Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Өвөрхангай аймагт ажиллаж, тус аймгийн Хархорин, Уянга суманд иргэдтэй уулзалт хийлээ. Тэрбээр: -Монгол Улсаа сэргэн мандлын, хөгжил дэвшлийн шинэ замд гаргаж, шударга ёсыг бэхжүүлэх; -Халамжаас бүтээмжид шилжиж, үйлдвэрлэгч орон болох; -Сахилга хариуцлага, ёс зүйг бүх шатанд сахиулах; -Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлж, хуулийн реформ хийх; -Монгол Улсын иргэн бүр Нэг бодлого-Нэг санаа-Нэгдмэл эрмэлзэлтэй байх …
Yearly Archives: 2020
October, 2020
-
14 October
Энэтхэг улс Парламентын судалгааны хүрээлэнгийн боловсон хүчнийг чадавхжуулахад дэмжлэг үзүүлнэ
УИХ-ын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан, Парламентын судалгааны хүрээлэнгийн захирал Т. Баярмаа нар Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.П.Сингх-тай уулзаж хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. УИХ-ын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан УИХ-аас батлагдан гарч байгаа хууль тогтоол, аливаа шийдвэрүүд шинжлэх ухааны үндэстэй судалгаанд суурилсан, амьдралд нийцтэй байхад Парламентын судалгааны хүрээлэнгийн үүрэг, хариуцлага чухал. Цаашид гадаад, дотоодын судалгааны байгууллагуудтай …
-
14 October
Б.Бат-Эрдэнэ: УИХ-ын гишүүд тангаргаасаа няцвал эгүүлэн татах зохицуулалтыг тусгасан
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооноос өчигдөр (2020.10.13) Төрийн албаны шинэтгэлийн үйл явцтай танилцах үйл ажиллагааг зохион байгууллаа. Уг үйл ажиллагаанд Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо, Нийгмийн бодлогын байнгын хороо, Инновац, цахим бодлогын байнгын хороо хамтран оролцов. Төрийн албаны зөвлөлийн дарга, гишүүд, холбогдох албаныхан Төрийн албаны шинэтгэлийн үйл явц, бодлого үйл ажиллагааны талаар танилцуулав. Төрийн албаны тухай хууль хэрэгжиж …
-
14 October
Монголын үндэсний бөхийн холбооноос 2020 оны сүүлийн барилдаануудын хуваарь
Монголын үндэсний бөхийн холбооноос 2020 оны сүүлийн барилдаануудын хуваарийг өнөөдөр/2020.10.14/ зарлалаа. Энэ онд дараах барилдаанууд зохион байгуулагдана. Аравдугаар сарын 18-нд 14:00 цагаас Богдхаан хайрханы хишиг Улс аймгийн цолтой 256 бөхийн барилдаанАравдугаар сарын 29-нд 14:00 цагаас Нийслэлийн өдөрт зориулсан Улс аймгийн цолтой 256 бөхийн барилдаанАравдугаар сарын 30-31-ний өдрүүдэд Өсвөр үеийн УАШТ Булган аймагт Арваннэгдүгээр сарын 7-нд 12:00 цагаас Сумын цолтой болон …
-
14 October
Монгол, БНСУ-ын иргэд харилцан визгүй зорчих талаар санал солилцов
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Ё Хуныг 2020 оны наймдугаар сарын 13-ны өдөр хүлээн авч уулзлаа. БНСУ-ын Ерөнхий сайд Жон Сэ Гюн баярын захидал ирүүлсэнд Ерөнхий сайд талархал илэрхийлэв. Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой энэ онд тохиож байгааг тэмдэглэж, “Монгол, Солонгосын найрамдлын жил”-ийн хүрээнд харилцаа, хамтын ажиллагааг худалдаа, эдийн …
-
14 October
Дата шинжээч: “COVID-19”-ийн нэг тохиолдол 20 хоногт 148 хүнд халдах магадлалтай
Монголчууд “COVID-19”-ийн халдварыг дотооддоо алдаагүй гэдгээрээ бардамнаж, бараг тайвширчихлаа. Нэг үе маск зүүгээгүй хүн “муухай” харагддаг байсан бол одоо зүүсэн нь өдрийн од шиг болсон. Мөн энд тэндгүй жагсч цуглаж, шөнийн цэнгээний газрууд үүр цайтал залуусаар дүүрэн байна. Гэтэл өдөр ирэх тусам коронавирусын халдварын тохиолдол нэмэгдсээр 320 хүрээд байгаа юм. Уг нь энэ амжилтаа ахиулахын тулд хүн бүр хичээх учиртай …
-
14 October
Д.Нямхүү: Токио-УБ чиглэлийн онгоцоор ирсэн 30 настай эрэгтэй, 20 настай эмэгтэйгээс коронавирус илэрлээ
Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийж байна.ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүүгийн мэдээллийг хүргэж байна.Тэрбээр, Аравдугаар сарын 12, 13-нд 1352 хүнд шинжилгээ хийхэд 1350 хүнд коронавирусийн халдвар илрээгүй. Харин 10-р сарын 10-нд Токио-УБ-ын онгоцоор ирсэн 30 настай эрэгтэй, 20 настай эмэгтэйгээс коронавирус илэрлээ. Ингээд Токио-УБ-ын онгоцоор ирсэн 4 хүнээс вирус илэрлээ. 9-р сарын 9-нд оношлогдсон ОХУ-ын иргэн 53 настай жолооч эдгэрч, сувиллын тусгаарлалтад гарлаа. …
-
14 October
Вакцин цар тахлыг зогсоож чадахгүй
Цар тахлыг арилгах цорын ганц шийдэл нь вакцин гэдэгт дэлхий нийт санал нэгдэж, “COVID-19”-ийн эсрэг вакцин боловсруулах улс орнуудын өрсөлдөөн улам бүр эрчимжиж байна. Зарим эрдэм шинжилгээний байгууллага, үндэстэн дамнасан эм зүй, био компаниуд гуравдугаар шатны клиник туршилтаа эхлүүлээд байгаа юм. “Нью-Йорк Таймс” сонинд мэдээлснээр, АНУ-ын Пфайзер, “AstraZeneca” болон Их Британийн Оксфордын их сургууль, Герман дахь “Biologics”, “Sinovac Biotech”, Хятадын …
-
14 October
Фейсбүүк вакцинаас татгалзахыг уриалсан постуудыг нийтлэхгүй
Фейсбүүк олон нийтийн сүлжээ урьдчилан сэргийлэх тарилгаас татгалзахыг уриалсан постуудыг нийтлэхийг хориглосон байна. Энэ талаар 10 дугаар сарын 13-ны өдөр тус компанийн сайт дээр мэдээлжээ. Түүнчлэн, Фейсбүүк сүлжээ тарилгын сэдвээр нэмэлт контент бүхий вакцинжуулалтын талаарх мэдээллийн кампанит ажил явуулахаар төлөвлөж байгаа гэнэ. Үүний зэрэгцээ COVID-19 вирусээс сэргийлэх болон бусад төрлийн вакцинуудтай холбоотой улс орнуудын хууль тогтоомжийг шүүмжилсэн постуудыг блоклох аж. …
-
14 October
П.Дэлгэрнаран: Гар тооллогыг 50 хувьд явуулна
Сонгуулийн ерөнхий хорооноос орон нутгийн сонгуультай холбоотой мэдээлэл хийж байна. СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран “Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн бэлтгэл ажлыг бүрэн хангалаа. 21400 төрийн албан хаагч бүх шатны сонгуулийн хороодод ажиллаж байна. Засгийн газраас баталсан цар тахлын хуультай холбоотой журмын дагуу сонгуулийг онцгой горимоор зохион байгуулна. Нийт 2148 хэсгийн хороонд санал тоолох төхөөрөмж, ариутгал халдваргүйжүүлэлтийн бодисыг хүргүүлсэн. …
-
14 October
“The Woman” кино “Fusion” олон улсын кино наадамд өрсөлдөж байна
“Монгол Фильмс Дистрибюшин” компани, “Choi Hainzan “ фильмийн бүтээл болох “The Woman” кино “Fusion” олон улсын кино наадмын уралдаант хэсэгт шалгарч, олон шагналт хэсэгт өрсөлдөхөөр болжээ. “Fusion” олон улсын кино наадам нь дэлхийн өнцөг булан бүрт кино урлагт хүчин зүтгэж буй уран бүтээлчдийг нэг дор чуулах боломж олгож, кино соёлыг таниулах зорилготой. Тус кино наадам Европын томоохон хотуудад зохион байгууллагдаг …
-
14 October
С.Чулуун: Соёлын салбарыг дээрэмдсэн, дээрэлхсэн хэнтэй ч тэмцэнэ
Соёл урлагийн байгууллагынхантай хийсэн уулзалтын үеэр тэрбээр “Монголчуудын оюун санаа үнэт зүйл, монгол хүнийг тодорхойлох салбарыг та бид авч явна. Хамтдаа нэг хүн шиг хувийн сонирхол, жижиг эрх ашгаа гээж хүн болгон хичээж ажиллах чухал цаг үе юм. Соёлын яам бол соёл, урлагийн салбарын боол болон эзэн нь байх болно. Соёлын салбарыг дээрэмдсэн, дээрэлхсэн хэнтэй ч тэмцэнэ. Хамгийн хурдан босож …
-
14 October
Засгийн газар хуралдаж байна
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар өвлийн бэлтгэл ажлын явц болон цаг үеийн асуудлыг хэлэлцэж байгаа юм. Мөн 21 аймгийн зорилтот бүлгийг орон сууцжуулах төслийг Засгийн хуралдаанаар танилцуулж байгаа аж.
-
14 October
Маргааш дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр 2020 оны аравдугаар сарын 15-ны пүрэв гаригт байна. Ээлжит сонгуулийн санал авах өдөр бүх нийтээр амарна. Нийслэлд хэрэгжиж буй автомашины дугаарын хязгаарлалт нь амралтын өдөр болон бүх нийтийн амралтын өдрүүдэд мөрдөгдөхгүй. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд сонгуулийн санал хураах өдрийг бүх нийтээр амрах өдөр хэмээн заасан байдаг. Тиймээс бүх …
-
14 October
ЗУРХАЙ: Жинлүүрийн ордынхон ашиг орлого арвинтай байна
Аравдугаар сарын 14-ний өрнийн зурхайг хүргэж байна. Энэ өдөр жинлүүрийн ордын эрчүүдийн хувьд сонирхолтой уулзалтуудад очих, эсвэл гэнэтийн сайхан мэдээ хүлээж байна. Ажил төрлийн хувьд ч амжилт, ашиг орлого арвинтай байна. Зурхайн дэлгэрэнгүйг эндээс үзээрэй.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл