Д.Нямхүү: Хоёр хүнд коронавирусийн халдвар шинээр илэрлээ

Эрүүл мэндийн яамны өнөөдрийн ээлжит мэдээллэл болж өнгөрлөө.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү цаг үеийн байдлаар мэдээлэл өгсөн юм. Тэрбээр “Өчигдөр ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборторид 314 хүн шинжилгээ хийснээс 312 хүнд коронавирусийн халдвар илрээгүй. Хоёр хүнд нь илэрсэн.

Тодруулбал, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 66 настай, эрэгтэй орос жолооч, нөгөө хүн нь Франкфуртын онгоцоор ирсэн 80 настай эмэгтэй, зорчигчид коронавирус илэрсэн. ХӨСҮТ-ийн эмчилгээнд орсон байгаа.

Бусад шинжилгээний хувьд зургаадугаар сарын 20-нд Франкфурт-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор ирсэн 260 хүний шинжилгээ хийгдсэн байна. Мөн тандалтын зорилгоор санамсаргүйгээр сонгон авч 13 сорьцод хийсэн шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д тусгаарлагдсан есөн хүний давтан шинжилгээ хийсэн. Короанвирус илрээгүй. Алтанбулагаар орж ирсэн 23 авто тээврийн жолоочийн шинжилгээг хийсэн.

Бидэнд бас сайн мэдээ байна. Өнөөдөр долоон хүн эдгэрч ХӨСҮТ-ээс дараагийн шат руу шилжлээ. Эдгээр хүмүүс маань 20-37 хоног эмчлэгдсэн ба ихэвчлэн  Алтанбулагийн боомтоор орж оюутнууд болон ОХУ-аас орж ирсэн оюутнууд байна” гэв. 

“206 БАТЛАГДСАН ТОХИОЛДЛООСОО 139 ТОХИОЛДЛЫГ ЭМНЭЛГЭЭС ГАРГАЖ, 67 ХҮН ҮЛДСЭН”

Үргэлжлүүлэн өвчтнүүдийн биеийн байдлын талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Бид 206 батлагдсан тохиолдлоосоо 139 тохиолдлыг эмнэлгээс гаргалаа. Эмнэлгээс гараад сувилалд 14 хоног бидний хяналтад байна.

Өөрөөр хэлбэл, сувилалд 69 хүн, гэртээ гарсан 44 хүн байна. Ажиглалт, тандалтын хугацаа нь дууссан 26 хүн байгаа. Эмнэлэгт үлдсэн 67 хүний найман хүн нь хүндэвтэр бусад нь хөнгөн гэсэн эмнэлзүйн шинж тэмдэгтэй байгаа. Өнөөдөр халдвар нь батлагдсан 80 настай хүнээ гүнзгийрүүлэн үзэж, шинжилгээ хийнэ. Манай халдвартын эмнэлэгт хэвтэж байгаа бүх хүний төлбөр төрөөс санхүүжигддэг.  Гадны хүнээс төлбөр нэхэхгүй” гэв. 

http://credit-n.ru/forex.html http://credit-n.ru/offers-zaim/viva-dengi-credit.html

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …