Yearly Archives: 2020

August, 2020

  • 17 August

    Улсын Их Хурлын ээлжит бус чуулган нээлтээ хийлээ

    Монгол Улсын найм дахь удаагийн сонгуулийн дүнгээр байгуулагдсан Улсын Их Хурал анхдугаар ээлжит бус чуулган өнөөдөр (2020.08.17) гишүүдийн 57.3 хувийн ирцтэйгээр 09.00 цагт эхэллээ. Ээлжит бус чуулганы нээлтэд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүд, Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог байгууллагуудын дарга нар, Монгол Улсад суугаа гадаад улс орны Элчин сайдууд, Дипломат төлөөлөгчийн газар, …

  • 17 August

    Г.Занданшатар: Ард түмнийхээ итгэл найдварыг даасан шиг дааж, өгсөн үүргийг нь биелүүлсэн шиг биелүүлцгээе

    Улсын Их хурлын ээлжит бус чуулган нээлтээ хийлээ . Чуулганыг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ. Улсын Их хурлын даргын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Монгол Улсын Их Хурлын Эрхэм гишүүд ээ, Монгол Улсын найм дахь удаагийн Их Хурал анхны ээлжит бус чуулганаа хуралдахаар хуран цуглаад байна. Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу хууль эрх зүйн шинэ орчинд Улсын Их Хурлын анхдугаар чуулган …

  • 17 August

    Соёлын сайд С.Чулуун музей, галерейн ажилчидтай уулзаж, хүүхдэд чиглэсэн бодлогод анхаарч ажиллахыг зөвлөлөө

    Соёлын сайд С.Чулуун амралтын өдөр нийслэлд үйл ажиллагаа явуулж буй Богд хааны ордон, Чойжин ламын сүм, Дүрслэх урлагийн музей, Уран зургийн галерейн үйл ажиллагаатай танилцлаа. Түүний энэхүү ажил албан ёсны биш бөгөөд тэрбээр амралтын өдрүүдэд музей, галерейн үйл ажиллагаа хэрхэн явагдаж байгаа, коронавирусний халдварын улмаас жуулчидгүй болсон энэ цагт иргэдээ хэрхэн яаж татах бодлого барин ажиллаж байгаатай танилцахаар гэнэтийн байдлаар …

  • 17 August

    Цагдаагийн ерөнхий газрын удирдлагууд төмөр замын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа

    Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа Ж.Болд албаны хүмүүсийн хамтаар Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 135 дугаар тогтоол батлагдсан /“Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замын төслийн талаар авах зарим арга хэмжээний тухай”/-ы дагуу Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн Төмөр замын бүтээн байгуулалтын ажлын явц байдал, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн газар, хэлтсийн үйл ажиллагаа, нөхцөл байдалтай энэ сарын 15, 16-ны өдрүүдэд танилцлаа. …

  • 17 August

    НӨАТ: Нэг сая төгрөгийн 281 азтан тодорлоо

    Өчигдөр буюу 2020 оны  08 дугаар сарын 16-ны  өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол журмын дагуу явагдлаа. Энэ удаагийн тохиролд  2020 оны 07 дугаар сарын 01-нээс 07 дугаар сарын 31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, цахим татварын системд бүртгүүлсэн 30,504,370 баримт  хамрагдсанаас:  5 сая төгрөгийн 1 3 сая төгрөгийн 24 1 сая  төгрөгийн 281 100 мянган төгрөгийн 2714 30 мянган төгрөгийн  …

  • 17 August

    Ховд аймгийн Цэцэг сумын нутагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ

    Ховд аймгийн Цэцэг сумын нутагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн тухай өчигдөр мэдээллээ. Тухайн тохиолдол нь 37 настай эрэгтэй, тарвага агнаж идсэн өгүүлэмжтэй бөгөөд халуурах, ханиалгах, цусаар бөөлжих, суганы булчирхай цочих шинж тэмдэг илэрч, сумын эрүүл мэндийн төвд эмчлэгдэж байна. Одоогоор өвчтөний биеийн байдал хүнд, нэгдүгээр хавьтлын 22 хүнийг хяналтад авжээ. Үүний улмаас Ховд аймгийн зарим сумдын нутагт хэсэгчилсэн болон бүрэн …

  • 17 August

    Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан

    Малч­ид, иргэдийн анхааралд: Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар усархаг бороо орох тул болзошгүй үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2020 оны 08 дугаар сарын 17-ны 08 цагаас 20 ц­аг хүртэл: Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, зарим газраар дуу цахилгаантай …

  • 17 August

    Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

    Өнөөдөр аргын тооллын 2020 оны наймдугаар сарын 17. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хотолыг баригч” хэмээх Шороон хулгана жилийн зуны адаг харагчин хонин сарын Билгийн тооллын 28. Сумъяа гараг. Найралт эх одтой, есөн улаан мэнгэтэй хар луу өдөр. Өдрийн наран 5 цаг 50 минутад мандан, 20 цаг 02 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг …

  • 15 August

    Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хууль, тогтоолын төслүүд өргөн барив

    Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өчигдөр (2020.08.14) Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Монгол Улсын 2019 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн барив. Монгол Улсын 2019 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн болохыг Ч.Хүрэлбаатар сайд танилцуулсан юм.   Нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн тайланд улсын …

  • 15 August

    Баруун-Урт-Дарьганга чиглэлд 60 километр авто зам барина

    Зам, тээврийн хөгжлийн Дэд сайд Ж.Бат-Эрдэнэ Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатарыг хүлээн авч уулзаж, “Нутгийн зам” төслийн хүрээнд Сүхбаатар аймагт нэн тэргүүнд хэрэгжүүлэх, ач холбогдол бүхий төсөл, хөтөлбөрийн талаар ярилцлаа. Тухайлбал, Баруун-Урт-Дарьганга /60-ын овоо хүртэлх/ чиглэлийн 60 км авто зам нь Халзан, Баяндэлгэр, Дарьганга, Наран, Онгон зэрэг олон сумдыг хамрахаас гадна Сүхбаатар аймгийн хил орчмын болон Дарьгангын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд …

  • 15 August

    Л.Алтангэрэл: Энэ өвөл агаарын бохирдлыг 80 хувь хүртэл бууруулах зорилтыг тавин ажиллаж байгаа

    Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, нийслэлийн Засаг даргын Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр нар Ерөнхий сайдын Орчны бохирдол, нийгмийн асуудал хариуцсан зөвлөх Л.Алтангэрэл, Ерөнхий сайдын зөвлөх А.Үйлстөгөлдөр болон ажлын албаны төлөөлөл, “Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар нарын холбогдох албаныхантай  уулзлаа. Ерөнхий сайдын Ажлын албаны төлөөлөл өвөлжилтийн бэлтгэл ажил, …

  • 15 August

    Есдүгээр сарын 1-нээс өмнө улсын хэмжээнд 20 сургууль, 34 цэцэрлэгийг ашиглалтад оруулна

    2020-2021 оны хичээлийн жил хоёр долоо хоногийн дараа эхэлнэ. Тиймээс Боловсрол, шинжлэх ухааны яам хичээл, сургалтын үйл ажиллагааны бэлэн байдлыг хангаж, шинээр барьж, өргөтгөж буй сургууль, цэцэрлэгийн барилгын ажлуудыг эрчимжүүлж байна. Есдүгээр сарын 1-ээс өмнө улсын хэмжээнд 20 сургууль, 34 цэцэрлэг, үүнээс нийслэлд дөрвөн сургууль, 23 цэцэрлэгийн барилгыг ашиглалтад хүлээн авахаар Боловсрол, шинжлэх ухааны яамны ажлын хэсгүүд нийслэлийн дүүргүүдэд ажиллаж эхэллээ. …

  • 15 August

    Бэрхийн уурхайд хоёр иргэн нурангид даруулжээ

    Хэнтий аймгийн Батноров сумын Бэрх тосгонд иргэн А-гийн жоншны олборлолтын ”Идэрмэг-Өсөх” нөхөрлөлийн уурхайн 50 метрийн гүнд 2 хүн нурангид дарагдсан тухай дуудлагыг 2020.08.14-ний өдрийн 13:00 цагт хүлээн авсан. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Батноров сумын Бэрх тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 42 дугаар ангийн алба хаагчид, ”Идэрмэг-Өсөх” нөхөрлөлийн 7 ажилтан осол болсон газрын уурхайн ханыг бэхлэх, шороог …

  • 15 August

    НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол маргааш явагдана

    НӨАТ-ын урамшууллын 2020 оны 08 дугаар сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг 08-р  сарын 16-ны ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.  Иргэн та 2020 оны 07 дугаар сарын 01-нээс 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2020 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан …

  • 15 August

    Сөүл-УБ тусгай үүргийн онгоцоор 265 иргэн эх орондоо ирлээ

    Улсын онцгой комиссын шийдвэрээр наймдугаар сард 14 удаагийн тусгай үүргийн нислэгээр гадаад улс орнуудаас иргэдээ татан авах ажиллагааг зохион байгуулахаар болсон. Үүний дагуу Сөүл, Сиатл, Шинэ Дели, Токио, Франкфурт, Прага-Улаанбаатар гэсэн зургаан удаагийн нислэгийг үйлдээд байгаа юм. Өчигдөр (2020.08.14) хуваарийн дагуу Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 21:15 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газардсан юм.  Тус онгоцоор 265 иргэн Солонгос улсаас …