Monthly Archives: November 2020

November, 2020

  • 17 November

    Г.Загдаад 6,2 жилийн хорих ял, Г.Амарсайханд нэг жилийн хорих ял оноолоо

    “Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдаа, түүний эхнэр Г.Амарсайхан нарт холбогдох хэргийн шүүх хуралдаанаар Баянзүрх, Сүхбаатар,Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тэднийг гэм буруутай тооцсон билээ. Тэгвэл шүүх хуралдаан  /2020.11.17/  болж шийдвэрээ танилцууллаа.Шүүхээс Г.Загдаад 6 жил 2 сарын хорих ял, түүний эхнэр Г.Амарсайханд 1 жилийн хорих ялыг тус тус оноожээ. Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Загдаад холбогдуулан, Эрүүгийн хуулийн …

  • 17 November

    М.Цолмон: Хаалга, цонхны бариулыг даавуугаар ороох нь буруу

    Шинэ коронавирусийн халдвараас сэргийлэн албан байгууллагууд, үйлчилгээний газрууд хаалга болон цонхны бариулаа ариутгагчтай даавуу, самбайгаар ороох болсон. Тэгвэл энэ нь буруу бөгөөд үүний оронд хоёр цаг тутамд хүний гар хүрсэн хэсгүүдийг чийгтэй алчуураар цэвэрлэх ёстой гэдгийг Халдварт өвчин судлалын үндэсний төвийн халдвар судлаач их эмч М.Цолмон зөвлөлөө. Нойтон алчуур ийнхүү ороосноор бохирлогдон түүгээр дамжин халдвар дамжих эрсдэл үүсдэг байна.  Хоёр цаг тутамд …

  • 17 November

    Өнөө өглөө нийтийн тээврээр 24 мянга гаруй хүн зорчжээ

    Өнөөдөр 06:00-10:00 цагийн хооронд  нийтийн тээврээр 24 мянга гаруй хүн зорчжээ. Улс даяар бэлэн байдлын зэрэг шилжиж, хөл хорио тогтоосонтой холбогдуулан нийтийн тээврийн автобуснууд цагийн тусгай горимоор явж буй.  Өнөөдөр өглөөний 06:00-10:00 цагийн байдлаар 90 чиглэлд 827 тээврийн хэрэгслээр нийт 24293 хүн зорчжээ.  Нийтийн тээврээр зорчиж буй иргэдийн зорчигч урсгалын судалгааг тээврийн хэрэгслүүдэд байрлуулсан  хяналтын камерыг ашиглан хянаж байгаа аж.  …

  • 17 November

    Т.Мөнхсайхан: Ковидын үед эмнэлгүүдийн Эрчимт эмчилгээний орны тоог нэмэгдүүлж, шаардагдах тоног төхөөрөмжөөр хангаж байна

    Цар тахлын үед Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас үндсэн хоёр чиглэлд анхаарал хандуулан ажиллаж байна. Нэгдүгээрт тархалтыг хурдан барьж авч зогсоох, хоёрдугаарт бүх нийтийг хамарсан тархалт боллоо гэж үзэхэд хохирол багатай даван туулахын тулд эмнэлгийн тусламж, үйлчилгээний чадавхыг нэмэгдүүлэх тал дээр төлөвлөгөөний дагуу хариу арга хэмжээг шуурхай авч ажиллаж байна. Түүнчлэн Коронавируст халдварын эсрэг Монгол Улсын Засгийн газраас …

  • 17 November

    Сэлэнгэ аймагт түргэвчилсэн оношлуулаар 19 хүнээс коронавирус илэрчээ

    ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа Сэлэнгэ аймагт эхлээд нэг бүлийн гурван хүн өвчилсөн. Гурвуулаа ХӨСҮТ-д ирж тусгаарлагдсан. Дараа нь өөр хүн нэг тус аймагт коронавирусийн халдвараар өвчилсөн.Одоогоор Сэлэнгэ аймагт тухайн хүний ойрын болон холын хавьтлуудыг түүж, тандалтын зорилгоор сорьцыг цуглуулж байгаа. Үүнээс 19 хүний түргэвчилсэн тестээр авсан шинжилгээний хариу эерэг гарсан. Гэхдээ түргэвчилсэн тестээр эерэг гарсан сорьцыг бид PCR-аар заавал баталгаажуулна. Түрүүчийн батлагдсан тохиолдлуудтай холбоотойгоор бид халдвартай хүний ойрын хавьтлуудыг тусгаарласан байсан

  • 17 November

    Өчигдөр ОХУ-д COVID-19-ийн 22,778 шинэ тохиолдол бүртгэгджээ

    Өчигдөр  буюу 11сарын 15 байдлаар ОХУ-д COVID-19-ийн 22,778 шинэ тохиолдол бүртгэгдсэн. Бүртгэгдсэн тохиолдлын 24,8%-д шинж тэмдэг илрээгүй байна.Тухайн улсын хэмжээнд батлагдсан тохиолдол 1,948,603-д хүрээд байгаа бол, үүний  1,453,849 эдгэрсэн, 33,489 хүн энэхүү өвчний улмаас нас барсан гэх албаны мэдээлэл байна.

  • 17 November

    А.Амбасэлмаа:Нэг хүний гурав дахь давтан шинжилгээнд коронавирусийн халдвар илэрлээ

    ЭМЯ-наас коронавируст (COVID-19)-ын халдварын талаарх 11 цагийн нөхцөл байдлын ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Арваннэгдүгээр сарын 16-ны өдөр ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Сэлэнгэ, Дархан-Уул, Дорнод аймгийн салбар лабораторид нийт 1762 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс гурван хүний шинжилгээнд коронавирусийн халдвар илэрсэн. Харин 1759 хүний шинжилгээнд коронавирусийн халдвар илрээгүй. -Аравдугаар 28-нд Токиогоос ирсэн 202 хүн, -Франкфуртээс ирсэн …

  • 17 November

    Хүүхдийн 100000 төгрөг өнөөдрөөс харилцах данс руу нь шилжинэ

    Засгийн газраас 0-18 насны хүүхдүүдэд 100 мянган төгрөгийг өнгөрөгч  дөрөвдүгээр сарын 1-нээс эхлүүлэн, 2021 оны эхний хагас жил хүртэл олгох шийдвэр гаргасан билээ.  Энэ дагуу арваннэгдүгээр сард олгогдох хүүхдийн 100 мянган төгрөг өнөөдрөөс иргэдийн данс руу шилжиж эхлэхийг өчигдөр Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ. Иргэдийн орлогыг хамгаалах зорилгоор хүүхдийн мөнгөний энэхүү нэмэгдлийг 2021 оны эхний хагас жилийг дуустал …

  • 17 November

    Сайхан мэдээ: АНУ-д коронавирусийн эсрэг 94,5 хувийн үйлчилгээтэй вакцин гарлаа

    АНУ-ын биотехнологийн лаборатори болох “Модерна”-гийн шинэ вакцин коронавирусийн эсрэг 94,5 хувийн эсрэг үйлчилгээ үзүүлсэн байна. Энэхүү вакцинийг арванхоёрдугаар сарын дунд үеэс эхлэн хүмүүст хийхээр төлөвлөсөн ч нарийн судалгаа, шинжилгээний ажил дуусаагүй байгаа аж. Биотехнологийн үйлдвэрийн доктор Тал Закс хэлэхдээ “Энэ бол миний амьдралын, миний замналын хамгийн гайхалтай мөч. Цар тахлын эсрэг ийм өндөр нөлөө үзүүлж буй вакцинийг хөгжүүлсэн нь үнэхээр гайхалтай гэсэн байна. Шинэ вакцины …

  • 17 November

    Өнгөрсөн шөнө 93 хүнийг эрүүлжүүлэгджээ

    Цагдаагийн ерөнхий газраас өчигдөр (2020.11.16) бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн мэдээг хүргэлээ. Өчигдөр нийт 739 гомдол мэдээлэл цагдаагийн 102 дугаарт иржээ. Үүнээс эрүүлжүүлсэн 93, зөрчил гаргасан 312, гэмт хэрэг 25, гэр бүлийн хүчирхийлэл 52 бүртгэгдсэн байна. 

  • 17 November

    Цахилгааны төлбөрийн үлдэгдэлтэй өрхийн тогийг таслахгүй

    Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн энэ үед Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК нь хэрэглэгчдэдээ цахилгаан эрчим хүчийг тасралтгүй, найдвартай хүргэх ажлыг 24 цагийн турш гүйцэтгэн ажиллаж байна. Энэ хугацаанд тус компаниас Эрчим хүчний сайдаас өгсөн чиглэлийн дагуу хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчний төлбөрийн үлдэгдлээс шалтгаалан түдгэлзүүлэхгүй байх, бүх төрлийн төлбөрт үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлж, ирсэн дуудлагыг шуурхай барагдуулах арга хэмжээг авч …

  • 17 November

    Дархан-Уул аймагт коронавирусийн сэжигтэй нэг тохиолдол илэрч, тэг зогсолт хийлээ

    Дархан-Уул аймагт коронавирусийн сэжигтэй нэг тохиолдол илэрсэн тул өнөөдөр 06:00 цагаас эхлэн 24 цагийн хугацаанд бүрэн зогсолт хийхээр болж, хөдөлгөөнийг хорилоо. Ерөнхий сайдын ахлах зөвлөх Ж.Энхбаяр энэ талаар “Дархан-Уул, Сэлэнгэ аймаг зорчих хөдөлгөөн нягт байдаг. Тиймээс өнгөрсөн хоногуудад халдваргүйжүүлэх арга хэмжээг хийсэн. Гурав хоногт 10 мянган хүнийг түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийлээ. Нийт иргэдийн 50 хувийг тандалтад оруулахад түргэвчилсэн шинжилгээгээр нэг хүний …

  • 17 November

    УОК-ын дарга аймгийн засаг дарга нартай цахимаар хуралдлаа

    УОК-ын дарга Я.Содбаатар, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-эрдэнэ нар аймгийн засаг дарга нартай цахим шуурхай хийлээ. Цаг үеийн мэдээлэл сонсож, зарим үүрэг даалгаврыг өглөө. Баян-Өлгий аймагт гамшгийн үеийн бэлэн байдлыг хангах хүрээнд КОВИД19-ийн халдварт цар тахлын түргэвчилсэн оношлуур, эм, эмнэлгийн хамгаалах хувцас хэрэглэлийн нөөц бүрдүүлэх шаардлага буйг хэлж, УОК-оос дэмжлэг хүслээ. Өмнөговь, Дорнод, Дорноговь зэрэг хилийн боомтууд бүхий аймаг орон нутгийн удирдлагуудад …

  • 17 November

    COVID-19: Жирэмсэн болон хөхүүл эхэд өгөх зөвлөмж

    • Коронавируст халдварын талаар үнэн зөв мэдээлэлтэй байх • Эмчийн хяналтад байх • Амны хаалт зүүх • Хүнтэй 1-1.5 метрийн зайнаас харьцах • Тайван стрессгүй, ядрахгүй байх • Сайн унтаж амрах • Хөнгөн дасгал хөдөлгөөн хийх • Шим тэжээлтэй хоол, хүнс хэрэглэх • Халуун бүлээн шингэн ойр ойрхон уух • Гараа сайтар савандаж угаах эсвэл спиртэн суурьтай гар ариутгагч хэрэглэх …

  • 17 November

    Түргэвчилсэн болон PCR шинжилгээ авах 18 цэгийн байршил

    Нийслэлийн Онцгой комиссын шуурхай штабаас Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв-Дүнжингарав салбарт зохицуулалт хийж, 75751200 дугаарын утсаар зөвлөгөө мэдээлэл өгөх болон шинжилгээний цаг олгох ажлыг хийж байна. Тиймээс халдварын эрсдэл бүхий ойрын болон дам хавьталд тооцогдсон иргэд Нийслэлийн Эрүүл мэндийн газраас өгсөн шинжилгээний цаг, товлосон байршлын дагуу үйлчлүүлж, коронавируст халдварын шинжилгээг өгөх боломжтой. Сүхбаатар дүүрэг – Дамбадаржаа дахь Эрүүл мэндийн төвийн сувилалБаянгол …