ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албанаас иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлэх, байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх шинэ үеийн нэгдмэл үзэл, төлөвшил, байгаль хамгаалах зөв дадал хандлагыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Байгаль эн тэргүүнд” төслийг хэрэгжүүлж эхэлсэн билээ. Тэгвэл энэхүү аянд МБШТ Гандантэгчэнлин хийд нэгдэж буйгаа илэрхийллээ. МБШТ Гандантэгчэнлин хийд :Хамаг амьтны тусын тулд байгаль дэлхийтэйгээ зүй зохистой харилцаж, хадаг, шил, улсын мөнгөн тэмдэгт зэргийг байгальд үлдээхээ …
Monthly Archives: June 2020
June, 2020
-
19 June
Г.Арсланхуяг:Аюултай хог устгах зориулалтын байгууламж барьж, газрыг нь тусгай хэрэгцээнд авах хэрэгтэй
“Хогоор бүү хорло”. Энэ бол ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албанаас хэрэгжүүлж буй “Байгаль эн тэргүүнд” төслийн уриалга. Жирийн иргэдээс эхлээд урлаг, соёл, спортын төлөөлөл, төрийн болон хувийн хэвшлийн олон байгууллага энэ аянд нэгдэж, “Хогоор бүү хорло” хэмээн уриалах болсон. ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, хурандаа Г.Арсланхуягтай ярилцлаа. -Хог хаягдалтай тэмцэх чиглэлээр төр, хувийн хэвшлийн байгууллагууд олон …
-
19 June
Налайх дүүргийн 4,4 км авто замын хоёрдугаар хэсгийн зорчих хэсгийн хөдөлгөөнийг 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр нээхээр төлөвлөөд байна
Нийслэлийн төсөв, Замын сангийн хөрөнгөөр Нийслэлийн Налайх дүүрэгт хийгдэж буй “Налайх-Чойрын чиглэлийн авто замын уулзвараас Төмөр замын 5 шар байшингийн баруун тал хүртэлх 4.4 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил” эрчимтэй үргэлжилж байна. Ажлын хүрээнд трасст өртсөн инженерийн шугам сүлжээ, авто замын газар шорооны ажил бүрэн дуусч, эхний хэсгийн 2,3 км авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг 2020 оны 06 дугаар …
-
19 June
Дүүргийн эмч, сувилагч нар улсын гуравдугаар төв эмнэлэгт тархины харвалт, шигдээсийн чиглэлээр суралцаж байна
Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Улсын Гуравдугаар төв эмнэлгийн хамтын ажиллагааны хүрээнд “Дүүргийн эмнэлэгт харвалт, шигдээсийн нэгж байгуулах төлөвлөгөө”-ний дагуу дүүргийн эмнэлгийн эмч, сувилагч нарыг тархины харвалт, шигдээсийн чиглэлээр сургахаар болсон билээ. Энэ дагуу УГТЭ-ийн Харвалт, Зүрхний шигдээс, Сэргээн засах эмчилгээ, Эрчимт эмчилгээний нэгдсэн тасагт өнгөрсөн хоёрдугаар сараас эхлэн дүүргийн эмнэлгийн эмч, сувилагч зэрэг нийт 110 хүнийг хуваарилан сургаж байна. Одоогийн …
-
19 June
“10 000 ПРОГРАММИСТ” төслийн эхний ээлжийн суралцагчид амжилттай төгслөө
“10 000 программист” бэлтгэх төслийн хүрээнд нийслэлийн зорилтот бүлгийн 400 хүүхэд, залуучуудыг Анхан шатны жава програмчлалын хэлний болон веб хөгжүүлэгчийн сургалтад хамруулахаар төлөвлөсөн. Тус төслийн хүрээнд эхний ээлжид хамрагдсан 40 суралцагч 15 хоногийн хугацаанд амжилттай суралцан төгсөж, 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр сертификат гардан авлаа. Энэхүү сургалтыг амжилттай төгссөн хүүхэд, залуусыг “Улаанбаатар инновацын төв”-ийн дундын оффисоор үйлчлүүлэх эрхийн …
-
19 June
2021 оны Оскарын шагнал гардуулах ёслол хоёр сараар хойшлогдлоо
Кино урлагийн академи 2021 оны хоёрдугаар сарын 28-нд зохион байгуулагдах байсан 93 дахь Оскарын шагнал гардуулах ёслолыг COVID-19-ийн цар тахлын улмаас 2021 оны дөрөвдүгээр сарын 25-нд шилжих болсныг дэлхий даяар зарлалаа. “Кино нь олон зуун жилийн турш кинонууд хамгийн харанхуй цаг үед ч биднийг тайвшруулж, урам зориг болж, зугаа цэнгэлд чухал үүрэг гүйцэтгэж ирсэн. Энэ жил мэдээж ийм байх ёстой. …
-
19 June
Москвад болсон Ялалтын баярын цэргийн парадын бэлтгэл сургуулилт
Амны хаалт, бээлий өмссөн Оросын цэргүүд 2020 оны 6-р сарын 18-ны өдөр Москва хотод болсон Ялалтын баярын цэргийн парадын бэлтгэл сургуулилтын өмнө гудамжаар ийнхүү алхжээ. Оросын Холбооны Улс түүхэн ялалтын 75 жилийн ойн баярын цэргийн сүрт жагсаалаа энэ сарын 24-нд зохион байгуулахаар болсон билээ. Эх сурвалж: Синьхуа http://credit-n.ru/zaymyi-next.html http://credit-n.ru/microzaymi-blog-single.html
-
19 June
Бээжингийн захаас илэрсэн вирусний геномын талаарх мэдээллийг ДЭМБ-д өгчээ
БНХАУ-ын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв тус улсын нийслэл Бээжин хотын бөөний худалдааны захаас илэрсэн коронавирусний геномын талаарх мэдээллийг нийтэлж, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагад /ДЭМБ/ шилжүүлэн өгчээ. “Шиньфади” зах дээрх өвчний тархалтын байдал болон вирусний геномын талаарх мэдээллийг “Шинэ төрлийн коронавирусний асуудлаарх шинжлэх ухаан-техникийн төрийн систем”-ээр дамжуулан албан ёсоор нийтэллээ гэж тус төвийн цахим хуудсанд мэдээлсэн байна. Тодруулбал тус …
-
19 June
ЭЕШ долдугаар сарын 02-05-ны өдрүүдэд зохиогдоно
Их, дээд сургууль коллежид элсэгчдээс авдаг Элсэлтийн ерөнхий шалгалтыг үндэсний хэмжээнд 2020 оны 07 дугаар сарын 02-05-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны дэргэдэх Боловсролын үнэлгээний төв бэлтгэлыг ханган ажиллаж байна. 2020 онд Улсын хэмжээнд 30902 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлсэн бөгөөд нийт шалгуулагчдын 27999 нь энэ онд ЕБС төгсөж буй, 2903 нь өмнөх онуудад Ерөнхий …
-
19 June
Д.Нямхүү: Алтанбулаг боомтоор орж ирсэн гурван жолоочид халдвар илэрлээ
ЭМЯ-наас коронавирусийн халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өглөө. Тэрбээр “Зургадугаар сарын 18-ны өдөр гурван лабораторид нийт 339 шинжилгээ хийхэд, 336 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Харин Алтанбулаг боомтоор орж ирсэн гурван жолоочид халдвар илэрсэн. Жолооч нар ОХУ-ын 59 настай иргэн, Беларусийн 37 настай иргэн байгаа бол Монгол Улсын 32 …
-
19 June
Б.Энхжаргал: “Бурхны авралаар, чи ирлээ!” шоу нь жүжиглэх чадвар шалгах зорилгогүй
Боловсрол телевизийн уран бүтээлчид “Бурхны авралаар, чи ирлээ!” шоу нэвтрүүлгээ үзэгчдэд толилуулаад багагүй хугацаа өнгөрлөө. Олны танил хүмүүсийг хүндхэн агаад хөгжилтэй нөхцөлд оруулдаг тус контентын ерөнхий продюсер Б.Энхжаргалтай шоуны тухай дэлгэрэнгүй ярилцлаа. -“Бурхны авралаар, чи ирлээ!” шоу нэвтрүүлгийн үндсэн дүрэм нь үзэгчдийг гайхшируулсан. Тиймээс нэвтрүүлгийн дүрмийн талаарх танилцуулгаар яриагаа эхэлье? -“Бурхны авралаар, чи ирлээ!” нэвтрүүлэг нь бэлдээгүй хошигнол төрөлд багтдаг. …
-
19 June
П.Батжаргал: Зэвсэгт хүчний алба хаагчид 3300 гаруй галт хэрэгслийг илрүүлж, аюулгүй болголоо
ЗХЖШ-ын даргын тушаалаар Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн Тэсэрч, дэлбэрэх зүйлийн хайгуул устгалын бүлэг Дорнод аймгийн Хэрлэн, Баянтүмэн сумдад ажиллаж, их хэмжээний галт хэрэгсэл илрүүлэн аюулгүй болголоо. Энэ талаар Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн Тэсэрч, дэлбэрэх зүйлийн хайгуул устгалын бүлгийн дарга, ахлах дэслэгч П.Батжаргалаас тодруулсан юм. -Дорнод аймгаас тэсэрч дэлбэрэх их хэмжээний сум, галт хэрэгсэл илрүүлсэн гэсэн. Энэ тухай тодруулахгүй …
-
19 June
Улиас модны унгиралыг шатаахгүй байхыг анхаарууллаа
Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн хашаанд энэ сарын 14-16-ны өдрүүдэд дөрвөн удаагийн удаа гал түймэр гарч, нийслэлийн Гал түймэр унтраах, аврах ангийн алба хаагчид шуурхай унтрааж ажилласан. Үүнтэй холбогдуулан тус обьектын хашаан дотор үйл ажиллагаа явуулж байгаа “Сөүл ресторан”, “Түмэн эх чуулга”, “Хүннү Энтертаймент” ХХК-иудын удирдлагуудад Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн мэдэгдэл хүргүүллээ. Тус мэдэгдэлд аюулт …
-
19 June
Төрийн тусгай хамгаалалттай барилга байгууламжид хяналт шалгалт хийлээ
Онцгой байдлын ерөнхий газраас Төрийн тусгай хамгаалалттай барилга байгууламжид гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг зохион байгууллаа. Хяналт шалгалтыг ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Н.Хишигбаатар, мэргэжилтэн, ахмад О.Мөнхбаяр нар Төрийн ордны гамшгаас хамгаалах болон гал түймрийн байцаагч нартай хамтран явуулсан юм. “Их тэнгэр” цогцолбор харшууд, “Ерөнхийлөгчийн өргөө”, Засгийн …
-
19 June
Ирэх сард таван удаагийн тусгай үүргийн нислэг хийнэ
Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу ирэх долдугаар сард таван тусгай үүргийн нислэгээр гадны улс, орнуудаас ирэх иргэдээ татан авах ажиллагааг зохион байгуулах шийдвэрийг гаргалаа. Үүнд: 07 дугаар сарын 02-нд Сөүл,07 дугаар сарын 05-нд Токио,07 дугаар сарын 07-нд Сөүл,07 дугаар сарын 09-нд Истанбул,07 дугаар сарын 15-нд Сөүл /транзит/ хотруу нислэг үйлдэнэ. Мөн БНХАУ-д байгаа нутаг буцах хүсэлтэй 164 иргэнийг ойрын хугацаанд Дорноговь …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл