Monthly Archives: August 2020

August, 2020

  • 27 August

    Г.Нэргүй: Нийслэлд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна

    НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр”2020 оны зургадугаар сарын 10-ны өдрөөс өнөөдрийг хүртэл Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт эргүүл, завьт эргүүлийг өдөр бүр зохион байгуулж, иргэдийг гол усанд эрсдэхээс урьдчилан сэргийлэн ажиллаж байна. Тухайлбал, Баянзүрх дүүргийн Хар усан тохой, Баянзүрхийн гүүр, Маршалын гүүр, Хан-Уул дүүргийн Зайсан, Яармаг, Сонсголонгийн гүүр, Нисэхийн эцсийн …

  • 27 August

    Ц.Цолмон: Агаарын чанарыг сайжруулах бүсэд шинээр орсон 5 хорооны өрхөд сайн карт, угаарын хий мэдрэгч тараана

    НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Цолмон, НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа нар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Цолмон “Агаарын чанарыг сайжруулах бүсэд шинээр орсон 5 хорооны өрхөд сайн карт, угаарын хий мэдрэгч тараана” гэж мэдэгдлээ. Тэрбээр”Нийслэлийн Засаг даргын захирамжаар өвөлжилтийн …

  • 27 August

    О.Энхзаяа:ХӨСҮТ-д 11 хүн хэвтэн эмчлүүлж байна

    НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Цолмон, НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа нар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа“Өнөөдрийн байдлаар “Ковид-19” халдварын 300 батлагдсан тохиолдол байна. Үүнээс 289 иргэн бүрэн эдгэрч, 11 хүн ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. Өнгөрсөн гуравдугаар сарын 24-өөс …

  • 27 August

    ХӨСҮТ: Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг хүний шинжилгээнд коронавирусийн халдвар илэрлээ

    ЭМЯ-наас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өглөө. Тэрбээр”Наймдугаар сарын 26-ны өдөр ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймаг дахь салбар лаборатори болон ЗӨСҮТ-ийн лабораторид нийт 553 хүнд шинжилгээ хийхэд, нэг хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. 552 хүнд илрээгүй. Коронавирус илэрсэн хүн нь наймдугаар сарын 22-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн, 35 настай, …

  • 27 August

    С.Сарантуяа: “Гэгээн муза” наадам олон улсын түвшинд хүрч, гаднын уран бүтээлчид оролцохыг эрмэлздэг болжээ

    -“ГЭГЭЭН МУЗА” НААДАМ ЭНЭ ЖИЛ ХОЁР ХҮНИЙ ЖҮЖГИЙН ТӨРЛИЙГ НЭМЛЭЭ- Драмын урлагийн шилдэг уран бүтээл, шилдэг жүжигчдийг шалгаруулдаг “Гэгээн Муза” олон улсын наадам өнгөрсөн тавдугаар сард зохион байгуулагдах байсан билээ. Гэвч цар тахал гарсны улмаас хойшлогдож энэ наймдугаар сард онлайн хэлбэрээр зохион байгуулагдах бөгөөд энэ талаар “Гэгээн Муза” академийн ерөнхийлөгч, Ардын жүжигчин С.Сарантуяагаас тодрууллаа. -“Гэгээн Муза” наадмыг 2016 оноос хойш …

  • 27 August

    Сөүл хотын Гымчон дүүрэгт ажиллаж байсан Монголын таван иргэн коронавирусийн халдвар авсан тухай ЭСЯ-наас мэдээллээ

    БНСУ-ын Сөүл хотын Гымчон дүүрэгт байрлах хүнсний үйлдвэрт ажиллаж байсан Монгол Улсын 5 иргэн болон тэдгээртэй харилцаанд орсон 3 иргэн нийт 8 иргэн коронавирусийн /Covid19/ халдвар авсан болох нь 8 дугаар сарын 26-ны өдөр тогтоогдсон байна. Иргэдийн биеийн байдал хэвийн, холбогдох байгууллагын туслалцаа дэмжлэгийг авч байгаа тухай Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-наас мэдээлсэн байна. Мэдээлэлд: Эдгээр иргэдтэй харилцаанд орсон иргэд, маршрутыг суугаа орны холбогдох байгууллагаас …

  • 27 August

    Н.Мөнхсоёл: Зохиолоо уншиж байхдаа уйлна,инээнэ догдолж мөн айна.Гэхдээ л би тоглосон бүх дүрдээ хайртай

    Монголын уран сайхны нэлээд хэдэн киноны гол болон туслах дүрд тоглоод байгаа Н.Мөнхсоёлтой ярилцлаа. Тэрбээр саяхан олны хүртээл болоод байгаа “Бэрүүд” киноны Хонгороогийн дүрд тун чадварлаг тоглосон юм. Саяхан нийгмийн хариуцлагын хүрээнд хийгдсэн “Асрагч” киноны гол дүрийн жүжигчнээр ажилласан байна. -Та саяхан МУГЖ дуучин Д.Жаргалсайханы “Хөх тэнгэрийн улаач” дууны клипэнд хатны дүрийг бүтээсэн байсан. Энэ тухайгаа яриач? – Хөх тэнгэрийн …

  • 27 August

    ГБХЗХГ: “Дэлхийн зөн монгол” олон улсын байгууллагатай хамтран дөрвөн өрхөд иж бүрэн гэр хүлээлгэн өглөө

    Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас өнгөрсөн гуравдугаар сард 9 дүүргийн эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа өрхүүдийн амьдрал ахуйтай нь танилцаж шаардлагатай тусламж дэмжлэгийг үзүүлсэн. Уг ажлын хүрээнд Хан-Уул, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн зорилтод бүлгийн, олон хүүхэдтэй 5 өрхийн газрын асуудлыг шийдвэрлэж, 90 өрхөд хүнсний дэмжлэг үзүүлж, 3 өрхөд иж бүрэн гэрийг хүлээлгэн өгсөн.  Мөн “Дэлхийн зөн монгол” …

  • 27 August

    Увс аймагт “Соёлыг түгээе” аян зохион байгуулагдана

      Увс аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн 2020 оны ажлын төлөвлөгөөнд тусгагдсан “Сум, байгууллагуудын эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга нарыг чадавхжуулах сургалт, туршлага солилцох зөвлөлдөх уулзалт” 09 дүгээр сарын 04, 05-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Мөн үеэр МУ-ын Ерөнхий сайдын зөвлөх, Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Б.Оюунгэрэл, МЭХ-ны “Соёлыг түгээгч” МУСТА, Beatbox-Өв соёл түгээн дэлгэрүүлэгч Б.Нарандэлгэр, ХӨСҮТ-ийн Ерөнхий мэс заслын тасгийн их эмч Б.Түвшин, дуучин С.Гантогоо нар Увс аймагт …

  • 27 August

    Гол мөрний усны түвшин 10-35 см даван үерлэж байна

    Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр 26-ны өдрийн байдлаар Монгол орны ихэнх гол мөрний усны түвшин олон жилийн дундаж түвшинг 30-130 см давж, Хэнтий нурууны зүүн хажуугийн Онон, Хэрлэн, Увс нуурын савын Хархираа, Чигж, Алтай нуруунаас эхтэй Ховд гол Мянгат сум орчимд үерийн түвшинг 10-35 см даван хүчтэй үерлэж байна. Мөн ойрын өдрүүдэд ихэнх нутгаар түр зуурын усархаг аадар бороо орох …

  • 27 August

    БШУЯ: Есдүгээр сард өмнөх ангийн хичээлийг бататгах, хоцрогдол арилгахад анхаарна

    Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2020 оны А/17 дугаар тушаалаар баталсан “Ерөнхий боловсролын сургуулийн хичээл, сургалтын үйл ажиллагааг зохион байгуулахад мөрдөх түр журам”-ын дагуу танхимын болон танхимын бус сургалтыг төлөвлөх, зохион байгуулах талаар Боловсролын Хүрээлэнгээс аймаг орон нутагт зөвлөмж хүргүүллээ. Аймаг, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиуд хичээл, сургалтын үйл ажиллагааг “Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих арга зүйн зөвлөмж”-ийн дагуу зохион байгуулна. Тухайлбал, хичээлийн …

  • 27 August

    Я.Содбаатар: Нийслэлд 28 зочид буудал, 1 дотуур байрыг тусгаарлах зориулалтаар ашиглаж байна

     Улсын Их Хурлын даргын 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдааны үеэр өгсөн “Ковид-19 цар тахлын улмаас үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан эх орондоо ирэх хүсэлт гаргасан Монгол Улсын иргэдийг татан авах асуудлаар Шадар сайдын мэдээллийг сонсох үүрэг өгсний дагуу өчигдөр (2020.08.26) Нийгмийн бодлогын байнгын хороо болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдааныг зохион байгууллаа.   Хуралдаан 13 цаг …

  • 27 August

    Франкфуртаас 261 иргэн эх орондоо ирлээ

    Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 06:05 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газардлаа. Тус онгоцоор 261 иргэн эх орондоо ирсэн бөгөөд иргэдийг учир шалтгаанаар нь ангилан үзвэл, бага насны хүүхэдтэй гэр бүл-41, , өндөр настан-28, эрүүл мэндийн шалтгаантай-28, хөгжлийн бэрхшээлтэй 1, бусад-163 иргэн байгаа юм. Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Тайж, Намуун, Монголика зочид буудлуудад тусгаарлалаа гэж УОК-ын Шуурхай …

  • 27 August

    Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

    Өнөөдөр аргын тооллын 2020 оны наймдугаар сарын 27. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Хотолыг баригч” хэмээх Шороон хулгана жилийн намрын тэргүүн хөх бичин сарын Билгийн тооллын 9. Бархасвадь гараг. Гар одтой, найман цагаан мэнгэтэй хар бар өдөр. Барилдлага: Үл зохилдохШүтэн барилдлага: Тийн мэдэхүйСуудал:  Төмөр Өдрийн наран 6 цаг 04 минутад мандан, 19 цаг 43 минутад жаргана. Тухайн өдөр морь жилтнээ аливаа …

  • 27 August

    Улаанбаатарт өдөртөө 17-19 хэм дулаан байна

    Малчид, иргэд, хадланчдын анхааралд: Өнөөдөр Булган, Сэлэнгийн нутаг, Төв аймгийн хойд хэсгээр усархаг бороо үргэлжлэн орж, ихэнх нутгаар сэрүүсч, говь, талын нутгаар хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна. 2020 оны 08 дугаар сарын 27-ны 08 цагаас 20 ц­аг хүртэл: Нутгийн төв хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газар, …