Monthly Archives: June 2020

June, 2020

  • 24 June

    Л.Оюун-Эрдэнэ: Хамгийн өндөр ирцтэй сонгууль байгаасай гэж хүсэж байна

    УИХ-ын сонгуулийн 18-р тойрог буюу Хэнтий аймагт нэр дэвшигчид иргэнийхээ үүргийг биелүүлж саналаа өгч эхэллээ. Тэгвэл МАН-аас нэр дэвшигч УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Хэрлэн сумын Тэмүүжин цогцолбор сургууль буюу 18-р тойргийн 1-р хэсэгт 10 цагийн үед сонгуулиа өглөө. УИХ-ын сонгуулийн 18-р тойрогт МАН-аас нэр дэвшигч Л.Оюун-Эрдэнэ:Туурга тусгаар ардчилсан Монгол улсын эрх чөлөөт иргэний хувьд иргэнийхээ эрхийг эдэлж, үүргээ биелүүлж ээлжит 8 дахь удаагийн парламентын сонгуульд саналаа өглөө. Дэлхийн нийтээрээ цар тахалтай амаргүй үе тохиож байна. Өмнө …

  • 24 June

    У.Хүрэлсүх:Залуучууд сонгуульдаа идэвхтэй оролцоорой

    УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн санал хураалт өнөөдөр 7:00 цагт орон даяар эхэллээ. Тэгвэл дөнгөж сая Ерөнхий сайд У. Хүрэлсүх Баянзүрх дүүргийн 23-р тойргийн 8-р хэсгийн санал өгөх байранд очиж  саналаа өглөө. Тус хэсгийн хороонд БЗД-ийн 1300 гаруй иргэн саналаа өгөх бүртгэлтэй бөгөөд 11:30 цагийн байдлаар сонгогчдын ирц 20 хувьд хүрсэн байв. Энэ нь өмнөх сонгуулиудын ирцтэй харьцуулахад өндөр үзүүлэлт төдийгүй иргэд сонгогчдын идэвх маш …

  • 24 June

    АНУ-аас 255 иргэн эх орондоо ирлээ

    Сиатл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэг өнөөдөр 10:45 цагт “Чингис” хаан олон улсын нисэх буудалд газардлаа. Тус нислэгээр нийт 255 иргэн эх орондоо ирж байна. Үүнд: Хөгжлийн бэрхшээл 4, Оюутан 17, Өндөр настан 15, Эрүүл мэндийн шалтгаантай 26, Бага насны хүүхэдтэй гэр бүл 103, Жирэмсэн 3, Бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 98 иргэн байна. Иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ, “Багабаян” амралт, “Тоёоко Инн”, Эрхэс …

  • 24 June

    Өнөөдөр гадаа болон битүү талбайд худалдаа үйлчилгээний төв ажиллуулсан хүнийг 10 сая төгрөгөөр торгоно

    УИХ-ын санал хураалт өнөөдөр 7:00 цагт орон даяар эхэллээ. Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн үйл ажиллагааны хэв журам сахиулах эргүүл хамгаалалтад цагдаагийн байгууллагын алба хаагч нар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна. Энэ өдөр Согтууруулах ундаагаар үйлчилсэн, худалдан борлуулсан,олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулсангадаа болон битүү талбайд худалдаа үйлчилгээний төв ажиллуулсан бол Зөрчлийн тухай хуулийн 17 дугаар бүлгийн 17.1.34-д зааснаар хүнийг 10 …

  • 24 June

    Ч.Содномцэрэн: Санал авах 2,070 байранд ариутгал хийж, амны хаалт, бээлий зэргийг сонгогчдод зориулан бэлтгэлээ

    УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн санал хураалт өнөөдөр 7:00 цагт орон даяар эхэллээ. Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн үйл ажиллагааны хэв журам сахиулах эргүүл хамгаалалтад цагдаагийн байгууллагын алба хаагч нар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна. Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн өчигдөр  иргэд, сонгогчдод хандан  үг хэллээ. Тэрбээр “Монгол Улсын иргэд, сонгогчдоо та бид Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж, төрийн эрх барих …

  • 24 June

    УИХ-ын 8 дахь удаагийн ээлжит сонгуулийн санал хураалт эхэллээ

    УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн санал хураалт 07.00 цагт албан ёсоор эхэллээ. УИХ-ын 8 дахь удаагийн сонгуулийн санал хураалт 22.00 цаг хүртэл үргэлжлэх юм. Санал авах байранд биечлэн очиж боломжгүй иргэдийн саналыг өчигдөр буюу энэ сарын 23-ны 09.00-20.00 цагт зөөврийн битүүмжилсэн хайрцгаар авсан бөгөөд өнөөдөр санал тоолох төхөөрөмжид уншуулах юм. Энэ удаагийн сонгуульд УИХ-ын 13 нам, 4 эвслээс 485 иргэн …

  • 24 June

    Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан

    Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр Төв, Дундговь, Дорноговь, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай усархаг аадар бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.  2020 оны 06 дугаар сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, …

  • 24 June

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно

    Өнөөдөр аргын тооллын 2020 оны зургаадугаар сарын 24. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Хотолыг баригч” хэмээх Шороон хулгана жилийн зуны дунд хар морин сарын Билгийн тооллын 3. Буд гараг. Үнэг одтой, есөн улаан мэнгэтэй шар нохой өдөр. Өдрийн наран 4 цаг 54 минутад мандан, 20 цаг 55 минутад жаргана. Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба …

  • 23 June

    Монгол улсад жилд 1.4 сая.тн хог хаягдал үүсдэгээс 15 хувийг нь барилгын хог хаягдал эзэлдэг

    ЦЕГ-ын Экологийн Цагдаагийн албанаас хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, энэ төрлийн мэдээ мэдээллийг иргэд, олон нийтэд хүргэх зорилгоор “Байгаль Эн Тэргүүнд – Хогоор Бүү Хорло” аяныг зохион байгуулж байгаа билээ. Энэхүү аяны талаар ЦЕГ-ын Экологийн Цагдаагийн албаны ахлах мэргэжилтэн Г.Түмэн-Одтой ярилцлаа.  Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе Экологийн цагдаагийн алба байгуулагдсанд иргэд их сайшаалтайгаар хүлээн авч …

  • 23 June

    Үндэсний геологийн албыг байгуулав

    Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр боллоо. Тус хуралдаанаар УУХҮЯ-ны харьяанд Засгийн газрын хэрэгжүлэгч агентлаг Үндэсний геологийн албыг байгуулахаар УИХ-аас 2020 оны 01 дүгээр сард шийдвэрлэсний дагуу Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг гаргалаа.Үндэсний геологийн алба нь 6 хэлтэстэй 68 хүний орон тоотой байна. Түүний бүтцэд Ашигт малтмал газрын тосны газрын Геологи хайгуулын хэлтэс …

  • 23 June

    Уруйн үерт автсан 51 өрхөд таван ханатай гэр олгоно

    Засгийн газрын ээлжит бус хуралдаан боллоо. Тус хуралдаанаар Төв, Говьсүмбэр аймгуудад энэ сарын 21 болон 22-ны өдрүүдэд орсон хүчтэй аадар борооны улмаас ихээхэн хэмжээний хохирол учирсан талаар Монгол Улсын Шадар сайд танилцуулга мэдээлэл хийв. Хохирсон айл өрхүүдэд яаралтай буцалтгүй тусламж үзүүлэх ОБЕГ-аас ирүүлсэн саналыг Засгийн газрын ээлжит бус хуралдаанд уламжилж, зөвшөөрөл авснаар УОК-иос шуурхай шийдвэр гаргалаа. Энэ хүрээнд Төв, Говьсүмбэр …

  • 23 June

    Цогт хунтайжийн хадны бичээсийг сэргээн засварлажээ

    Соёлын өвийн үндэсний төвийн Соёлын биет өвийг сэргээн засварлах газрын судалгааны баг “Дуутын хадны бичээс”-ийн магмын гаралтай цахиурлаг чулуулгийн тосны гүн бохирдлыг арилгаж, цэвэрлэжээ. Ингэхдээ лабораторид хийсэн туршилт болон нэмэлт сорил судалгааны үр дүнд боловсруулсан арга зүйгээр энэхүү хадны бичээсийг сэргээн засварласан байна. Төв аймгийн Дэлгэрхаан суманд оршдог Цогт хунтайжийн дуутын хадны бичээс рүү их хэмжээний сүү, шар тос цацаж, …

  • 23 June

    Байду навигацийн системийн 55 дахь хиймэл дагуулыг амжилттай хөөргөжээ

    23-ний 9 цаг 43 минутад, Хятад улсын Шичаны дагуул хөөргөх төв “Чанжэн-3Б” зөөгч пуужингаар “Байду” навигацийн системийн 55 дахь дагуул буюу Байду-3-ын хамгийн сүүлчийн ширхэг дэлхийн бөмбөрцгийг хамарсан сүлжээг бүрдүүлэх хиймэл дагуулыг амжилттай хөргөлөө. Ингэснээр Байду-3 дэлхийн бөмбөрцгийг хамарсан хиймэл дагуулын навигацийн системийн уулын товлосон төлөвлөгөөгөө хагас жил урьдчилан биелэгдлээ. Энэ удаад хөөргөсөн хиймэл дагуул нь геостационар хиймэл дагуул юм. …

  • 23 June

    Ч.Содномцэрэн: СЕХ-ноос албан ёсны сонгуулийн дүн танилцуулаагүй байхад ямар нэгэн мэдээлэл хийхгүй байхад онцгой анхаарах хэрэгтэй

    Сонгуулийн ерөнхий хорооноос Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн сурталчилгааны ажил дуусаж, сонгогчийн санал авах ажил эхлэх гэж байгаатай холбогдуулан сонгуульд оролцож буй нам, эвслийн удирдлагуудад сонгуулийн бэлтгэл ажлын тухай танилцуулж, цаашид сонгуулийн албан ёсны дүн гарталх хугацаанд хуулийн хэрэгжилтийг хангах ажиллах, анхаарах зүйлсийн талаар мэдээлэл хийлээ.  Уулзалтад цагдаагийн болон тагнуулын байгууллага, улсын бүртгэлийн байгууллагын удирдлагууд оролцсон бөгөөд …

  • 23 June

    Тайландын анимэ сонирхогч электрон маск бүтээжээ

    Тайландын анимэ сонирхогч, уран бүтээлч Пүүт Падээ хэмээх залуу “Gundam” анимийн дүр төрхөөс сэдэвлэн электрон, лед гэрэлтэй нүүрний маск бүтээжээ. Уг маскаа Sinanju Gundam Ranger гэж нэрлэсэн бөгөөд улаан, мөнгөлөг өнгөтэй төмөр болон шилэн материал ашиглан гараар хийжээ. Толгойд углах зориулалттай тус маск нь 25х23х17 см-ийн хэмжээтэй ба лед гэрэлтэй аж. Нэг маск нь ойролцоогоор 249 ам.долларын үнэтэй бөгөөд 10 ширхгийг хийхээр, урьдчилсан захиалга авч байгаа юм. Бүх хийц гараар хийгддэг тул захиалагч …