Monthly Archives: August 2020

August, 2020

  • 28 August

    Улсын Филармонийн хуучин барилгыг зэсээр урлажээ

    Нийслэлийн засаг дарга асан С.Амарсайханы санаачлагаар Блю Скай зочид буудлын зүүн талын газрыг тохижуулж байгаа билээ. Тус газарт Монгол Улсын Филармони 1972 онд байгуулагдаж байсан ба дараа нь ахмадын холбоо байрлаж байсан түүхтэй. Улсын Филармонийн удирдлага, уран бүтээлчдийн төлөөлөл тус газрын тохижилттой танилцаж Улсын Филармонийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүлж уран бүтээлийн дээжээсээ өргөн барилаа. Тус арга хэмжээнд Улсын Филармонийн дарга …

  • 28 August

    Тогтвортой хөгжлийн эрүүл мэндийн зорилго, зорилтуудад хүрэхэд НҮБ-тай идэвхтэй хамтран ажиллана

    Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан  НҮБ-ын Монгол Улс дахь Суурин зохицуулагч ноён Тапан Мишраг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд ноён Тапан Мишра Сайд Т.Мөнхсайханд Эрүүл мэндийн сайдын албан тушаалд томилогдсонд баяр хүргэж ажлын амжилт хүсэв. Тэрбээр НҮБ-ын Суурин зохицуулагчийн алба болон НҮБ-ын Монгол Улс дахь төрөлжсөн агентлагуудаар дамжуулан Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааг бүхий л чиглэлээр дэмжин ажиллахаа илэрхийлэв. Ялангуяа Тогтвортой хөгжлийн эрүүл мэндийн зорилго, зорилтуудаа …

  • 28 August

    Ч.Содномцэрэн СЕХ-ны даргын ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ

    Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2020.08.28/  хуралдаан 11 цаг 25 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэхээр Байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан танилцуулж, хэлэлцэх асуудлаа баталлаа. Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилох, гишүүнээс чөлөөлөх тухай тогтоолын төслийг дэмжив     Байнгын хорооны хуралдаанаар эхлээд “Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилох, гишүүнээс чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Хуралдаан даргалагчийн …

  • 28 August

    Швейцарт Covid19-ийн дэгдэлтийн тоо тогтмол өссөөр байна

    Швейцарь, Ямайка, Чех улсууд Их Британийн хорио цээрийн жагсаалтад орсон хамгийн сүүлийн улсууд юм. Бямба гарагийн өглөөний 04:00 цагаас хойш эдгээр улсаас ирсэн иргэдийг бие даан 14 хоногийн турш тусгаарлахыг шаардаж байна. Швейцарийн засгийн газрын мэдээлж байгаагаар сүүлийн долоо хоногт халдварын дэгдэлтийн тоо “тогтмол өссөн” гэжээ. Сүүлийн дөрвөн долоо хоногт 100,000 хүнд халдвар илэрсэнээр дэгдэлтийн тоон үзүүлэлт 18.5-оос 22 хувь болж өссөн аж.

  • 28 August

    Байгальд хортой нөлөө үзүүлж байгаа үйлдвэрүүдийг хотоос гаргах ажилд Дэлхийн банктай хамтарна

    Байгаль орчин аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Андрей Михневийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар БАОЖЯ болон Дэлхийн банкны өнгөрсөн хугацаанд амжилттай хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүд болон цаашид хэрэгжүүлэх шаардлагатай байгаа хамтын ажиллагааны талаар ярилцлаа. Суурин төлөөлөгч Андрей Михнев МУ-ын Засгийн газрын түвшинд болон БОАЖ-ын салбарт тулгамдаж байгаа асуудлууд, тэдгээрт Дэлхийн банкны зүгээс хэрхэн туслалцаа үзүүлэх, хамтран ажиллах …

  • 28 August

    Хоёрдугаар ээлжийн ламхай хүүхдүүд гэрийн тусгаарлалтад шилжлээ

    Бүгд Найрамдах Энэтхэг улсад суралцдаг ламхай хүүхдүүд  “Ковид-19” цар тахлаас болж нутагтаа ирж чадахгүй хөл хорионд ороод байсан. Эдгээр хүүхдүүдийн эхний ээлж болох 172 хүүхдийг Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн 06 дугаар сард авчирсан бол энэ сарын 6-ны өдөр 2-р ээлжийн 50 ламхай хүүхдүүд эх орондоо ирсэн.  Ламхай хүүхдүүд Монголын Үндэсний Их сургуулийн тусгаарлах байранд 21 хоногийн хугацаанд тусгаарлагдаж өнөөдөр гэртээ харилаа.Гэр …

  • 28 August

    Мөнгөн тэмдэгтийн соёлтой хэрэглээ нь эдийн засагт өндөр ач холбогдолтой

    Монголбанкны ОНБМТ-ийн захиралтай мөнгөн тэмдэгтийн соёлтой хэрэглээг хэвшүүлэхэд Монголбанкнаас хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар ярилцлаа.   Монголбанкнаас “Халаасанд бус хэтэвчинд, овоонд бус хэрэглээнд” аяныг хэрэгжүүлж эхэлжээ. Энэ аяны хүрээнд ямар үйл ажиллагааг идэвхтэй өрнүүлж байна вэ? Юуны өмнө хэлэхэд, Монголбанк бол үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийг хэвлүүлэх, гүйлгээнд гаргах, гүйлгээнээс татах онцгой эрхтэй төдийгүй төгрөгийн нөөц аюулгүй байдлыг хангаж ажилладаг.  Энэ онцгой …

  • 28 August

    Явуулын эмнэлэг маргааш зорилтот бүлгийн иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлнэ

    Бусдад үйлчилдэг сайхан сэтгэлт хүмүүсийн нэгдэл болох Улаанбаатар Централ Ротари клубынхэн маргааш Чингэлтэй дүүргийн алслагдсан хорооны зорилтот бүлгийн иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэх гэж байна. Чингэлтэй дүүргийн  амьжиргааны түвшин доогуур  иргэд  бусад дүүргүүдтэй харьцуулахад өндөр байдаг тул ийнхүү тус дүүргийн зорилтот бүлгийн 40 гаруй хүнд эмнэлгийн анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэхээс гадна эрүүл мэндийн анхан шатны мэдлэг олгох сургалтыг зохион байгуулах юм байна. Энэхүү үйл …

  • 28 August

    Сэтгэл зүй: “Шийдвэр гаргах чадвар”

    UGLUU.MN сайт Сэтгэл зүйч Д.Мөнхдэлгэртэй хамтран хүргэдэг “Сэтгэлийн боловсрол” сэтгэл зүйчийн зөвлөгөө мэдээллийн подкастыг хүргэж байна. Өнөөдрийн сэдэв: “Шийдвэр гаргах чадвар”

  • 28 August

    Цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах салбар дундын ажлын хэсэг хуралдаж байна

    НҮБ-ын Хүүхдийн Сангаас Олон Улсын Цахилгаан Холбооны Байгууллага (ITU) болон Цахим орчинд Хүүхдийг Хамгаалах Санаачилгатай хамтран Цахим Орчинд Хүүхдийг Хамгаалах тухай салбарын удирдамжийг 2014 онд шинэчлэн гаргасан. Уг удирдамжид тусгасан цахим орчинд хүүхдийг хамгаалах, бэлгийн хүчирхийлэл, мөлжлөгийг устгах зорилготой “Бид Хамгаална” (WeProtect) загварыг хэрэгжүүлэхээр Монгол Улсын Засгийн газар амлалт авч, цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах, аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг хэрэгжүүлж …

  • 28 August

    Улирлын томуу, томуу төст өвчний бэлэн байдлыг хангаж байна

    Цар тахлын үеийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, ачааллыг хуваарилах болон улирлын томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх, дэгдэлтийн үеийн бэлэн байдлыг хангах чиглэлээр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан улсын болон дүүргийн эмнэлгүүдийн удирдлагуудтай өнөөдөр хуралдлаа. Ирэх аравдугаар сараас улирлын томуу, томуу төст өвчний дэгдэлт эхлэхтэй холбогдуулан бэлтгэл ажлын хүрээнд хоёрдугаар шатлалын буюу дүүргийн эмнэлгүүдийн орны хүрэлцээг нэмэгдүүлж, шаардлагатай тохиолдолд нэмэлт …

  • 28 August

    Элчин сайд Р.Болд Түрэг зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзав

    Монгол Улсаас Туркэд суугаа Элчин сайд Р.Болд Түрэг хэлтэй улсуудын хамтын ажиллагааны Зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Элчин сайд Багдад Амреевтэй Истанбул хотноо уулзлаа. Элчин сайд тус Зөвлөлийн бүс нутагт гүйцэтгэж байгаа үүргийг өндрөөр үнэлэхийн сацуу Монгол Улс нь тус Зөвлөлийн үйл ажиллагааг анхааралтай ажиглаж байдгийг дурдав. Элчин сайд Амреев Монгол Улс Түрэг Зөвлөлийн үйл ажиллагаанд анхаарал хандуулж байгаад талархан, …

  • 28 August

    “Шилүүс” богино хэмжээний кино “Торонто Олон Улсын кино наадам”-д шалгарчээ

    Залуу найруулагч, продюсер П.Лхагвадуламын эдгэрэл хайсан залуу бүсгүй болон өвөг дээдсийн сонголтоор идэр насаа зольсон залуу хоёрын нэгэн өдрийн түүхийг харуулсан “Шилүүс” богино хэмжээний кино Канад улсын Торонто Олон Улсын кино наадамд шалгарчээ. ЗОчир Филмз, Гуру Медиа студи  болон Их Британийн Poisson Rouge Pictures-ийн дэмжлэгтэйгээр бүтээсэн уг бүтээлийн гол дүрд “Fill” студийн найруулагч М.Аззаяа, “Х-ТҮЦ” продакшны жүжигчин Г.Дөлгөөн нар тоглосон бол туслах дүрд МУГЖ Ш.Дэлгэржаргал, Сити их сургуулийн багш СТА С. Сарангэрэл болон СУИС-ийн …

  • 28 August

    Хороондоо хуримлах боломжтой боллоо

    Гэр бүл болно гэдэг маш том хариуцлагатай зүйл гэдэгт хүн бүр санал нийлдэг. Тэр тусмаа гэрлэлт нь хүний амьдралын хамгийн нандин мөч, насан туршийн дурсамж болон үлддэг. Залуу хосуудын нандин мөч нь хуулийн өмнө албан ёсны гэр бүл болж батламжаа авах үе байдаг. Тэгвэл өнөөдөр залуу хосууд хороондоо гэр бүл болон батлуулж батламжаа авахдаа хуримлах боломжтой болж байна. Нийслэлийн иргэдийн …

  • 28 August

    Увс аймгийн Цагаанхайрхан сум шинэ соёлын төвтэй боллоо

    Увс аймгийн Цагаанхайрхан суманд 250 хүний суудалтай Соёлын төвийн шинэ барилга ашиглалтад орлоо. Сумын соёлын төв 1987 онд одоогийн үйл ажиллагаа явуулж буй барилга нь “Ардын театр” нэртэйгээр байгуулагдсан бөгөөд 1990 оноос эхлэн соёлын арга хэмжээ зохион байгуулсаар иржээ. Түүнээс хойш урсгал засвар хийхээс бус томоохон их засварт ороогүй байна. Тэгвэл энэ жил соёлын төв байраа шинэчилж орчин үеийн дэвшилтэд …