Тайландын анимэ сонирхогч, уран бүтээлч Пүүт Падээ хэмээх залуу “Gundam” анимийн дүр төрхөөс сэдэвлэн электрон, лед гэрэлтэй нүүрний маск бүтээжээ. Уг маскаа Sinanju Gundam Ranger гэж нэрлэсэн бөгөөд улаан, мөнгөлөг өнгөтэй төмөр болон шилэн материал ашиглан гараар хийжээ.
Толгойд углах зориулалттай тус маск нь 25х23х17 см-ийн хэмжээтэй ба лед гэрэлтэй аж. Нэг маск нь ойролцоогоор 249 ам.долларын үнэтэй бөгөөд 10 ширхгийг хийхээр, урьдчилсан захиалга авч байгаа юм. Бүх хийц гараар хийгддэг тул захиалагч маскаа 5-6 сарын хугацаанд хүлээх шаардлагатай гэв. Мөн тэрээр супер баатруудын өмсгөлөөс санаа авч янз бүрийн загвартай маскнууд хийсэн нь олны анхаарлыг ихэд татаж, фен клубтай болоод амжжээ.
Маскны загваруудын мэдээлэл болон бусад загваруудыг үзэхийг хүсвэл түүний инстаграмм хуудсаар зочлоорой.