Байлдааны гавьяаны одон болон Цэргийн гавьяаны улаан тугийн одонт Дотоод хэргийн их сургуулийн 2020-2021 оны хичээлийн шинэ жилийн нээлт аравдугаар сарын 05-ны өдөр боллоо.Дотоод хэргийн болон аюулгүй байдлыг хангах салбарын хүнийг нөөцийг 86 жилийн турш тасралтгүй бэлтгэж ирсэн тус Их сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд, бригадын генерал С.Баатаржав, ДХИС-ийн захирал, доктор (Ph.D), профессор, цагдаагийн …
Yearly Archives: 2020
October, 2020
-
5 October
АНУ-Монголын стратегийн түншлэлийг дахин баталгаажуулжээ
АНУ-Монголын стратегийн түншлэлийн тухай тогтоолыг Конгрессын төлөөлөгчдийн танхимын Гадаад бодлогын байнгын хороо энэ оны аравдугаар сарын 1-ний өдөр дэмжин баталсан талаар Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн цахим хуудастаа мэдээлжээ. Энэ талаарх мэдээллийг үзвэл аравдугаар сарын 1-ний өдөр болсон тус улсын Конгрессын төлөөлөгчдийн танхимын Гадаад харилцааны байнгын хороогоор Монгол дахь ардчиллын 30 жилийн ойн талаар сонсгол хийсэн бөгөөд АНУ-Монголын стратегийн түншлэлийг дахин баталгаажуулсан тухай https://foreignaffairs.house.gov/ мэдээлсэн …
-
5 October
Иргэд тоолуурын заалтаа шалгуулахдаа дараах зүйлийг анхаараарай
Сүүлийн үед усны төлбөр тооцоог улсын баталгаатай хэмжих хэрэгслийн заалтаар, үнэн зөв авч тооцохгүй байна, усны төлбөр өндөр гарч байна гэсэн иргэдийн гомдол нэлээд ирж байна. Гомдлын дагуу газар дээр нь очиж шалгахад ашиглалтын шаардлага хангахгүй чанаргүй тоолуур суурилагдсан, орон сууцны байгууллагаас тоолуурын заалтыг үнэн зөв авч бичилт хийгээгүй, ажилтнуудын хэмжил зүйн мэдлэг хангалтгүй, иргэд, аж ахуйн нэгжүүдийн дотоод хяналт …
-
5 October
В.Энхболд: Цөмийн зэвсгийг бүрэн устгах нь дайны аюулыг арилгах цорын ганц арга зам
Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч В.Энхболд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 75 дугаар чуулганы үеэр буюу энэ 10 дугаар сарын 2-нд Цөмийн зэвсгийг бүрэн устгах олон улсын өдрийг тохиолдуулан зохион байгуулсан өндөр түвшний уулзалтад оролцож, байр сууриа илэрхийлсэн байна. Тэрээр хэлсэн үгэндээ цөмийн зэвсгийг ашиглах нь хүн төрөлхтөн болон соёл иргэншил оршин тогтноход ноцтой аюул занал учруулж байгаа тул цөмийн зэвсгээс ангижрах, …
-
5 October
О.Оюунцэцэг: Энийг уншаад намайг үзэн ядвал яд!
Энийг уншаад намайг үзэн ядвал яд! Хамаагүй… Гэхдээ үнэхээр хэл загатнаад байна.Би өөрөө 4,5 ажил зэрэг хийн, заримдаа амс хийх ч завгүй гүйсээр бага багаар амьдрал минь дээшилж урагшилж байна… Нийгэм технологи өөрчлөгдөн шинэчлэгдэх энэ амьдралд ядарсан ч өөрөө өөрийгөө хөгжүүлж мэргэжлийн мэргэжилтэн, зөв хүн, сайн ээж, сайн хань байх гэж дэлхийн хүн байх гэж хичээл зүтгэл надаас гардаг – …
-
5 October
“Анна Каренина” жүжгийн дууг Б. Маралжингоо “амилуулжээ”
“Анна Каренина” романыг Монголд хамгийн анх ахмад орчуулагчдын нэг Ш.Очирбат монгол хэлнээ тун яруу сайхан хөрвүүлсэн нь үгийн урлагийн хорхойтнуудад дэлхийн сонгодог романыг эх хэл дээрээ унших боломжийг бий болгосон билээ. Сонгодог зохиол гэдэг нэг талаар цаг хугацааны шалгуурыг даван шигшигдсэн гэсэн сүрлэг утгыг илэрхийлдэг нь “Анна Каренина” романд шууд хамаатахаас гадна, үгийн урлагт бүтээгдсэн хамгийн сайхан зохиолын нэг гэх тодотголыг ч …
-
5 October
Өрийн хямралд орсон дэлхийн улс орнууын жагсаалтыг Монгол улс тэргүүлжээ
Дэлхийн улс орнууд дотор өрийн хямралд орсон эхний 20 улсын нэгдүгээрт монгол улс жагссан талаар дэлхийн банкнаас мэдээлжээ. Уг судалгааг тухайн улсын нийт өрийг ДНБ-тэй нь харьцуулан 2018 онд гаргасан ажээ.
-
5 October
Олон мянган амьтад далайн эрэг дээр гарч, хордож үхжээ
ОХУ-ын Камчаткын далайн эрэгт олон мянган далайн амьтад эрэг дээр гарч үхсэн тохиолдол гарчээ. Өмнө нь усан спортын тамирчид далайн уснаас болж нүд нь түлэгдэж байна хэмээн удаа дараа гомдол мэдүүлж байсан бөгөөд мэргэжилтнүүдийн баталснаар далайн уснаас их хэмжээний шатахуун илэрсэн аж. Камчатка бол ОХУ-ын алс дорнод дахь Номхон далай, Охотскийн тэнгистэй уулздаг том хойг бөгөөд тус хойгийн Халактир далайн …
-
5 October
72 настай төрийн соёрхолт Н.Сувд
Үзэгчдийн дунд нилээдгүй хүлээлт үүсгээд байсан “Анна Каренина” жүжиг энэ сарын 3-ны өдөр Улсын драмын эрдмийн театрт нээлтээ хийлээ. Лев Толстойн “Анна Каренина” романыг Монголд анх удаа Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид тайзны бүтээл болгон толилуулж эхэлсэн. Тус жүжгийн хувьд Аннагийн хоёр дүртэй. 27 настай залуу Анна Каренинагийн дүрд СТА, Н.Баярмаа тоглосон бол 70 настай Аннагийн хувь заяаны дүрд …
-
5 October
Х.Баттулга: Эрхэлсэн ажил, эзэмшсэн мэргэжилдээ эзэн болж бусдад үлгэр дуурайл болно гэдэг хүн гэгдэхийн утга учир билээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зарлиг гаргаж, эрүүл мэнд, хууль, хөдөө аж ахуй, аж үйлдвэр, хүнс, худалдаа, барилга, дэд бүтэц, спорт, урлагийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан хүмүүст төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ. Шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр Төрийн ордны Ёслол, Хүндэтгэлийн их танхимд болж, шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга гардуулан өгөв. МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦОЛЫГ: …
-
5 October
E-Mongolia: 210 төрийн үйлчилгээг таван минутанд авах боломжтой болжээ
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар үндэсний цахим үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia талаар мэдээлэл өнөөдөр хийлээ.E-Mongolia үндэсний цахим үйлчилгээний нэгдсэн системийг веб портал болон гар утасны аппликейшн хэлбэрээр анхны хувилбарыг гаргалаа. Эхний шатанд төрийн 181 үйлчилгээг ийнхүү богино хугацаад цахимжуулж чадлаа. Цаашид төрөөс цахим хэлбэрээр үзүүлж буй үйлчилгээг нэг систем, нэг дэд бүтэц дор төвлөрүүлнэ. Үндэсний цахим үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-д Сангийн …
-
5 October
Улаанбадрахын мал уранаас биш цус ойртолтоос гажигтай болсон
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Ураны үйлдвэр “Бадрах Энержи” компанийн орчимд шинжилгээ хийсэн ажлын баг өнөөдөр дүгнэлтээ танилцууллаа. Ажлын хэсгийг Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга ахлан ажилласан ба хүн, малын эрүүл мэндийн судалгааны ажлыг сар гаруй хугацаанд хийсэн байна. Нийт 296 дээж авч улсын лабораториудад шинжилжээ. Шинжилгээний хариуны талаар ажлын баг “Тус бүсэд эрдэсжсэн уран их байдаг. Тиймээс ураны цацрагийн хэмжээ …
-
5 October
Ц.Элбэгдорж шаардлагатай бол Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө илэрхийлжээ
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж “Өдрийн сонин”-д ярилцлага өгчээ. Тэрбээр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших үү гэсэн сэтгүүлчийн асуултад хариулжээ. Тодруулбал “Би маш тодорхой нөхцөл хэлсэн. Ардчилал, эрх чөлөө бол Монголын тусгаар тогтнол, бие даасан байдалтай шууд холбогддог. Үнэхээр энэ бүхэнд бодитой аюул учирсан, аюул учирч байгаа бол би тангараг өргөсөн цэрэг хүний хувьд аюулын эсрэг шаардлагатай бол өөрийн хувь нэмрээ оруулж …
-
5 October
Бэлгийн хүчирхийлэлд өртсөн 9 настай охиныг нуучихсан учраас хамгаалалтад авч чадахгүй байна
Өнгөрсөн наймдугаар сард Увс аймагт есөн настай охин бэлгийн хүчирхийлэлд өртсөн хэрэг гарчээ. Уг хэргийг тухайн охины хөрш айлын 50 гаруй насны этгээд үйлдсэн хэргээр Увс аймгийн Цагдаагийн газарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Гэвч хүчирхийлэлд өртсөн охиныг өнөөдрийг болтол хамгаалалтад авч, эрүүл мэндийн болон сэтгэлзүйн тусламж үйлчилгээ үзүүлээгүй байна. Учир нь цагдаагийн байгууллагаас “Хэргийг шалгаж байгаа. Хэрэг эцэслэн …
-
5 October
Нурсултан-Улаанбаатарын онгоцоор ирсэн 19 настай эмэгтэйгээс коронавирусийн халдвар илэрч, 314 дэх тохиолдол бүртгэгдлээ
ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү улсын хэмжээнд хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариу болон эмчилгээний талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Аравдугаар сарын 2-4-ний хооронд дөрвөн лабораторид нийтдээ 1,823 хүнд шинжилгээ хийжээ. Ингэхэд 1,822 хүнд коронавируст халдвар илрээгүй. Харин аравдугаар сарын 4-ний Нурсултан-Улаанбаатарын онгоцоор ирсэн 19 настай эмэгтэйгээс халдвар илэрлээ. Монгол Улсад нийт батлагдсан тохиолдол 314 боллоо. Үүнээс 307 нь эдгэрсэн. Бүх ажиглалт, тандалтаа …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл