Өнөөдрөөс буюу 11 дүгээр сарын 18-ны өдрөөс нийтийн тээврийн үйлчилгээний цагийг нэг цагаар богиносгож өглөө 07.00-10.00, орой 17.00-20.00 цагийн хооронд явуулахаар болов. Энэ хугацаанд иргэд зайлшгүй шаардлагатай бол автомашинаараа чөлөөтэй явах бөгөөд бусад цагт хөдөлгөөнд оролцохыг хориглолоо. Иргэд мөн дээрх тогтоосон цагаас бусад үед явганаар хөдөлгөөнд оролцох боломжгүй. Гэхдээ гэрийн ойролцоох дэлгүүр, эмийн сангаар үйлчлүүлэх, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахаар эмнэлэгт …
Monthly Archives: November 2020
November, 2020
-
18 November
Улаанбаатарт өдөртөө 2 хэмийн хүйтэн байна
Улаанбаатарт өнөөдөр үүлэрхэг. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 0-2 градус хүйтэн байна. Ихэнх нутгаар үүлэрхэг. Өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Ихэнх нутгаар салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. …
-
17 November
Улаанбаатар төмөр зам ХНН-ийн зарим ажилтнуудыг тусгаарлаж эхэллээ
“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Улаанбаатар өртөөний 70 гаруй ажилтанг Улаанбаатар зочид буудалд яг одоо тусгаарлаж байна. Учир нь тус компанийн ажилтан олон хоног халуурч, өнөөдөр шинжилгээний хариу сэжигтэй гарсан байх магадлалтай аж. энд дарж уншаарай
-
17 November
УИХ-ын дарга Г.Занданшатар зээл, зээлийн хүүг бууруулах асуудлаар үүрэг даалгавар өглөө
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монголбанкны удирдлага болон холбогдох бусад албан тушаалтнуудтай цахим уулзалт хийж зээл, зээлийн хүүг бууруулах асуудлаар мэдээлэл сонсон, санал солилцож, үүрэг даалгавар өглөө. Цахим уулзалтад УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөр, Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар, УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн дарга Д.Ганбат, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Нийслэлийн …
-
17 November
Өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэхийг Ерөнхий сайдад үүрэг болголоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга цар тахлын үед иргэн, өрх, аж ахуйн нэгжийг эрсдэлээс хамгаалах асуудлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд өнөөдөр албан бичиг хүргүүллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга цар тахал дотоодод алдагдан тархсан энэ үед хатуу хөл хорио, цар тахлын дэглэмд улс орны хийгээд ард иргэдийн амьдрал хэвийн үргэлжлэх, удаан тэсэх боломжгүйг сануулж, Ерөнхий сайдын хувиар үүнд анхаарч, нэн тодорхой, …
-
17 November
ЭМЯ:Дархан-Уул аймгийн ЭМГ-тай цахим хурал хийлээ
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица нар өнөөдөр Дархан-Уул аймгийн эрүүл мэндийн газрын удирдлагуудтай цахим хурал хийлээ. Тус хуралд эрүүл мэндийн яамны газар хэлтсийн дарга нар байлцсан юм.Хурлын эхэнд Дархан-Уул аймгийн эрүүл мэндийн газрын дарга Б.Батцэнгэл тус аймагт илэрсэн сэжигтэй тохиолдлын ойрын хавьтлуудыг хэрхэн илрүүлж хариу арга хэмжээ авч байгаа талаар танилцуулга хийсэн. Дараа нь холбогдох албаны …
-
17 November
Улаанбаатар хотын авто хөдөлгөөнд оролцох эрхтэй хүмүүс анхаарна уу
Тодруулга: Улаанбаатар хотод зорчих хөдөлгөөнд оролцох эрхтэй хүмүүст автомашинд нь зөвшөөрөл олгох ажлыг цуцласан. Өмнө нь олгогдсон зөвшөөрөл нь хүчингүй. Зөвшөөрөгдсөн 13 албан байгууллагын ажилчид ажлын үнэмлэх, иргэний үнэмлэхээ үзүүлээд хувийн автомашинтайгаа зорчиноо. Эмнэлэг зэрэг зайлшгүй шаардлагаар явж байгаа хүмүүс эмнэлгийн бичиг сачигаа үзүүлээд хөдөлгөөнд оролцоноо. Зуслангууд руу ЦЕГ-аас гаргасан хяналтын бүс дотроо явж болно. Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл …
-
17 November
Улаанбаатар хот, Сэлэнгэ аймагт цар тахлын тусдаа хоёр голомт үүссэнийг тогтоолоо
Улаанбаатар хот, Сэлэнгэ аймагт “Ковид-19” цар тахлын тусдаа хоёр голомт үүссэнийг тогтоосон тухай Улсын онцгой комиссын гишүүд мэдээлэв. Төмөр зам болон ачаа тээврийн зам дагуу халдвар тархсан гэж мэргэжлийн байгууллагууд дүгнэн хариу арга хэмжээ авч байна. Өнгөрсөн долоо хоногт дээрх чиглэлд явсан, бусадтай харьцсан иргэдийг сайн дураараа шинжилгээ өгөхийг Улсын онцгой комисс уриаллаа. 2020 оны 11 дүгээр сарын 17-ны 14.00 цагийн …
-
17 November
Буриадад шинээр 269 халдвар бүртгэв
ОХУ-ын Бүгд найрамдах Буриад улсад батлагдсан “COVID-19”-ийн халдварын тохиолдол 15.378 болоод байна. Энэ нь өмнөх өдрүүдээс шинээр 269 хүнээр нэмэгджээ. Нийслэл Улаан-Үд хотод нийт бүртгэгдсэн хүн 8956 байгаагаас өнөөдрийн байдлаар 72 хүнээр бүртгэгдсэн тохиолдол нэмэгдээд байна. Эмчлэгдэн гарсан нийт хүний тоо 9909 болж, үүнээс 48 хүн өчигдрийн байдлаар гарч ажиглалтад ороод байна. Халдвараар нийт 297 хүн нас бараад байгаагаас өчигдөр …
-
17 November
Хаана олон хүний нягтрал үүснэ тэнд вирус тархах магадлалтай
Хаана олон хүний нягтрал үүснэ тэнд вирус тархах магадлалтай. Үүний зэрэгцээ хувийн хамгаалах хэрэгсэл болох амны хаалт зүүх, бээлий өмсөх, гараа тогтмол угааж ариутгах, бусдаас зай барих нь халдвараас өөрийгөө хамгаалах шалгарсан арга. “Ковид-19” вирусийг нийтийн дунд тархаалгүй хумих боломж бий. Тодруулбал, нэг хүний хариуцлагатай үйлдэл бусдыгаа хамгаалах учраас иргэн бүр дор бүрнээ хичээж, гэрээсээ гарахгүй байх нь чухал гэж …
-
17 November
Бүх банк ирэх арванхоёрдугаар сарын 1 хүртэл ажиллахгүй болсноо мэдэгдлээ
Бүх банк ирэх арванхоёрдугаар сарын 1 хүртэл ажиллахгүй болсноо мэдэгдлээ. Монгол Улсын Засгийн газраас орон даяар гамшгаас хамгаалах бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн хатуу хөл хорионы дэглэмийн хугацааг 14 хоногоор сунгасан билээ. Энэ дагуу арилжааны бүх банк түр хугацаанд үйлчилгээ явуулахгүй болсноо өнөөдрөөс мэдэгдээд байна.
-
17 November
Тэжээвэр амьтад эзнээсээ халдвар авсан 61 тохиолдол илэрчээ
Хонконгт коронавирусний халдвар авсан өвчтөний нохойноос халдвар илэрснээр уг халдвар хүнээс амьтанд халдварласан анхны тохиолдол Хонконгийн Хөдөө аж ахуй, загас агнуур болон байгаль орчныг хамгаалах газараас мэдээлж байсан. “Pomeranian” үүлдрийн 17 настай нохойн хамар, амнаас авсан сорьцоос коронавирусний шинжилгээ авахад “сул эерэг” хариу гарсны дараа цусны шинжилгээ авахад коронавирусний халдвар авсан нь тогтоогджээ. Тэжээмэл амьтантай хэрхэн харьцах, хадваргүйжүүлэх дэглэмийг хэрхэн …
-
17 November
ФОТО: Мэрилин Монрогийн ховор бөгөөд гайхамшигт гэрэл зургууд
Холливудын алдарт нэрт жүжигчин Мэрилин Монро 1926 оны 6-р сарын 1-ны өдөр АНУ-ын Калифорни муж улсын Лос-Анжелес хотод Глэдис Пэрл Бэйкэрийн 3 дахь хүүхэд болон мэндэлжээ. Мэрилин Монрогийн төрсний гэрчилгээнд эцэг нь Эдвард Мортенсон гэж тэмдэглэгдсэн байдаг ч энэ нь эргэлзээтэй юм. Түүний ээж Глэдис 1924 онд Мартин Эдвард Мортенсонтой гэрлэсэн боловч жирэмсэн болохоос нь өмнө салжээ. Зарим намтар судлаач …
-
17 November
Хөл хориог эерэгээр ашиглаж 20 кг хассан олны танил
Олон сайхан дуугаараа ард түмний хайр хүндлэлийг хүлээсэн тод өнгө бол дуучин Э.Энх-Эрдэнэ тэрээр сүүлийн жилүүдэд тасралтгүй жин нэмж байсан нэгэн аж. Түүний жин 96кг байсан бол дасгал хөдөлгөөн хоолны тодорхой дэглэм барьснаар нэг сарын дотор 20кг жин хасаж 76кг жинтэй болж чаджээ. Тэрээр дэлхий нийтийг хамарсан энэ цар тахлын үед залуус хөдөлгөөн хийж дархлаагаа дэмжиж эрүүл байхыг уриалжээ.
-
17 November
Сэлэнгэ аймгаар орж ирсэн ТИР машины хоёр жолоочид коронавирусийн халдвар илэрлээ
“Арваннэгдүгээр сарын 16-нд нийт 1,762 хүнд шинжилгээ хийхэд гурван хүний сорьцод коронавирусийн халдвар илэрлээ.Сэлэнгэ аймгаар орж ирсэн ТИР машины хоёр жолоочид коронавирусийн халдвар илэрсэн. Улаанбаатарын кластер халдвар буюу ачаа тээврийн жолоочийн ойрын хавьтал 80 хүнд давтан шинжилгээ хийсэн Ингэхэд нэг хүний гурав дахь давтан шинжилгээгээр халдвар илэрлээ. Хоёрдогч хавьтлын 274 хүний шинжилгээнээс халдвар илрээгүй. Дархан-Уул аймгийн лабораторид 132 хүний сорьцод тандалтын зорилгоор …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл