А.Амбасэлмаа: 212 хүнд шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй

Эрүүл мэндийн яамнаас 11:00 цагийн ээлжит мэдээллээ хүргэлээ. Монгол Улсад COVID-19-ийн сэжигтэй тохиолдол нэмэгдсэн эсэх болон өчигдөр хийгдсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс зарласан. 

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Зургаадугаар сарын 1-ний өдөр нийт 212 хүнд шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй. 

Тодруулбал, 

  • Тандалтын зорилгоор гурван хүнд /Завхан аймгийн Эрүүл мэндийн төв болон өрхийн эрүүл мэндийн төвөөс тандалтын сорьцыг цуглуулжээ/
  • ХӨСҮТ-д тусгаарлагдсан найм,
  • Ажиглах байранд тусгаарлагдсан нэг хүний давтан шинжилгээ
  • Истанбул-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн зорчигчдод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Бид олон улсын зөвлөмжийн дагуу 7, 14 хоногийн давтамжтайгаар шинжилгээ хийж байна” гэв. 
http://credit-n.ru/offers-zaim/greenmoney-online-zaymi-za-20-minut.html http://credit-n.ru/kredity-online-blog-single.html http://credit-n.ru/kurs-cb.html

Санал болгох мэдээ

Могой жил Монгол Улсын гадаад харилцаанд шинэ сэргэлтийг, дотооддоо шинэ боломжийг нээсэн жил болж өнгөрлөө

Дэлхийн геополитикийн хуваагдал гүнзгийрч, их гүрнүүдийн сөргөлдөөн, эдийн засгийн тодорхойгүй байдал давамгайлсан эгзэгтэй цаг үед …