Дэлхий нийтэд тархаад буй “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг чангатгах, хөл хориог үргэлжлүүлэх шийдвэр Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдаанаар гарч Засгийн газрын хуралдаанаар баталгаажуулсан билээ. Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдаанаас гаргасан шийдвэрийн дагуу “Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах талаар авч хэрэгжүүлж байгаа ажлыг эрчимжүүлэх тухай” нийслэлийн Засаг даргын А/223 дугаар захирамжийн үйлчлэх хугацааг ирэх зургаадугаар сарын 30-ны өдрийг хүртэл …
Monthly Archives: June 2020
June, 2020
-
2 June
Д.Нарангэрэл: Дэлгүүрийн худалдагч нар амны хаалтаа тогтмол зүүхгүй байгаа тухай шүүмжлэл ирсэн байна
Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллээрээ Covid19-ийн халдварын нөхцөл байдлын талаар мэдээллээ. Өчигдөр COVID-19-тэй холбоотойгоор хүүхэд, өсвөр насныханд тохиолдож буй олон эрхтний хам шинж өвчний талаар мэдээлжээ. Уг хам шинжээр Европ, Америк тивийн орнуудад 300 гаруй хүүхэд өвчилж, 4 хүүхэд нас барсан байна. Үүний зэрэгцээ Бүгд найрамдах Конго улсад эбола вирусийн халдварын дэгдэлт гарч, есөн хүн өвчилснөөс дөрөв нь нас баржээ. Тус улсад …
-
2 June
А.Амбасэлмаа: 212 хүнд шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй
Эрүүл мэндийн яамнаас 11:00 цагийн ээлжит мэдээллээ хүргэлээ. Монгол Улсад COVID-19-ийн сэжигтэй тохиолдол нэмэгдсэн эсэх болон өчигдөр хийгдсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс зарласан. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Зургаадугаар сарын 1-ний өдөр нийт 212 хүнд шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй. Тодруулбал, Тандалтын зорилгоор гурван хүнд /Завхан аймгийн Эрүүл мэндийн төв болон өрхийн эрүүл мэндийн төвөөс тандалтын сорьцыг цуглуулжээ/ХӨСҮТ-д тусгаарлагдсан найм,Ажиглах байранд …
-
2 June
Жорж Флойдыг гадны нөлөөтэй амиа алдсан гэсэн дүгнэлт гаргажээ
Жорж Флойдын цогцост албан ёсоор задлан шинжилгээ хийсний үр дүнд тэрбээр Миннеаполист саатуулагдах үедээ механик асфикси буюу амьсгал боогдсоноос нас барсан, энэ үхэл хүчирхийллийн шинж чанартай байсан гэсэн дүгнэлт гаргажээ. Өмнө нь Флойдын гэр бүлийнхний хүсэлтээр бие даасан шүүх шинжилгээний газраас мөн л ийм дүгнэлт гаргасан байна. Албан ёсоор түүний үхлийн шалтгааныг тодорхойлохдоо “цагдаагийн алба хаагч хохирогчийн хөдөлгөөнийг хязгаарлаж, хүзүүн дээр нь …
-
2 June
ОХУ-ын өмчлөлөөс Монгол Улсын өмчлөлд шилжүүлээд буй орон сууцны 529 айл, өрх байраа үнэгүй хувьчилж авна
ОХУ-ын өмчлөлөөс Монгол Улсын өмчлөлд шилжүүлэн аваад байсан Улаанбаатар хотын БГД-ийн хоёрдугаар хороолол дахь 17-р байр, БЗД-ийн 15 дугаар хороолол дахь 1,7,11,12,13 дугаар байр, Дархан-Уул аймгийн Дархан сумын 22 дугаар хороолол дахь 3, 4 дүгээр байрыг оршин суугчдад нь үнэ төлбөргүй хувьчилж өгөхөөр шийдвэрлэж Засгийн газрын тогтоол баталлаа. Эдгээрт “Ээрмэл” ХХК, “Талх чихэр” ХХК, ГЕГ, МУИС-ийн ажилтан албан хаагч нар …
-
2 June
Рашаан орд бүрийг паспортжуулж сан бүрдүүлнэ
Рашаан усыг ашиглах, хамгаалах журмыг шинэчлэн батлаад байна. Тодруулбал, БОАЖ-ын болон Эрүүл мэндийн сайдын энэ оны хамтарсан А/301 болон 265-р тушаалаар “Рашааныг зохистой ашиглах, хамгаалах журам” гарчээ. Энд рашаан, түүний ашиглах нөөцийн хэмжээг тогтоох хайгуул, судалгааны ажлыг байгаль орчныг эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгодог Усны мэргэжлийн байгууллагын эрхтэй хуулийн этгээд гүйцэтгэнэ гэж заажээ. Ингэхдээ хайгуул, судалгааны ажлыг улс, орон …
-
2 June
Хөвсгөл аймаг цэргийн танхимтай боллоо
Хөвсгөл аймгийн Хүүхдийн ордонд зургаадугаар сарын 1-нд Цэргийн танхим нээлтээ хийлээ. Тус танхим нь хүүхэд, өсвөр үе залуучуудад цэрэг, эх оронч хүмүүжил, төлөвшил олгох, тэдний хөгжих, нийгмийн амьдралд оролцох эрхийг хангахад чиглэсэн ажил, үйлчилгээг зохион байгуулах гэнэ. Цэргийн танхимыг Засаг даргын Тамгын газар, Хууль эрх зүйн хэлтэс, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Монгол цэргийн нэгдсэн холбооны Хөвсгөл аймаг дахь салбар холбоо …
-
2 June
Зургадугаар сарын 3-6-ны өдрүүдэд ихэнх нутгаар бороо орно
-Зургаадугаар сарын 1-2-ны 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ- Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун болон төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо орно. Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч …
-
2 June
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллаж буй ердийн цэцэрлэг, ЕБС-ийн багшид нэмэгдэл хөлс олгохоор боллоо
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаар “Ердийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ганцаарчлан ажиллаж байгаа үндсэн болон туслах багшид тэдний албан тушаалын /үндсэн/ цалингийн 10 хувийн нэмэгдэл хөлс тооцож олгох” шийдвэр гаргалаа. Энэхүү нэмэгдэл хөлсийг багшид олгосноор хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд хамран сургах тойргийнхоо цэцэрлэг, сургуульд хамрагдах, багшийн ажлыг бодитой үнэлэх, хувьсах зардлын …
-
2 June
Сонгуулийн үеэр коронавирусээс сэргийлэх журмыг баталлаа
Монгол Улсын Засгийн газрын 188 дугаар тогтоолоор “Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны явцад коронавируст халдвар (ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх журам” батлагдан гарлаа. Энэхүү журамд нам, эвсэл, нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгааны үед болон сурталчилгааны ухуулах байранд халдвараас сэргийлэх үйл ажиллагаа, нам, эвсэл, нэр дэвшигчийн эрх үүргийг зааж өгснөөс гадна зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар …
-
2 June
БГД-ийн Эрүүл мэндийн төвийн хүүхдийн салбар эмнэлэг нярайн тасагтай боллоо
“Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-өөр Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн Хүүхдийн салбар эмнэлэгт нярайн тасаг нээгдлээ. Нийт таван ор бүхий нярайн тасгийн тохижилт, шарлагын аппарат болон нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг “Golden Gobi” компаниас “Эрүүл бяцхан зүрх” аянтай хамтран нийгмийн хариуцлагынхаа хүрээнд шийдвэрлэж өгсөн байна. Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн Хүүхдийн салбар эмнэлэг нярайн тасагтай болсноор улирлын чанартай амьсгалын цочмог …
-
2 June
“Үдийн хоол”-ыг чанаржуулах Үндэсний хөтөлбөрийг батлав
Засгийн газрын ээлжит бусаар хуралдаж “Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих үндэсний хөтөлбөр”-ийг баталж, улсын хэмжээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө гарган дагаж мөрдөх, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгт даалгав. Монгол Улсын хэмжээнд ЕБС-иудад “Үдийн цай” хөтөлбөр хэрэгжүүлж байсныг өргөжүүлж “Үдийн хоол” болгож, УИХ-аас “ЕБС-ын хоол үйлдвэрлэл үйлчилгээний тухай” хуулийг батлан гаргасан. Хуулийг хэрэгжүүлэх хүрээнд Засгийн газраас тус хөтөлбөрийг …
-
2 June
Захиалгат нислэгээр 219 лам хүүхэд эх орондоо ирнэ
Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар БНЭУ-ын Каранатака мужид байдаг Гоман, Сэра, Жүме гэсэн гурван дацанд шашны чиглэлээр сурдаг 219 хүүхдийг эх оронд нь авч ирэхээр шийдвэрлэж, зохион байгуулж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Ө.Энхтүвшинд үүрэг болголоо. Дээрх гурван дацанд нийт 597 монгол иргэн байгаа бөгөөд 357 нь 10-18 хүртэлх насны хүүхэд байгаа юм. Хүүхдүүдийн амьдарч …
-
2 June
УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн үнэмлэхийг өнөөдөр гардуулна
СЕХ-ноос УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нам, эсвлээс болон бие даан нэр дэвшигчдийн үнэмлэхийг өнөөдөр гардуулна. УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд анх 15 нам, 4 эвсэл оролцохоор бүртгүүлж, батламжаа гардаж байсан. Ингээд хуульд заасан хугацаа буюу өнгөрсөн сарын 17-21-нд СЕХ-нд 13 нам, 4 эвсэл нэр дэвшигчдийн материалаа ирүүлсэн байна. Харин Ардчилал шинэчлэлийн нам, Эх орон нам нэр дэвшүүлсэнгүй. Үндэсний аудитын …
-
2 June
Улаанбаатар хотод өдөртөө 14 хэм дулаан
Малчид, иргэдэд зориулсан мэдээ анхааралд: Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар, 3-нд Дорнод-Монголын талаар салхи түр зуур секундэд 18-20 метр хүртэл ширүүсч, шороон шуурга шуурахыг анхааруулж байна. 2020 оны 06 дугаар сарын 02-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Зүүн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун болон төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл