Он гарсаар 06 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар нийслэл Улаанбаатар хот, Архангай, Булган, Завхан, Дорнод, Сэлэнгэ, Сүхбаатар, Хэнтий, Хөвсгөл, Төв, Ховд, Баянхонгор, Өвөрхангай зэрэг 14 аймгийн 60 суманд нийт 97 удаагийн ой, хээрийн түймэр гарсан. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 17.2 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Дээрх түймэрт урьдчилсан байдлаар 7204 /га/ ой, 206.239 /га/ хээр буюу нийт 213.443 …
Monthly Archives: June 2020
June, 2020
-
18 June
“Ухаалаг хотын жишиг загвар боловсруулах нь” хэлэлцүүлэг боллоо
“Залуу судлаачдыг дэмжих сан” Төрийн Бус Байгууллага нь 7 хоног бүр тэнхимийн хэлэлцүүлэг зохион байгуулдаг уламжлалтай ажээ. Энэ удаа “Ухаалаг хотын жишиг загвар боловсруулах нь” судалгааны явцын хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва, Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба нар оролцсон юм. “Залуу судлаачдыг дэмжих сан” ТББ болон “ТУС Солюшн” ХХК хамтран 2020 …
-
18 June
Д.Найдан: Эмэгтэйчүүд шээсээ удаан хугацаагаар барьдаг нь маш буруу
Бөөрний аяганцар тэвшинцэрийн хурц үрэвсэл өвчний талаар Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн эмч нар эмнэл зүйн конференц хийсэн. Тус өвчний талаар Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн Зүрх судас, дотрын их эмч Д.Найдантай ярилцлаа. -Бөөрний аяганцар тэвшинцэрийн хурц үрэвсэл буюу Пиелонефрит өвч-ний шалтгаан, эмгэг жамын талаар ярихгүй юу? -Шээс ялгаруулах эрхтний замаар болон цусаар дамжин халдварладаг бөөрний аяганцар тэвшинцэр, холтослог давхаргын эдийг гэмтээдэг …
-
18 June
Иргэдэд утсаар хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өглөө
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд Монголын Хуульчдын холбоотой хамтран энэ сарын 17-ны өдөр хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг утсаар зохион байгууллаа. Иргэд 75050801, 75050802, 75050803, 75050804 дугаарын утаснуудад холбогдож өөрт хэрэгтэй хууль, эрх зүйн анхан шатны зөвлөгөө, мэдээллийг үнэ төлбөргүй авсан бөгөөд нийт 4 өмгөөлөгч, 125 иргэнд …
-
18 June
Хотын даргын захирамжаар хэрэгжүүлж буй стандарт амжилттай мөрдөгдөж байна
Улаанбаатар хотын иргэдийн амьдрах эрүүл орчинг бүрдүүлэхэд хотын хэмжээнд хийгдэж буй бүтээн байгуулалт, тохижилтод стандартын хэрэгжилтийг сайжруулах нь нэн чухал асуудал болсон. Иймд хотын стандартын баримт бичгийг бий болгож, мөрдүүлэх зорилгоор Нийслэлийн засаг дарга С.Амарсайхан 2020 оныг “Нэг хот-Нэг стандарт” зорилтот жил болгон зарласан билээ. Энэ хүрээнд Нийслэлийн Засаг даргын 2020.04.06-ны өдрийн “Хотын стандартын баримт бичгийг мөрдүүлэх тухай” А/456 дугаар …
-
18 June
Шөнөөр гэрэлтэх “Цагаан хэрэм”
Цагаан хэрэм гэдэгт НЭӨ 5-р зуунаас, НЭ 16-р зууны хооронд Хятадын хаант улсууд умард зүгийн морьтон нүүдэлчин үндэстнүүдийн халдлагаас хамгаалах зорилгоор голчлон шавар, чулуугаар баригдсан олон салангид бэхлэлтийг хамтатган ойлгох юм. Тус тусдаа салангид хэрмүүд байсныг Хятадын анхны нэгдсэн төрт улсыг үндэслэгч Цин Ши Хуанди Хүннү гүрний довтолгооноос хамгаалахаар НТӨ 220-206 оны хооронд зай завсрыг бөглөж, уртасгажээ. Эдгээр анхны шавар хэрмүүдээс үлдэж хоцорсон нь цөөхөн,Монголын их гүрэнд эзлэгдсэн үед 150 гаруй …
-
18 June
Дурсгалын зоосны үнэ шинэчлэгдэж, онлайнаар худалдаалж байна
Монголбанк төлбөрийн хэрэгсэл, дурсгалын зоос судлаач, цуглуулагч, сонирхогчдын цуглуулгыг дэмжиж, бэлэг дурсгалын зориулалтаар худалдаалж байгаа дурсгалын алтан зоос, мөнгөн зоос, алтан гулдмайн үнийг шинэчлэн тогтоогоод байна. Иймд Монголбанкнаас гаргаж буй дурсгалын зооснуудыг онлайнаар худалдаж байгаа бөгөөд холбогдох мэдээллийг coin.mongolbank.mn цахим хуудсанд байршууллаа. Алтан зоос, алтан гулдмайн талаарх нэмэлт мэдээллийг Эрдэнэсийн сангийн 11-329677 дугаарын утсанд хандаж авна уу. Мөн худалдаанд шинээр …
-
18 June
Киргиз улсын Ерөнхий сайд асанд авлигын хэргээр 18 жилийн хорих ял оногдуулав
Киргиз Улсын Ерөнхий сайдаар 2017-2018 онд ажиллаж байсан Сапар Исаковыг авлигын хэрэгт буруутган шүүхээс 18 жил хорих ял оногдуулав. Түүхийн музей болон Чолпон-Ате амралт, зугаалгын газрыг засварлах, тэдгээрт зориулан тоног төхөөрөмж худалдан авахдаа төсвийн хөрөнгийг хууль зөрчин зарцуулсан асуудлаар 2018 оны зун эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд Сапар Исаков уг хэргийн гол эзэн, буруутан нь болсон байна. Ерөнхий сайд асан болон …
-
18 June
Д. Нямхүү: Алтанбулаг боомтоор орж ирсэн дөрвөн тээврийн жолоочид халдвар илэрлээ
ЭМЯ-наас коронавирусийн халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өглөө. Тэрбээр”Зургадугаар сарын 17-нд гурван лабораторид нийт 363 хүний сорьцод шинжилгээ хийхэд, 359 тохиолдолд коронавирус илрээгүй. Харин Алтанбулаг боомтоор орж ирсэн дөрвөн тээврийн жолоочид халдвар илэрлээ. Эдгээр хүмүүс нь 33, 36, 40, 59 настай Беларусь улсын иргэд. Тэднийг ХӨСҮТ-рүү эмчилгээнд татан авчирч байна. Зургадугаар сарын 17-нд тусгай үүргийн онгоцоор …
-
18 June
БНСУ-аас өнөөдөр 269 иргэн эх орондоо ирнэ
Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 08:43 цагт Улаанбаатараас хөөрлөө. Тус нислэгээр 269 иргэн эх орондоо ирэх бөгөөд 17:00 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ. http://credit-n.ru/offers-zaim/zaym-na-kartu_migcredit.html http://credit-n.ru/offers-zaim/oneclickmoney-zaim-na-kartu.html http://credit-n.ru/calc.html
-
18 June
С.Чойжамц: Зун хөнгөн хооллож байна гээд мах идэлгүй, дан ногоогоор хооллох нь тийм ч зохистой биш
Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн Тасгийн их эмч С.Чойжамцтай зуны улиралд хэрхэн өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар ярилцлаа. -Зуны улирлын мөн чанар, онцлог нь юу вэ? – Хий өвчин нь хаврын улиралд хурж, зуны улирлын сэрүүн чадлаар хөдөлж, бүлээн чадалтай намрын улиралд амарлидаг. Зуны улиралд хур бороотой, сэрүүн байдаг учраас хий өвчин хөдөлдөг. Сэрүүн чадалтай улирал учраас гүйцэт боловсроогүй жимс ногоо, хүйтэн …
-
18 June
МЭДЭГДЭЛ: “The Hu” хамтлагийн тоглолтыг улстөржүүлэхгүй байхыг хүслээ
“The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолтоо White Rock Center-т 2020 оны зургадугаар сарын 23-ны мягмар гарагийн орой хийхээр бэлтгэлээ хангаж байна. Тоглолтыг МҮОНРТ орон даяар шууд дамжуулан үзэгчдэд хүргэнэ. Гэвч уг тоглолтыг зарим улс төрийн хүчин өөрсдийн сонгуулийн сурталчилгаанд ашиглах гэсэн зохисгүй үйлдэл гаргаж байгаа учир “The Hu” хамтлаг болон зохион байгуулагчдын зүгээс дараах мэдэгдлийг гаргаж байна. МЭДЭГДЭЛ …
-
18 June
Хууль бусаар загас барьсан иргэдийг илрүүлэн шалгаж байна
Бат-Өлзий сум дахь Цагдаагийн тасгийн алба хаагчид сум, орон нутгийн байгаль хамгаалагч нартай хамтран Улсын тусгай хамгаалалт бүхий “Орхон” голын ай сав газраар хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулан ажиллаж байна. Хяналт шалгалтаар Орхон, Улиастайн голоос зэвэг загас 78 ширхэг, хадран загас 54 ширхэгийг барьсан иргэдийн хууль бус үйлдлийг таслан зогсоож, шалгалтын ажлыг явуулж байна. Дээрх иргэдийн хууль бус үйлдэл нь …
-
18 June
Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт хүчирхийллийн гэрч, хохирогчдод үйлчилгээ үзүүлэх нэг цэгийн үйлчилгээний төв нээлтээ хийлээ
Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар хүүхдийн эсрэг хүчирхийллийн хохирогчийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах 14 түр хамгаалах байр, 18 нэг цэгийн үйлчилгээний төв ажилладаг. Тэгвэл Сүхбаатар болон Чингэлтэй дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дэргэд НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр Хүчирхийллийн гэрч, хохирогчдод үйлчилгээ үзүүлэх Нэг цэгийн үйлчилгээний төв байгуулагдаж, нээлтээ хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд Хөдөлмөр, нийгмийн …
-
18 June
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Хэнтий аймаг дахь бүтээн байгуулалттай танилцав
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ Хэнтий аймгийн хэмжээнд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй бүтээн байгуулалтуудын ажлын явц, гүйцэтгэлтэй танилцав. Улсын төсөвт санхүүжилт нь тусгагдаж, он дамнан баригдаж бйагаа барилга гүйцэтгэлийн ажлууд үргэлжилж байна. Мөн Монгол улсын Засгийн газраас Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалын бүс нутгаар зарласантай холбогдуулан АХБ-ны болон бусад санхүүжилтээр шинээр хийгдэж буй …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл