Monthly Archives: August 2020

August, 2020

  • 29 August

    Цахим тоглоомын газруудыг үе шаттайгаар нээх захирамж гарчээ

    Нийслэлийн Онцгой комиссын Ажлын хэсэг хуралдаж, халдвар хамгааллын дэглэмийг  баримталж, цахим тоглоомын газруудын үйл ажиллагааг үе шаттайгаар нээх шийдвэрийг гаргасан юм. Тус шийдвэрийг үндэслэн нийслэлийн Засаг даргын А/1073 дугаар захирамж гарчээ. Мөн цахим тоглоомын газруудын баримтлах түр журмыг батлан гаргасан байна. Үйл ажиллагаагаа нээсэн цахим тоглоомын газрууд халдвар хамгааллын дэглэмийг баримталж, түр журмын дагуу ажиллах юм. Захирамжид цахим тоглоомын газрын …

  • 29 August

    УИХ-д Кембрижийн хөтөлбөртэй дүйцүүлэн хэрэгжүүлэх бодлогыг дэмжих лобби бүлэг байгуулагдлаа

      Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал, Х.Булгантуяа, Г.Дамдинням, Х.Ганхуяг, Г.Амартүвшин нар өчигдөр /2020.08.28/ Улсын Их Хуралд Кембрижийн хөтөлбөртэй дүйцүүлэн хэрэгжүүлэх бодлогыг дэмжих лобби бүлэг байгуулагдсан талаар болон тус бүлгээс явуулах үйл ажиллагааны талаар хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.  Гишүүд мэдээлэлдээ, сургалтын хөтөлбөрийн шинэчлэл нэрээр боловсролын салбарт багагүй туршилтууд хийгдэж олон нийтийн зүгээс шүүмжлэл дагуулж байсан тухай болон тухайн туршилтуудаас хамгийн амжилттай хэрэгжиж, үр дүнд нь …

  • 29 August

    Нүүрс тээврийн жолооч нар тэмцлээ зогсоож, ажилдаа орлоо

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Уул уурхай Хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон нараас өгсөн үүрэг чиглэлийн дагуу УУХҮЯ, ЗТХЯ, “Эрдэнэс-Тавантолгой” ХК, “Тавантолгой” ХХК, “Гашуунсухайт авто зам”  ХХК-ийн удирдлагууд өчигдөр /2020.08.28/ тэмцэл хийж буй тээвэрчидтэй уулзаж, тодорхой шийдвэрүүд гаргаснаар жолооч нар тэмцлээ зогсоон, хаасан замаа чөлөөллөө.  Ингэснээр “Ногоон гарц” түр журмаар эрчимтэй явж байгаа нүүрсний экспорт тасалдах эрсдэлгүй болов.   Нүүрс тээврийн жолооч …

  • 29 August

    Ардын эрүүл мэндийг дэмжих лобби бүлэг байгуулагдлаа

      Улсын Их Хурлын нэр бүхий гишүүд өчигдөр /2020.08.28/ Улсын Их Хуралд Ардын эрүүл мэндийг дэмжих лобби бүлэг байгуулагдсан талаар болон тус бүлгийн үйл ажиллагааны талаар хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ.    Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, М.Оюунчимэг, Б.Саранчимэг, С.Амарсайхан, П.Анужин, Ё.Баатарбилэг, Э.Бат-Амгалан, Б.Бейсен, С.Ганбаатар, Х.Ганхуяг, Ж.Мөнхбат, Ц.Мөнх-Оргил, С.Одонтуяа, Ц.Туваан, Н.Учрал, Ц.Цэрэнпунцаг, Л.Энх-Амгалан, Т.Энхтүвшин нарын гишүүд Монгол Улсын иргэний амьд явах, эрүүл аж төрөх эрхийг хангахын төлөө …

  • 29 August

    СЕХ-ны даргаар П.Дэлгэрнаранг, нарийн бичгийн даргаар Д.Даваа-Очирыг томиллоо

      Улсын Их Хурлын 2020 оны ээлжит бус чуулганы өчигдрийн хуралдаанаар “Сонгуулийн ерөнхий хорооны дарга, нарийн бичгийн даргыг томилох, чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т “Хорооны дарга, нарийн бичгийн даргыг Хорооны гишүүдийн дотроос Улсын Их Хурлын даргын санал болгосноор Улсын Их Хурал томилно” гэж заасан байдаг. Энэ дагуу Улсын Их …

  • 29 August

    УИХ-ын ээлжит бус чуулган хаалтаа хийлээ

     Улсын Их Хурлын 2020 оны ээлжит бус чуулганы өчигдрийн (2020.08.28) нэгдсэн хуралдаан 14 цаг 26 минутад эхэлсэн . Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Монгол Улсын иргэний амьд явах, эрүүл аж төрөх эрхийг хангахын төлөө эв санал нэгдэн ажиллах эрхэм зорилгын дор гишүүд санал нэгдэн, Ардын эрүүл мэндийг дэмжих лобби бүлгийг байгуулсныг мэдэгдэв. Тус лобби бүлгийн гишүүд Монгол Улсын …

  • 29 August

    Улаанбаатарт өнөөдөр 18-20 хэм дулаан байна

    Малчид, иргэд, хадланчдын анхааралд: Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар үргэлжилсэн бороо орж, сэрүүхэн байна. 2020 оны 08 дугаар сарын 29-ний 08 цагаас 20 ц­аг хүртэл: Төв болон говийн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн өмнөд, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн өмнөд …

  • 29 August

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно

    Өнөөдөр аргын тооллын 2020 оны наймдугаар сарын 29. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны “Хотолыг баригч” хэмээх Шороон хулгана жилийн намрын тэргүүн хөх бичин сарын Билгийн тооллын 11. Санчир гараг. Элдэв тэнгэртэн одтой, зургаан цагаан мэнгэтэй хөх луу өдөр. Өдрийн наран 6 цаг 07 минутад мандан, 19 цаг 40 минутад жаргана. Тухайн өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн …

  • 28 August

    СЕХ-ны дарга, нарийн бичгийн даргыг томилохыг гишүүдийн 100 хувийн саналаар дэмжлээ

    Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2020.08.28/ хуралдаан 17 цаг 40 минутад ирц бүрдсэнээр эхэлж, Байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан Сонгуулийн ерөнхий хорооны дарга, нарийн бичгийн даргыг томилох тухай асуудал хэлэлцэхийг танилцуулав.    Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т заасныг үндэслэн Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн Пүрвээгийн Дэлгэрнаранг Сонгуулийн ерөнхий хорооны даргаар, Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн Даваанямын Даваа-Очирыг Сонгуулийн …

  • 28 August

    “Баруун бүсийн байгаль орчныг хамгаалах, агаар, хөрсний бохирдлыг бууруулах” лобби бүлэг байгуулагдлаа

    Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаагийн санаачилгаар “Баруун бүсийн байгаль орчныг хамгаалах, агаар, хөрсний бохирдлыг бууруулах” УИХ-ын албан бус лобби бүлэг байгуулагдсан юм. Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Баян-Өлгий аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд санал нэгдэж лобби бүлэг байгуулсан талаараа өнөөдөр (2020.08.28) сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Уг лобби бүлэг нь бүс нутгийн агаар, хөрсний бохирдлыг бууруулах, цөлжилтөөс сэргийлэх, орон нутгийн иргэдийн амьдрах орчны аюулгүй …

  • 28 August

    Хөдөө аж ахуйн хөгжлийг дэмжих, экспортыг нэмэгдүүлэх зорилготой лобби бүлэг байгуулагдлаа

    Улсын Их Хурлын нэр бүхий 30 гаруй гишүүн нэгдэн “Хөдөө аж ахуйн хөгжлийг дэмжих, бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх” УИХ-ын албан бус лобби бүлэг байгуулсан талаараа өнөөдөр (2020.08.28) мэдээлэл хийлээ.  Монгол Улсын хөгжлийн гол салбарын нэг мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх, малын гаралтай түүхий эдийн үнийг нэмэгдүүлэх, үндэсний баялаг бүтээгчдийг бодлогоор дэмжихэд лобби бүлгийн гишүүд манлайлан ажиллана. Бэлчээрийн менежментийг сайжруулах нь манай …

  • 28 August

    Сайд Б.Мөнхбаатар Япон улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    Уулзалтын эхэнд Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар ноён Кобаяши Хироюкид хүрэлцэн ирсэнд нь талархал илэрхийлээд хэд хэдэн чиглэлд хамтран ажиллах сонирхолтой байгаагаа дуулгав. Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшгийн хөндийд баригдсан Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлыг даган бий болох Шинэзуун мод, Майдар хотуудын ерөнхий төлөвлөлтийг цогцоор нь хийх ажилд Японы туршлагыг ашиглах хүсэлтэй байна гэж сайд Б.Мөнхбаатар онцоллоо. …

  • 28 August

    Бэлчээрийн даацын маргааныг газрын тухай багц хуулиар шийдвэрлэх нь зүйтэй гэв

    Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн Өвөрхангай аймагт өнгөрсөн амралтын өдрүүдэд болж өндөрлөлөө. Зөвлөгөөнөөр газар зохион байгуулалт, хаягжуулалт, барилга угсралт, зураг төсөл, төсөв, үнэ бүрдэл болон сумын даамал зэрэг тулгамдаж байгаа асуудлаар БХБЯ, ГЗБГЗЗГ, БХТөв, аймаг орон нутгийн удирдлага холбогдох албан хаагчид, зөвлөгөөнд оролцогчдын дунд санал солилцож, нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Зөвлөгөөнд 21 аймгийн салбарын удирдах ажилтнууд оролцож …

  • 28 August

    БХБ-ын Сайд Б.Мөнхбаатар БНСАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Ё Хунг хүлээн авч уулзлаа

    Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол улсад  суугаа Элчин сайд Ли Ё Хунг хүлээн авч уулзлаа. Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож байгааг онцолж, энэ хугацаанд барилга, хот байгуулалтын салбарын төдийгүй хоёр улсын хамтын ажиллагаа, нийгэм, соёлын харилцаа өргөжиж байгаа талаар тэмдэглэн хэллээ.   БХБ-ын сайд Б.Мөнхбаатар Солонгосын талаас КОЙКА-ийн шугамаар 2013 онд …

  • 28 August

    Хуучин хувцасаа илүү загварлаг болгоё

    Таны хувцас хуучраад, сонирхол татахааргүй болсон уу. Тэгвэл хаяхаасаа өмнө эдгээр шинэ санааг хараарай. Загвар зохион бүтээгч Мишель Макия сонирхолтой санаанаасаа хуваалцжээ. Тэрбээр байгаль орчин, ухаалаг хэрэглээг эрхэмлэдэг нэгэн бөгөөд ямар ч хувцасыг загварлаг болгох боломжтой гэжээ. #1 #2 #3 #4 #5 #6 #7 #8 #9 #10 #11 #12 #13 #14 #15 #16 #17 #18 #19 #20 #21 #22 #23 …