Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга нарын холбогдох албаныхан өнөөдөр Сэлбэ дэд төвийн хүрээнд баригдсан 240 хүүхдийн ортой цэцэрлэгт ажиллалаа. Улаанбаатар хотын “Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн хүрээнд нийслэл хотод зургаан дэд төвийг бий болгох суурь инженерийн дэд бүтэц, нийгмийн барилга байгууламжуудын ажлыг хийж гүйцэтгэж байгаа. Тус төслийн …
Yearly Archives: 2020
September, 2020
-
14 September
ЗГ: Есдүгээр сарын 21-нээс Бүх шатны боловсролын байгууллагуудын үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлнэ
Өнөөдөр 2020 оны 09 дүгээр сарын 14-ний Даваа гаригт Засгийн газар ээлжит бусаар хуралдаж УОК-ийн мэдээллийг сонсож, хэлэлцэн дараах шийдвэрийг гаргалаа. – 2020 оны 09 дүгээр сарын 16-наас Соёл урлаг, олон нийтийн арга хэмжээ, худалдаа, үйлдвэрлэл, нийтийн үзвэр үйлчилгээний газрууд – 2020 оны 09 дүгээр сарын 21-ээс Бүх шатны боловсролын байгууллагуудын үйл ажиллагааг тус тус хэвийн горимд шилжүүллээ – Хоёр настай бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулна Засаг, …
-
14 September
Налайхын авто замыг энэ сарын 15-ны өдрөөс ирэх сарын 25-ны хооронд хэсэгчилж хаана
Налайхын автозамыг хэсэгчилж хаах асуудлаар нийслэлийн Автозамын хөгжлийн газрын дарга Б.Индра, Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын Инженерчлэл төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Насанжаргал нар өнөөдөр мэдээлэл өглөө. Нийслэлийн Автозамын хөгжлийн газрын дарга Б.Индра “Сонсголонгийн гүүр, Яармагийн гүүрийг хугацаанаас өмнө ашиглалтад оруулсан бол одоо Замын цагдаагийн буюу Олимпийн гүүр, Налайхын 20,9 км зам, Баянзүрхийн Туул гол дээгүүрх гүүрийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлээд …
-
14 September
Франкфуртаас 245 иргэн эх орондоо ирнэ
Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 10:00 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас хөөрсөн бөгөөд маргааш буюу 09 дүгээр сарын 15-ны 05:20 цагт газардах хуваарьтай байна. Тус онгоцоор 245 иргэн эх орондоо ирэх бөгөөд иргэдийг учир шалтгаанаар нь ангилан үзвэл, бага насны хүүхэдтэй гэр бүл-40, өндөр настан-12, эрүүл мэндийн шалтгаантай-21, бусад-172 иргэн байгаа юм. Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, …
-
14 September
Хуурамч бүтээгдэхүүнийг таних 7 зөвлөгөө
Орчин үед хуурамч зүйлсийн тоо өдөр бүр нэмэгдэж байна. Нимгэн дэлгэцтэй хуурамч ухаалаг гар утаснаас эхлээд арьсан хуурамч цүнх хүртэл бий. Эдгээр хуурамч бүтээгдэхүүнийг ялгаж танихад хэцүү байдаг бөгөөд заримдаа огт ялгаагүй юм шиг санагдах нь бий. Гэхдээ ялгаа бий шүү. Та жаахан ойртоод ялимгүй ялгааг олж анзаархыг хичээгээрэй. Бид энэ удаа та бүхэндээ хуурамч бүтээгдэхүүнийг танихад туслах 8 энгийн зөвлөгөөг …
-
14 September
Н.Батсуурь: Бөхчүүддээ хандаж хэлэхэд допингийн шинжилгээ өгөхдөө хоол, хүнсэндээ анхааралтай хандахгүй бол маш цөвүүн цаг иржээ
Улсын наадамд таваас дээш давсан бөхчүүдээс допингийн шинжилгээ авдаг бөгөөд энэ жилийн наадамд зодоглосон гурван бөхөөс допинг илэрсэн талаар мэдээлэл гараад буй. Энэ талаар Улсын аварга Н.Батсуурь өнөөдөр (2020.09.14) мэдээлэл хийлээ. Улсын аварга Н.Батсуурь “Таны биеэс триметазидин гэх эмийн бодис илэрсэн гэсэн хариу өгсөн. Би есдүгээр сарын 10-нд хариугаа аваад, гурав хоногийн хугацаанд надаас илэрсэн эмийг судалсан. Энэ эм нь …
-
14 September
Элчин сайд Б.Дорж Бүгд Найрамдах Польш улсын Ерөнхийлөгч А. Дудад итгэмжлэх жуух бичгээ барив
Монгол Улсаас Бүгд Найрамдах Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Бархасын Дорж Итгэмжлэх жуух бичгээ 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дудад өргөн барив. Элчин сайд Б.Дорж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын мэндчилгээг Ерөнхийлөгч Анджей Дудад уламжилж, Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсонд баяр хүргэв. Ерөнхийлөгч А.Дуда Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын урилгын дагуу Монголд айлчлах, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн бусад тодорхой ажлуудыг хийж …
-
14 September
Хан Хэнтий улсын тусгай хамгаалалттай газар БНСУ-тай хамтын ажиллагаагаа сунгалаа
Хан Хэнтийн Улсын тусгай хамгаалалттай газар болон БНСУ-ын Сораксан уулын үндэсний парк хамтын ажиллагаагаа сунгалаа. Тус хамтын ажиллагааны санамж бичигт Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаяр, Хамгаалалтын захиргааны дарга Б.Хашмаргад нар гарын үсэг зурсан юм. Харин БНСУ-ын талаас Ковид-19 цар тахлаас шалтгаалан санамж бичигт гарын үсэг зурснаа шуудангаар ирүүлсэн юм. Дашрамд дурьдхад эгч дүү паркын хамтын ажиллагааг анх 2014 …
-
14 September
Нийслэлийн ИТХ-ын Ажлын албаны ажилтнууд цусаа хандивлалаа
2015 оноос эхлэн сар бүрийн 3-ны өдрийг “Цусаа бэлэглэх өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ хүрээнд Нийслэлийн ИТХ-аас жилд 1-2 удаа цусны донорын өдөрлөгийг зохион байгуулан ажилтан, мэргэжилтнүүд цусаа хандивладаг уламжлалтай. Энэ жил “Бусдад амьдрал бэлэглэе” уриан дор цус өгөх сайн дурын ажлыг зохион байгуулсан юм. Нийслэлийн ИТХ-ын Ажлын албаны ажилтнууд цусаа хандивлан, иргэдийг цусаа хандивлахыг уриаллаа. Насанд хүрсэн хүнд дунджаар …
-
14 September
Амьсгалын замын цочмог халдварт өвчнөөс сэргийлэх зөвлөмж
Хүйтний улирал эхэлж, сургууль цэцэрлэгийн цугларалт болон хүмүүсийн хөл хөдөлгөөн, олон нийтийн газрын нягтрал нэмэгдэх тусам амьсгалын замын цочмог халдварт өвчин тархах нөхцөл бүрдэж байдаг. Амьсгалын замын цочмог халдварт өвчин нь халуурах, толгой өвдөх, ханиалгах, хамраас нус гоожих, бөөлжих, суулгах, үе мөч болон булчингаар өвдөх буюу ерөнхий хордлогын шинж тэмдгээр илэрснээр өвчлөл, хүндрэл үүсгэнэ. Иймд амьсгалын замын цочмог халдварт өвчнөөс …
-
14 September
Коронавируст халдвар хүн амын дунд тархах эрсдэлийн 12 дахь үнэлгээг хийлээ
Монгол Улсад шинэ Коронавируст халдвар (Ковид-19) хүн амын дунд тархах эрсдэлийн салбар дундын 12 дахь үнэлгээг Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвд хийлээ. Эрсдэлийн үнэлгээг ЭМЯ, БШУЯ, ОБЕГ, ТЕГ, ЦЕГ, МХЕГ, ХХЕГ, ХӨСҮТ болон ЗӨСҮТ-ийн төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг хамтран явуулсан юм. Үнэлгээний дүн, хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх зөвлөмжийг Улсын Онцгой комисст хүргүүлж, шийдвэрлүүлэхээр ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
-
14 September
Б.Банзрагч:НӨАТ-ын буцаан олголт, хүүхдийн мөнгө зэрэг их хэмжээний гүйлгээнүүдийг багцалж 5-10 минутад илгээдэг болсон
Монголбанкны Үндэсний цахим гүйлгээний төвийн захирал Б.Банзрагчтай ярилцлаа. “Е Mongolia”-хөтөлбөртэй холбоотойгоор төрийн үйлчилгээг цахимжуулах ажлууд хийгдэж байна. Энэ хүрээнд төрийн үйлчилгээний төлбөр тооцоог цахимаар хийх талаар Монголбанк ажиллаж байгаа. Тэгэхээр хэрэглэгчийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах асуудалд хэрхэн анхаарах вэ? – Төрийн үйлчилгээний төлбөр тооцоог цахимжуулах ажил 2016 оноос хойш Монголбанканд хийгдэж байна. Энэ явцад төрийн үйлчилгээг цахимжуулах нь төлбөрийн карт дээр үндэслэвэл …
-
14 September
“Халаасанд бус хэтэвчинд, овоонд бус хэрэглээнд” аяны хүрээнд эсээний уралдаан зарлагдлаа
Монголбанк нь үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн зөв, зохистой хэрэглээг дэлгэрүүлэх, мөнгөн тэмдэгтийн насжилтыг уртасгах зорилгоор “Халаасанд бус хэтэвчинд, овоонд бус хэрэглээнд” аяныг 2020 оны 8 дугаар сарын 10-наас 10 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл орон даяар хэрэгжүүлж байна. Дээрх аяны хүрээнд иргэдэд мөнгөн тэмдэгтийг улс орны тусгаар тогтнолын бэлгэдэл, үнэт цаасных нь хувьд цэвэр нямбай, зүй зохистой хандахыг уриалж, холбогдох …
-
14 September
Н.Төгсцогт: Босоо бичиг шигээ босоо хийморьтой тулалдахыг хичээх болно
Монгол Улсын гавьяат тамирчин, мэргэжлийн боксын тамирчин Н.Төгсцогт энэ сарын 19-нд хийх тулааныхаа үеэр өмсөх шинэ өмсгөлийнхөө зургийг фэйсбүүк дэх өөрийн албан ёсны хуудаснаа байршуулжээ. Тэрбээр өмсгөлийнхөө тухай “Тулаан эхлэхэд яг долоо хоног үлдлээ. Үндсэн бэлтгэлээ дууслаа. Маргааш шинэ оргил руу тэмүүлэхээр зорино. Монгол хүний арга ухаан, хүч чадлыг харуулж, босоо бичиг шигээ босоо хийморьтой тулалдахыг бүх талаараа хичээх болно” хэмээсэн байна. МУГТ Н.Төгсцогт есдүгээр сарын 19-нд Мексикийн боксчин Эдуардо Рамирезтай тулалдах …
-
14 September
Гадаад харилцааны яамнаас төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт амны хаалт хандивлав
Гадаад харилцааны яамнаас төрийн бусад байгууллагад дэмжлэг үзүүлэх хүрээнд Нийслэлийн түргэн тусламжийн төв, Улсын нэгдүгээр эмнэлэг, Тээврийн цагдаагийн албанд тус бүр 10000 ширхэг амны хаалтыг хандивласан билээ. Энэхүү хандивын арга хэмжээний үргэлжлэл болгож өнөөдөр буюу 2020 оны 09 дүгээр сарын 14-нд эмнэлгийн албан хаагч нарын үйл ажиллагаанд хувь нэмэр болгон Гадаад харилцааны яамны Европын газрын захирал М.Цэнгэг 10000 ширхэг амны хаалтыг …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл