УИХ-ын 8 дахь удаагийн ээлжит сонгуулийн санал хураалт эхэллээ

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн санал хураалт 07.00 цагт албан ёсоор эхэллээ.

УИХ-ын 8 дахь удаагийн сонгуулийн санал хураалт 22.00 цаг хүртэл үргэлжлэх юм. Санал авах байранд биечлэн очиж боломжгүй иргэдийн саналыг өчигдөр буюу энэ сарын 23-ны 09.00-20.00 цагт зөөврийн битүүмжилсэн хайрцгаар авсан бөгөөд өнөөдөр санал тоолох төхөөрөмжид уншуулах юм.

Энэ удаагийн сонгуульд УИХ-ын 13 нам, 4 эвслээс 485 иргэн нэр дэвшиж байгаа бол 121 иргэн бие даан нэр дэвшиж байна. Харин сонгогчийн нэрсийн жагсаалтад 2 сая 626 иргэн бүртгэгджээ. Улсын хэмжээнд санал авах 2070 байр байгуулсан бөгөөд “COVID-19” цар тахлаас сэргийлэх үүднээс ариутгал хийж, иргэдэд амны хаалт, бээлий олгохоор бэлтгэснийг СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн өчигдөр мэдээлсэн юм. Сонгуулийн хороод, Мэдээллийн технологийн баг, холбогдох ажлын багт нийт 35 мянган төрийн албан хаагч ажиллаж байгаа аж.

УИХ-ын чуулганы энэ оны нэгдүгээр сарын 30-ны хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай тогтоолыг баталсан. Тогтоолд Монгол Улсын аймгийг 20, нийслэлийг 9 тойрог болгож, сонгуулийн 29 тойрог байгуулахаар тусгасан байна. Ингэхдээ Дундговь, Говьсүмбэр аймгийг нэгтгэн сонгуулийн нэг тойрог болгох, бусад аймгууд тус бүр нэг тойрог байх, нийслэлийн Багахангай, Багануур, Налайх дүүргийг нэгтгэн нэг тойрог, Баянзүрх дүүргийн зарим хороодыг нэгтгэн хоёр тойрог, мөн Сонгинохайрхан дүүргийн зарим хороодыг нэгтгэн хоёр тойрог байгуулах, харин Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул дүүрэг тус бүрдээ нэг тойрог байхаар тусгасан. Иргэд тойргийнхоо мандатын тоогоор сонголт хийнэ. Харин мандатын тооноос илүү эсхүл дутуу санал бөглөсөн тохиолдолд саналын хуудсыг хүчингүйд тооцох бөгөөд энэ нь сонгуулийн ирцэд сөргөөр нөлөөлөх магадлалтай юм.

Мөн Засгийн газар, УОК-оос “COVID-19”-ийн үед сонгууль зохион байгуулах журмыг баталсан. Журмын хүрээнд санал авах байранд иргэдийг орох үед биеийн халууныг хэмжиж, гарыг халдваргүйжүүлэн, амны хаалтгүй бол нэг ширхэг амны хаалт олгоно. Мөн санал авах байрны агаарыг 30 минут тутамд сэлгэх, 2 цаг тутамд халдваргүйжүүлэх бодисоор цэвэрлэнэ. Сонгогч бүртгэл хийлгэх үед амны хаалтыг түр авах бөгөөд санал авах байранд 18 насанд хүрээгүй хүн дагуулж ирэхийг хориглоно.

http://credit-n.ru/offers-zaim/zaymer-online-zaymi.html http://credit-n.ru/offers-zaim/dozarplati-srochnye-zaimi-online.html

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …