Monthly Archives: November 2020

November, 2020

  • 19 November

    С.Бямбацогт: Онцгой нөхцөл байдлын үед хүний эрхийг хамгаалахад комиссын гишүүд санаачилгатай ажиллах ёстой

    Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт өчигдөр (2020.11.18) Хүний эрхийн Үндэсний Комиссын шинээр томилогдсон гишүүдийн үнэмлэхийг гардуулан өгч, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүдийн бүрэн эрх хэрэгжиж эхэллээ. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд заасны дагуу нээлттэй сонгон шалгаруулалтад нэр дэвшиж, хамгийн өндөр оноо авсан таван нэр дэвшигчийг УИХ-ын Хууль зүйн Байнгын хороо, УИХ-ын …

  • 19 November

    COVID-19: Хүнсний дэлгүүр, худалдааны төвд өгөх зөвлөгөө

    Байгууллагад: • Өглөө бүр ажилтнуудын биеийн халуун үзэж тэмдэглэх • Хүн хоорондын зай барих, тэмдэглэгээ хийх • Лангуу, тэрэг, сагс, хаалга, хөргөгчний бариул зэрэг хатуу гадаргууг 1 литр усанд 25мл белизна (хлор агуулсан бодис) хийсэн уусмалаар тогтмол цэвэрлэж халдваргүйжүүлэх • Карт уншигч пос машиныг спиртэн суурьтай уусмалаар арчих • Жимс жимсгэнэ, цагаан идээ зэрэг шууд хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүнийг ил задгай …

  • 19 November

    Нийтийн тээврийг ариутгаж халдваргүйжүүллээ

    Баянзүрх дүүрэгт халдварын тохиолдол батлагдсантай холбогдуулан Нийтийн тээврийн хэрэгслүүдэд халдваргүйлэлтийн ажлыг гэрээт мэргэжлийн байгууллагаар шуурхай зохион байгуулах үүргийн дагуу Хяналт, шалгалтын хэлтсийн автотээврийн хяналтын 3 улсын байцаагч хяналт тавьж ажиллаа. Хяналт, шалгалтын ажлыг өдрийн 11:00 -16:00 цагийн хооронд хийж гүйцэтгэлээ. Хяналт, шалгалт ариутгалыг нийтийн тээврийн үйлчилгээний 11 аж ахуйн нэгж, байгууллагын 12 баазын 589 тээврийн хэрэгсэлд хийж дуусгалаа. Үүнээс: Ариутгал …

  • 19 November

    Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн

    Малч­ид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар  цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна. 2020 оны 11 дүгээр сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зарим газар болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. …

  • 18 November

    З. Мэндсайхан: ЖДҮ эрхлэгч 700 аж ахуйн нэгжийн зээл төлөлтийн хугацааг хойшлуулна

    Цар тахалтай холбоотойгоор хэрэгжүүлэх эдийн засгийн арга хэмжээг өнөөдөр Засгийн газар танилцууллаа. Энэ үеэр сэтгүүлчид жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлд авах арга хэмжээний талаар ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайханаас тодруулсан юм. ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан хэлэхдээ “ЖДҮ-ийн салбарт нийтдээ 140 тэрбум төгрөгийн зээлтэй 700 аж ахуйн нэгж хэвийн зээлийн ангилалтай байгаа. Эдгээр аж ахуйн нэгжийн зээл төлөлтийн хугацааг 2021 оны 07 дугаар сарын …

  • 18 November

    Видео: А.Сүхбатын экс гэргий Н.Гарамханд хамтлагийн дуучин болжээ

    Аэробик, гимнастикийн Олон Улсын мастер, “Ривер” клубийн дасгалжуулагч багш Н.Гарамханд адтай сэргэлэн гайхалтай бүсгүй. Хоёр хүүхдийн ээж болсон ч биеэ тун бахархмаар авч явдаг. Н.Гарамханд, А.Сүхбат аварга нарын амьдрал хоёр тийш болоод жил гаран болж байна. Хөл хорионы үеэр дуучин болж хөл хориг сонирхолтой өнгөрүүлж байна. Уянгалаг сайхан хоолойтой юм гээч. Залуучууд эмч, эмнэлгийн ажилчиддаа сэтгэлийн бэлэг барихаар “Гүйцгээе залуус …

  • 18 November

    Жүжигчин Э.Пүрэвжаргал, Б.Баярмандах нар “30 өдөр, 30 секс” олон ангит эротик киноны гол дүрд тогложээ

    Voo original,  A-Artist pictures-ийн бүтээл “30 өдөр, 30 секс” олон ангит эротик драм 11-р сарын 20-ноос эхлэн Voo-ийн хэрэглэгчдэд хүрэх ажээ. Зохиолч, найруулагч Т.Алтантуяагийн энэхүү бүтээлийн гол дүрд жүжигчин Э.Пүрэвжаргал, Б.Баярмандах, П.Баттөр, С.Хишигжаргал, Б.Анхбаяр нар тогложээ. Уран бүтээлчид энэхүү бүтээлээрээ хосуудын харилцааны сэдвийг хөндөж дараах асуултуудыг хосуудад тавьж байгаа юм. Хайртай гэдэг үгийг та хэзээ, хаана хэнд хэрхэн хэлсэн бэ? …

  • 18 November

    Я.Содбаатар:Орон нутгийн иргэдийг хотоос гаргахгүй

    Улс орон даяар хоёр долоо хоногийн хугацаанд хатуу хөл хорио тогтоосонтой холбогдуулан орон нутгаас нийслэл хотод ирсэн хүмүүс Улаанбаатарт гацаад буй. Энэ талаар УОК-ын дарга Я.Содбаатар ” Улаанбаатар хот болон төмөр зам дагасан суурин газруудын гэсэн хоёр голомт бий. Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Улаанбаатар хотод ч төмөр замын ажилчдаас шинжилгээ авч байна. Нэг ажилчнаас халдвар илэрсэн. Тийм учраас хотоос орон …

  • 18 November

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас нээлттэй ажлын байр зарлажээ

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлийн шалтгааныг тогтоох” судалгааны ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах гэж байгаа тул судалгаа, зөвлөх үйлчилгээний чиглэлээр ажилладаг мэргэжлийн байгууллагуудыг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна. Гүйцэтгэх хугацаа: 30 хоног Ажил гүйцэтгэгчид тавигдах шаардлага:  Ажил гүйцэтгэгч нь хуулийн этгээд байна;Багийн ахлагч нь эрдмийн зэрэг (доктор)-тэй байх бөгөөд ижил төстэй судалгааны ажил удирдаж байсан туршлагатай байна;Судалгаа, …

  • 18 November

    Гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хүсэлтийг цахимаар авч байна

    Гамшгаас хамгаалах Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 14 хоногоор сунгасантай  холбогдуулан 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 12 дугаар сарын 01-ний өдрийн хооронд виз, оршин суух зөвшөөрлийн хугацаа дуусч буй гадаадын иргэдийн холбогдох хүсэлтийг visasection@immigration.gov.mn хаягаар онлайн хэлбэрээр хүлээн авч байгаа аж. Хүсэлт гаргагч гадаадын иргэний анхаарах зүйлс: Хүсэлт /Монгол болон Англи хэлээр/Гадаадын иргэний паспортын хуулбар, оршин …

  • 18 November

    Хүнсний худалдаа, үйлдвэрлэлийн 6435 обьектын 30 хувийг шалгахад 3164 зөрчил илэрчээ

    Нийслэлийн 9 дүүргийн 171 хороонд нийт 191 улсын /ахлах/ байцаагч хүнсний үйлдвэр, хадгалалт, түгээлтийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж байна. Нийслэлийн хэмжээнд хүнсний худалдаа, хүнсний үйлдвэр эрхлэгч нийт 6435 аж ахуйн нэгж, иргэн үйл ажиллагаа явуулж байгаагаас хүнсний худалдааны газар-5688, хүнсний үйлдвэр, цех-747 үйл ажиллагаа явуулдаг. Хяналт шалгалтыг 2020.11.15-17-ны өдрүүдэд 1985 объектод буюу 30.8 хувьд хийж 3164 зөрчил …

  • 18 November

    Эрхүү мужид коронавирусний халдвараар хүүхэд нас барсан анхны тохиолдол бүртгэгджээ

    Эрхүү мужид коронавирусний халдвараар хүүхэд нас барсан анхны бөгөөд одоогийн байдлаар цорын ганц тохиолдол бүртгэгдсэн байна. 16 настай охин нас барсан талаар бүс нутгийн эрүүл мэндийн сайдын орлогч Елена Голенецкая мэдэгджээ. Нас барсан өсвөр насны охин коронавирусний халдвараар хүнд хэлбэрээр өвчилсөн байсан аж. Хойд хөршид нийт халдварын тоо хоёр сая руу ойртсон бол хоногт 22410 хүн коронавирусээр өвчилжээ. Нийт эдгэрсэн …

  • 18 November

    ШУУРХАЙ: Халдвар илэрсэн иргэн Багшийн дээдэд ном зардаг байжээ

    Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2020.11.18/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ өгсөн. Уг мэдээлэлд өнгөрсөн хоногт нийт 1643 хүнд шинжилгээ хийхэд 20 иргэнээс коронавирусний халдвар илэрч, Монгол Улсад батлагдсан тохиолдол 455 болж байгааг тодотгосон. Үүнээс дотоодын халдвар 30 болсон билээ. Тодруулбал, Улаанбаатар хотод бүртгэгдсэн тээврийн жолооч Д-гийн халдварын голомтын ойрын хавьтлын 529 хүнд шинжилгээ хийхэд таван хүнээс коронавирус илэрлээ. Сэлэнгэ аймагт шинээр зургаан …

  • 18 November

    Онц байдал зарлах хэмжээнд хүрээгүй байна

    Үндэсний аюулгүй байдлын зөвлөл коронавирусийн халдварын өнөөгийн нөхцөл байдал онц байдал зарлах хэмжээнд хүрээгүй байна гэж үзэж байгаа болохыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдээллээ. Гэхдээ нөхцөл байдал хүндэрвэл онц байдал зарлахыг үгүйсгэхгүй болохыг мөн тэрбээр онцолсон юм. Засгийн газрын өнөөдрийн хуралдааны дараа Ерөнхий сайд танхимын сайд нарын хамт сэтгүүлчдийн асуултад хариулж байна. Түүнээс 14 хоногийн хөл хорионы хугацаанд халдварын тархалтыг тогтоож …

  • 18 November

    “Улаанбаатар өртөө”-ний ажилтанаас короновирус илэрч 40 гаруй ажилтанг тусгаарлаад байна

    Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2020.11.18/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө. Өнгөрсөн хоногт нийт 1643 хүнд шинжилгээ хийхэд 20 иргэнээс коронавирусний халдвар илэрчээ. Ингэснээр Монгол Улсад батлагдсан тохиолдол 455 болж байна. Үүнээс дотоодын халдвар 30 боллоо.  Улаанбаатар өртөөнд өчигдөр /2020.11.17/сэжигтэй нэг тохиолдол илэрсэн. Тэнд хамт ажиллаж байсан хүмүүсийг тусгаарлан шинжилгээнд хамруулж байгаа талаар Zarig.mn шууд дамжуулалтаар хүргэсэн байдаг. Тэгвэл тухайн иргэний …