Monthly Archives: August 2020

August, 2020

  • 27 August

    Нүүрсний тээврийн үнийг 80+ хэмжээнд барихаар шийдвэрлэжээ

    Тавантолгой-Цагаан хад чиглэлийн нүүрс тээвэрлэлттэй холбоотой асуудлаар ЗТХЯ-ны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ё.Жаргалсайхан, УУХҮЯ-ны Уул уурхайн хэлтсийн дарга Б.Дэлгэржаргал, Авто тээврийн үндэсний төвийн захирал Б.Гүрсоронзон, болон “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.  Тавантолгой-Цагаан хад чиглэлийн нүүрс тээвэрлэлтийн тарифыг нэмэгдүүлэх талаар шаардлага тавьж, нүүрс тээврийн жолооч нар Засгийн газар болон холбогдох яамд, нүүрсний компаниудад …

  • 27 August

    УХТЭ-т хавдрын оношилгоо, үйлчилгээг нэвтрүүлнэ

    Эрүүл мэндийн салбарын тогтолцоог шинэчлэх, эмнэлгийн тусламж, үйлчилгээг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, төвлөрөлийг сааруулах зорилгоор Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан энэ сарын 26-аас эхлэн хоёр, гуравдугаар шатлалын эмнэлгүүдийн хөгжлийн төлөвлөгөө болон тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэн, шийдвэрлэх хамтарсан цуврал уулзалтуудыг зохион байгуулж байна. Уулзалтанд ЭМЯ-ны харьяа газар, хэлтсийн удирдлага болон мэргэжилтнүүд, Нийслэл, дүүргийн эмнэлгийн удирдлагууд оролцож байна. Өнөөдрийн уулзалтаар Улсын Хоёрдугаар Төв эмнэлгийн …

  • 27 August

    “Гашуун кофе” гэр бүлийн хүчирхийллийн эсрэг сэдэвтэй уран зохиолын ном мэндэллээ

    Гэр бүлийн хүчирхийлэл газар авч, иргэд, амь нас эрүүл мэндээрээ хохирох тохиолдол их гарах болсон. Тэр тусмаа “Бага насны хүүхэд ойр дотнынхондоо хүчиндүүлж, зодуулжээ” гэх мэдээ бараг өдөр бүр чих дэлсэн зүрх шимшрүүлж байна. Энэ бол энэ цаг үеийн хөндөх ёстой хөндүүр сэдэв. Тэгвэл энэ хөндүүр сэдвийг 18 настай бяцхан охин хөнджээ. Б.Содонгоо хэмээх бяцхан зохиолч өсвөр насны охины нүдээр …

  • 27 August

    Ковид-19 халдварын үед эх, нярайд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулна

    “Нөхөн үржихүйн эрүүл мэнд” үндэсний III зөвлөгөөн эхэллээ. Эрүүл мэндийн дэд сайд Ш.Анхмаа, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал, НҮБ-ын ХАС-гийн тэргүүн Каори Ишикава, ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица нар 21 аймгийн ЭМГ-ын Эмнэлгийн тусламж, үйлчилгээний хэлтсийн дарга, БОЭТ, АНЭ-ийн удирдлагууд, төрөх тасгийн эрхлэгч, нийслэлийн 9 дүүргийн Эх барих, эмэгтэйчүүд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн, АШУҮИС, …

  • 27 August

    Ж.Гантулга:Нөхөн сэргээлт хийгээгүй аж ахуйн нэгжүүдэд холбогдох арга хэмжээг авна

    Нийслэлийн нутаг дэвсгэрт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллагуудын нөхөн сэргээлтийн үйл ажиллагаанд норм, стандартын хэрэгжилтийг хангуулах, илэрсэн зөрчлийг арилгах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, уул уурхайн олборлолтын дараах нөхөн сэргээлтийн хувь хэмжээг нэмэгдүүлэхэд зорилгоор Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Цагдаагийн Ерөнхий газрын дарга, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын даргын хамтран баталсан “Нөхөн …

  • 27 August

    Баян-Өлгий аймагт “Соёлыг түгээе” аян зохион байгуулагдана

    Монголын Эмэгтэйчүүдийн холбооноос санаачлан улс даяар зохион байгуулж буй “Соёлыг түгээе” арга хэмжээ 9-р сарын 6-нд Баян-Өлгий аймагт зохион байгуулагдана.  Баян-Өлгий аймгийн салбар зөвлөлөөс өөртөө болон гэр бүлдээ хайртай хэн бүхнийг хүрэлцэн ирж соёлын мэдээлэл сонсохыг урьж байна. Хугацаа- 2020.09.06 ны 11:00 цагт Зохион байгуулагдах газар-Sky palace Тасалбарын үнэ- 20.000₮ Мэдээлэл авах утас: 99429696, 99906871, 99422700, 99428030, 99199944, 99419728, 99511539, 99425109, 99427714, …

  • 27 August

    Хүүхэлдэйн театр “Миний хөөрхөн шүдний аялал” төслийг хэрэгжүүлнэ

    Өнөөдөр Гүүд Нэйборс ОУТББ-ын Монгол дахь Төлөөлөгчийн газар, Монгол Улсын Хүүхэлдэйн театртай “Миний хөөрхөн шүдний аялал” төслийг хэрэгжүүлэхээр хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Гэрээ байгуулах ёслолын үйл ажиллагаанд хоёр байгууллагын холбогдох албан тушаалтан нар оролцсон бөгөөд Гүүд Нэйборс ОУТББ-ын Монгол дахь Төлөөлөгчийн газрын суурин төлөөлөгч Жу Сүн Хён, Монгол Улсын Хүүхэлдэйн театрын захирал М.Отгончимэг нар гэрээнд гарын үсэг зурлаа. “Миний хөөрхөн шүдний аялал” төслөөр дамжуулах зорилтот насны хүүхдүүдийн амны хөндийн эрүүл мэндийн мэдлэгийг …

  • 27 August

    Цар тахал намжмагц Монгол Улс, БНАСАУ хоорондын айлчлал, арга хэмжээг хэрэгжүүлнэ

    Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд О Сын Хо-г хүлээн авч уулзлаа. Элчин сайд О Сын Хо  ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаярт үүрэгт ажилдаа орсонтой нь  холбогдуулан баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсэв. Монгол Улс, БНАСАУ-ын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг тогтвортой хөгжүүлэх, хоёр улсын ГХЯ …

  • 27 August

    Ш.Адьшаа:Говь-Алтай аймагт махны үйлдвэр ашиглалтад орвол Шивээхүрэнгийн боомтоор мах экспортлох боломжтой

    Монгол-Хятадын парламентын бүлгийн дэд дарга, УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Б.Дэлгэрсайхан нар өнөөдөр /2020.08.27/ БНХАУ-аас Монгол улсад суугаа элчин сайд Чай Вэньруйг хүлээн авч уулзлаа.  Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан Ковид-19 цар тахлын онцгой байдлын үед ч Монгол, Хятадын харилцаа идэвхтэй явагдаж буйд баяртай байгааг онцоллоо.  Монгол Улсад онцгой дэглэм тогтоож, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнээс хойш БНХАУ-аас манай улсын 4176 иргэнийг 6 удаагийн таталтаар аваад байна. БНХАУ-д их дээд сургууль, дунд …

  • 27 August

    Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хууль санаачлагчид буцаахаар шийдвэрлэлээ

      Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы өнөөдрийн (2020.08.27) нэгдсэн хуралдаан 09 цаг 05 минутад 56 хувийн ирцтэйгээр эхэлж, Засгийн газраас 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, хуулийн төслийн хэлэлцэх …

  • 27 August

    Ихэр охидыг эх барьж авсан эмч нарт МИАТ-ээр нэг удаа үнэгүй үйлчлүүлэх эрхийн бичиг өгчээ

    МИАТ ТӨХК-ийн Боинг 767-300 агаарын хөлөгт буюу 2020 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн Истанбул-Улаанбаатар чиглэлийн ОМ7162 аяллын нислэгийн үеэр хоёр ихэр охид мэндэлсэн түүхэн баярт үйл явдал болсон билээ. Энэ үeэр мэргэжлийн ур чадвар гарган эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэн эх, хүүхдүүдийг эсэн мэнд амаржуулсан ЭХЭМҮТ-ийн Сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасгийн сувилагч А.Буянжаргал, Багахангай дүүргийн ахмадын сувилалын эмч Д.Мөнхсаруул, Улсын …

  • 27 August

    Сэтгүүлч бол хүний эрхийг хамгаалагч юм

     Сэтгүүлчид болоод хүний эрхийг хангах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон ТББ-уудын хэвлэлийн ажилтнуудад зориулсан “Хүн худалдаалах гэмт хэрэг, бэлгийн мөлжлөгийн асуудлаар урьдчилан сэргийлэх боловсрол олгох сургалт” ХНХЯ-нд зохион байгуулагдсан. Энэхүү сургалтыг ХНХЯ, Хүйсийн тэгш эрхийн төв, Эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төв хамтран зохион байгуулж “Жендэрийн үндсэн ойлголт, жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тухай”, Бэлгийн мөлжлөгийн тухай ойлголт-Биеэ үнэлэлт бэлгийн мөлжлөгийн …

  • 27 August

    Ирэх есдүгээр сард 3100 гаруй иргэнээ татан авна

    Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу ирэх есдүгээр сард 12 удаагийн тусгай үүргийн нислэгээр 3100 гаруй иргэнээ татан авах ажиллагааг зохион байгуулах шийдвэрийг гаргалаа.   Үүнд:  9 сарын 3-нд Сөүл-Улаанбаатар9  сарын 8-нд Хонконг-Улаанбаатар /транзит/9 сарын 9-нд Токио-Улаанбаатар 9 сарын 14-нд Франкфурт-Улаанбаатар 9 сарын 15-нд Сөүл-Улаанбаатар 9  сарын 17-нд Хонконг-Улаанбаатар /транзит/9 сарын 18-нд Истанбул-Улаанбаатар 9 сарын 21-нд Токио-Улаанбаатар 9 сарын 23-нд Франкфурт-Улаанбаатар 9 сарын 24-нд Сөүл-Улаанбаатар 9 сарын 25-нд …

  • 27 August

    УДЭТ-ын “Театр студи” ангийн жүжигчид шалгарлаа

    90 жилийн түүхтэй Монгол Улсын мэргэжлийн урлагийн ууган байгууллага болох  Улсын Драмын Эрдмийн театр залуу халаагаа бэлдэж,  шинэ залуу мэргэжлийн өндөр ур чадвартай уран бүтээлчдийг сонгон шалгаруулах энэ оны ээлжит элсэлтээ хийлээ.  “Театр студид”  жүжигчин сонгон шалгаруулах элсэлтийн журам, болзлыг 40 гаруй хоногийн хугацаанд олон нийтэд түгээн 22 жүжигчинг бүртгэж, мэргэжлийн жүжигчин сонгон шалгаруулах үйл ажиллагааг 2020 оны 8 сарын 21-22 ний өдрүүдэд зохион байгууллаа. …

  • 27 August

    Гадаадын 53 орноос 19437 иргэн эх орондоо иржээ

     Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу гадаад улсад байгаа эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийг татан авах ажиллагааг 2020 оны 01 дүгээр сарын 28-аас эхлэн зохион байгуулж, 08 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар 19.437 иргэнийг агаарын, газрын, төмөр замын тээврээр татан аваад байна. Тодруулбал, гадаадын 53 орноос 63 удаагийн тусгай үүргийн нислэгээр 12976 иргэн, автозамаар 6461 иргэн эх …