim-na-kartu.html
-
22 June
Улаанбаатарт өдөртөө 23 хэмийн дулаан байна
Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газар болон говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орох тул гэнэтийн үер ус, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2020 оны 06 дугаар сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газар болон говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо …
-
22 June
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
Өнөөдөр аргын тооллын 2020 оны зургаадугаар сарын 22. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хотолыг баригч” хэмээх Шороон хулгана жилийн зуны дунд хар морин сарын Билгийн тооллын 1. Сумъяа гараг. Өглөгт охин одтой, хоёр хар мэнгэтэй улаан бич өдөр. Барилдлага: Үл зохилдохШүтэн барилдлага: ХүрэлцэхүйСуудал: Гал Өдрийн наран 4 цаг 53 минутад мандан, 20 цаг 55 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ …
-
21 June
Мэдэгдэл: Веб сайт болон цахим орчны үйлчилгээ эрхлэгчдэд
Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуульд оролцогч нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдийн сурталчилгааг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 39.1-д зааснаар санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу санал авах өдрийн өмнөх өдрийн 00:00 цагаас /2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 23:59:59/ өмнө зогсоох үүргээ хэрэгжүүлж, сонгуулийн сурталчилгааны талаарх аливаа мэдээлэл нийтлэхгүй байх, сурталчилгааны хугацаанд нийтэлсэн нам, …
-
21 June
Ярилцлагад бэлдэх шилдэг 10 арга
Ажлын ярилцлагын талаарх гарын авлага маш олон байдаг боловч эдгээр 10 зөвлөмжийг та мэдэж байх хэрэгтэй. Судалгаа хий Компанийн бүтээгдэхүүн үйлчилгээ, үйлчлүүлэгчид ба өрсөлдөгчийн талаар аль болох ихийг мэдэж авснаар ажил олгогчийн эрэлт хэрэгцээг ойлгох, шийдвэрлэх боломжийг санал болгох болно. Компанийн вэбсайт дээрх зүйлийг уншихаасаа илүүтэйгээр компанийн тухай мэдээг үзэх, нийгмийн мэдээллийн хэрэгслийг шалгах, баг хамт олон, хувьцаа эзэмшигчдийг судлах нь зүйтэй. “Ярилцлагыг илүү сонирхолтой болгох мэдээллийг хайж олох хэрэгтэй” Гүйцэтгэх захиралын компанийнхаа шинэчлэлийн тухай ярихыг сонсох …
-
21 June
АНУ-аас иргэдээ авчрах тусгай үүргийн онгоц хөөрлөө
АНУ-аас иргэдээ авчрах тусгай үүргийн ОМ7801 онгоц өнөөдөр өглөөний 10:00 цагт хөөрлөө. Ийнхүү АНУ-ын Сиэтл хот руу үйлдэж буй уг нислэг нь Монгол Улсын АНУ-руу хийж буй анхны нислэг юм. Тус онгоц энэ сарын 24-нд Монголд ирэх аж. Сануулахад зургаадугаар сард нийт есөн удаагийн нислэгээр 2,300 иргэнээ татан авах болсныг өмнө нь Шадар сайд Ө.Энхтүвшин мэдээлж байсан билээ. http://credit-n.ru/offers-zaim/zaym-na-kartu_migcredit.html http://credit-n.ru/offers-zaim/greenmoney-online-zaymi-za-20-minut.html
-
21 June
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга цэргийн дээд цол олголоо
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга Цэргийн дээд цол олгох тухай зарлиг гаргалаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Зэвсэгт хүчний Хяналт, шалгалт үнэлгээний газрын дарга Бригадын генерал Пүрэвийн Доржсүрэнд Хошууч генерал, Үндэсний Батлан хамгаалахын их сургуулийн захирал, хурандаа Пүрэвсүрэнгийн Жаргаланд Бригадын генерал цол тус тус олголоо. Зарлигийг танилцуулж, цол олгох ёслол Дорноговь аймгийн Зүүнбаян сумын нутагт болж, бүтээн байгуулалтын …
-
21 June
Д.Нямхүү: Хоёр хүнд коронавирусийн халдвар шинээр илэрлээ
Эрүүл мэндийн яамны өнөөдрийн ээлжит мэдээллэл болж өнгөрлөө. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү цаг үеийн байдлаар мэдээлэл өгсөн юм. Тэрбээр “Өчигдөр ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборторид 314 хүн шинжилгээ хийснээс 312 хүнд коронавирусийн халдвар илрээгүй. Хоёр хүнд нь илэрсэн. Тодруулбал, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 66 настай, эрэгтэй орос жолооч, нөгөө хүн нь Франкфуртын онгоцоор ирсэн 80 настай эмэгтэй, зорчигчид коронавирус илэрсэн. ХӨСҮТ-ийн эмчилгээнд орсон …
-
21 June
Нийслэлийн нутаг дэвсгэрт 7 маршрутаар завьт эргүүл үүрэг гүйцэтгэж байна
Нийслэлийн Засаг даргын 2020 оны “Үер усны аюулаас урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн Онцгой байдлын газраас иргэдийг гол болон тогтоол усанд осолдохоос урьдчилан сэргийлж, авран хамгаалах зорилгоор 7 маршрутаар завьт болон, хөдөлгөөнт эргүүл үүрэг гүйцэтгэж байна.Тодруулбал Баянзүрх дүүргийн Хар усан тохой, Баянзүрхийн гүүр, Маршалын гүүр, Хан-Уул дүүргийн Зайсангийн гүүр, Яармагийн гүүр, Сонсголонгийн …
-
21 June
Үер, усны ослоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна
Нийслэлийн Засаг даргын 2020 оны “Үер усны аюулаас урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн Онцгой байдлын газраас иргэдийг гол болон тогтоол усанд осолдохоос урьдчилан сэргийлж, авран хамгаалах зорилгоор 7 маршрутаар завьт болон, хөдөлгөөнт эргүүл үүрэг гүйцэтгэж байна. Тодруулбал, Баянзүрх дүүргийн Хар усан тохой, Баянзүрхийн гүүр, Маршалын гүүр, Хан-Уул дүүргийн Зайсангийн гүүр, Яармагийн гүүр, …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл