Нийслэлийн иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах ажлын хүрээнд нийслэлийн Цагдаагийн газар, Тээврийн цагдаагийн газар, Эрүүл мэндийн газарт туулах чадвар сайтай, бүрэн тоноглогдсон автомашин хүлээлгэн өгч буй. Энэ хүрээнд өнөөдөр Сүхбаатарын талбайд цагдаа, эмнэлэгийн албан хаагчдад иж бүрэн тоноглогдсон автомашин, нийслэлийн Боловсролын газарт хүүхдийн автобусыг хүлээлгэж өгөх арга хэмжээ боллоо. Арга хэмжээнд УИХ-ын гишүүн С.Амарсайхан, нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч …
Yearly Archives: 2020
October, 2020
-
13 October
Онцгой нөхцөлд ажиллаж байгаа 28 албан хаагчдад орон сууцны батламж гардууллаа
Өнөөдөр Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар Онцгой нөхцөлд ажиллаж байгаа төрийн албан хаагчдад орон сууцны батламж гардууллаа. Дэлхий даяар хурдацтай дэгдэж буй Короновируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх үйлсэд мэргэжлийн ур чадвараа дайчлан, эх оронч сэтгэлээр зүтгэн эрсдэлт нөхцөлд ажиллаж буй төрийн албан хаагчдыг түрээслээд өмчлөх хэлбэртэй орон сууцаар хангах Монгол Улсын Засгийн газрын хөтөлбөрт …
-
13 October
Фото: “Дэлхийн охидын өдөр”-т зориулсан “Ээж охидын өдөрлөг”
Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ерөнхий Ассамблей 2012 оноос эхлэн жил бүрийн 10-р сарын 11-ний өдрийг Олон Улсын Охидын өдөр болгон тунхаглажээ. Дэлхийн 193 оронд энэ өдрийг “Олон улсын охидын өдөр” буюу “Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэж байгаа билээ. Энэ өдөр охидод тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, тэдний эрхийг хамгаалах, тэдэнд боловсрол эзэмшүүлэхэд анхаарлаа хандуулах, охидын эрхийн талаарх олон нийтийн …
-
13 October
У.Хүрэлсүх: Сүхбаатар аймагт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төв байгуулна
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд ажиллах үеэрээ иргэдтэй уулзав. Тэрээр Засгийн газрын бодлого, зорилт, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар товч танилцууллаа. Иргэдийн хувьд аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Дарьганга сумыг аймгийн төвтэй хатуу хучилттай замаар холбох, хүүхэд, залуусын чөлөөт цагаа өнгөрүүлэх төв болон жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит хүрээлэн байгуулах, аймгийн ерөнхий боловсролын сургууль төгсөх хүүхдүүдийг аль болох …
-
13 October
Ц.Ундармаа: Хувь хүний орлогын албан татварыг энэ сараас суутгаж, төсөвт төлнө
Хувь хүний орлогын албан татварыг энэ сараас эхэлж ажилчдаас суутгах эсэх асуудлаар ТТҮГ-ын Татварын Улсын Байцаагч Ц.Ундармаагаас тодрууллаа. -Монгол Улсын Засгийн газраас цар тахлын үед эдийн засгийг хамгаалах, ажлын байрыг хадгалах чиглэлээр татварын хөнгөлөлт чөлөөлөлтийн хууль батлан хэрэгжүүлж байгаа. Энэ хуулийн хамрах хугацаа дууссан уу? Албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай 3 хууль батлагдсан. 1-рт. Хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх …
-
13 October
Д.Баасансүрэн: КОВИД-19 халдвараас сэргийлэх удирдлага зохион байгуулалтыг сайжруулахад ихээхэн анхаарч байна
“Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр”-ийг тохиолдуулан Онцгой байдлын ерөнхий газраас Монголын улаан загалмай нийгэмлэгтэй хамтран гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр зохион байгуулж байгаа үйл ажиллагааны талаар мэдээлэл хийлээ. Мэдээллийг ОБЕГ-ын Гамшгийн эрсдэлийн удирдлагын газрын дарга, дэд хурандаа Д.Баасансүрэн, МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа нар өгсөн юм. ОБЕГ-ын Гамшгийн эрсдэлийн удирдлагын газрын дарга, дэд хурандаа Д.Баасансүрэн “Энэ жил Гамшгийн эрсдэлийг бууруулах …
-
13 October
Антонио Гутерреш:Ядуурлыг арилгах, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулахын тулд олон нийтийн ашиг сонирхлыг бусад бүх зүйлээс илүүд үзэх ёстой
Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр жил бүрийн 10 дугаар сарын 13-нд тохиодог. Энэхүү өдрийг Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ерөнхий ассамблейн шийдвэрийн дагуу 1989 оноос эхлэн дэлхий нийтээр 31 дэх жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна. Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдрийг тохилдуулан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш мэндчилгээ ирүүлжээ. Мэндчилгээнд “КОВИД-19” цар тахал нь гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг бэхжүүлэх …
-
13 October
МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр сагсан бөмбөгийн дээд лигийн тоглолтыг үзэж сонирхлоо
Монголын Үндэсний Олимпийн Хорооны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр өчигдөр Монголын сагсан бөмбөгийн тамирчдын холбооноос зохион байгуулж буй Дээд лигийн аварга шалгаруулах тэмцээний аваргын төлөөх цуврал эхний тоглолтыг үзэж сонирхлоо. Дээд лигийн тэмцээнд нийт зургаан баг оролцож, “Алдар Танан Гарьд”, “Хасын Хүлэгүүд” багууд аваргын төлөө шалгаран үлдсэн. “Алдар Танан Гарьд” плей-оффт “23 Storm” багийг цуврал тоглолтод 4:1-ээр буулгаж авсан бол “Хасын Хүлэгүүд” өмнөх даваандаа “Хан-Уул Хангарьд” багийг мөн 4:1-ээр хожжээ. Шигшээ эхний тоглолтод өнгөрсөн оны Дээд лигийн аварга “Алдар” …
-
13 October
Жүжигчин А. Баярцэцэг Английн мэргэжлийн жүжигчдийн холбооны “Equity” гишүүн боллоо
Их Британийн Засгийн Газрын Чевнингийн тэтгэлгийн эзэн болж тус улсад драмын чиглэлээр нэгт жагсдаг сургуульд магистр хамгаалж буй мисс, жүжигчин А. Баярцэцэг энэ сарын 8-ний өдөр Английн мэргэжлийн жүжигчдийн холбооны “Equity” гишүүн боллоо. Жүжигчин А.Баярцэцэг Английн мэргэжлийн жүжигчдийн “Equity” холбооны тухай хэвлэлд өгсөн ярилцлагадаа “ Дэлхийд томоохон жүжигчдийн холбоонууд байдаг. Үүний нэг нь Английн мэргэжлийн жүжигчдийн холбоо юм. Үүнийг уран …
-
13 October
24 цагийн хугацаанд гэр бүлийн хүчирхийллийн 106 дуудлага иржээ
Цагдаагийн ерөнхий газраас 102 дугаарт ирсэн гэмт хэрэг, зөрчил, гомдлын нөхцөл байдлын хоногийн тоон мэдээллийг олон нийтэд өдөр бүр танилцуулдаг болсон. 2020 оны аравдугаар сарын 12-ны өдөр Цагдаагийн байгууллагад ирсэн дуудлага, мэдээллээс харвал Гэр бүл хүчирхийлэлтэй холбоотой 106 дуудлага ирсэн байна.
-
13 October
IPHONE 12 сүүлийн 10 жилийн хамгийн том өөрчлөлт байх болно
“Apple” компани өнөөдөр /2020.10.13/ шинэ загварын iPhone гар утсаа танилцуулах юм. Тус компани нь шинэ загварын гар утсаа жил бүрийн есдүгээр сард танилцуулдаг ч энэ удаад цар тахлын улмаас нэг сараар хойшлоод байгаа юм. Шинэ загварын iPhone 12 гар утас нь 5G сүлжээ дэмждэг, iPad Pro төхөөрөмжтэй адил дөрвөлжилсөн хүрээ бүхий хийцтэй, бүх хувилбар нь OLED технологийн дэлгэцтэй гарна гэж …
-
13 October
О.Осоржамаа:Бие засах хооронд 28 мянган хүн хүлээдэг
Төрсөн эх нь орхиж явснаар айл айлын хаяа бараадаж өссөн гэх өрөвдмөөр түүхтэй өнчин хүү сайхан сэтгэл хүмүүсийн ачаар хүсч мөрөөддөг урлагийн сургуульдаа орж, иж бүрэн таван ханатай гэр бэлгэнд авч клип, кино, машинтай ч болжээ. Урлаг, уран сайханчид, улс төрийнхнөөс илүү “шүтэн бишрэгчтэй” О.Осоржамаа бие засах хоорондоо 28 мянган хүнийг хүлээлгэж чаддаг гэхээр их сонин. Тэрээр нийгмийн сонин содон …
-
13 October
Р.Эмүжин: Аваргын ЗҮРХ ҮХЭЖ байна гэхээр ай мөн ЯДУУ ХОРВОО шүү
За манай энэ цэцгэнд төөрсөн эрвээхэй, циркт бүдэрсэн аварга болсон шүү дээ. Бөх хүн бүдүүн өвсөнд гэгчээр Улсын циркийн байшинд улгүй шороодож, ухаангүй дурлачихаад яваа их аварга инээдтэй бөгөөд эмгэнэлтэй харагдаж байна. Мань эрд Улсын циркийн байшин улсын нэр гаргадаг энэ урлагаас илүү, угтаа өөрийнх нь нэр нүүрээс илүү үнэтэй байж дээ. Ингээд бодохоор мөн ч ядуу байгаа юм шүү. …
-
13 October
Клип: МУУГЗ Ц.Чулуунбат “Эр хүн”
“Харанга” хамтлагийн гитарчин, дуучин, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Чулуунбатын “Эр хүн” дууны клипийг хүргэж байна. Энэхүү дууны үгийг яруу найрагч Л.Мөнхжаргал, аяыг Ц.Чулуунбат өөрөө зохиосон байна. Амьдралын эрээн бараанд ноён нуруу хугаралгүй, нэг л зангаар туучиж яваа эр хүний тухай өгүүлэх энэхүү дууны клипийн зураг авалтыг Хар зүрхний хөх нуурт авчээ. https://youtu.be/PUH6nkdsHgs
-
13 October
Д.Бат-Эрдэнэ: Санал тоолох төхөөрөмжийн үр дүнг хакердах боломжгүй
СЕХ-ноос цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. СЕХ-ны Хууль эрх зүйн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ“Санал тоолох төхөөрөмжийн үр дүнг хакердах боломжгүй.Орон нутгийн сонгууль болох гэж байгаатай холбогдуулан нэр бүхий иргэд илтэд худал мэдээлэл тарааж байна. Сонгуулийн санал хураалтын төхөөрөмжийг 2012 оноос хойш ашиглаж байна. Сонгуулийн үр дүн саналын тоог өөрчлөх ямар ч боломжгүй. Иймээс иргэдийг төөрөлдүүлэх зорилгоор худал мэдээлэл тарааж байгаа нь …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл