Yearly Archives: 2020

August, 2020

  • 19 August

    Боловсролын багц хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг байгуулагдлаа

    Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2020 оны А/11 тоот тушаалаар Боловсролын багц хуулийн төслийн үзэл баримтлал, хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяраар ахлуулан байгууллаа. 2002 онд батлагдсан Боловсролын тухай хуулийг шинэчлэн найруулах ажил Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлд тусгагдсан бөгөөд 2016 оноос үргэлжилж байна. Ажлын …

  • 19 August

    Б.Отгонсүх: Дарь-Эхийн замыг энэ сарын 27-нд нээх хугацаатай үүрэг даалгавар өглөө

    Нийслэлийн Засаг даргын орлогч, Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх, Нийслэлийн авто замын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Индра, ГУББГ болон холбогдох албаныхан өчигдөр Баянзүрх дүүргийн 2, 27 дугаар хороо “Дарь-Эхийн гудамж”-ны эхний ээлжийн 3.3 км авто замын засвар шинэчлэлтийн ажлын явцыг шалгалаа. Зам засварын ажлыг энэ сарын 10-ны өдөр гүйцэтгэж дуусах ёстой байсан боловч ажлын явцад …

  • 19 August

    Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

    Өнөөдөр аргын тооллын 2020 оны наймдугаар сарын 19. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Хотолыг баригч” хэмээх Шороон хулгана жилийн зуны адаг харагчин хонин сарын Билгийн тооллын битүүн. Буд гараг. Их морь одтой, долоон улаан мэнгэтэй хөх морь өдөр. Барилдлага: ҮхэхШүтэн барилдлага: Тийн мэдэхүйСуудал:  Төмөр Өдрийн наран 5 цаг 53 минутад мандан, 19 цаг 59 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ …

  • 19 August

    Улаанбаатарт 22-24 хэм дулаан байна

    Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан өнөөдрийн /2020.08.19/ 20.00 цаг хүртэлх цаг агаарын мэдээллийг хүргэж байна. Хур тунадас: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн уулархаг …

  • 18 August

    Төсвийн тодотголтой хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэхийг дэмжив

    Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэхээр Төсвийн байнгын хорооны хуралдаан үргэлжиллээ. Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар төсөл санаачлагчийн илтгэлийг …

  • 18 August

    Казахстан, АНУ-руу наймдугаар сард нэмэлт нислэг хийнэ

    Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатарын шийдвэрээр 2020 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Казахстан улсын нийслэл Нурсултан, 8 дугаар сарын 31-ний өдөр АНУ-ын Сиатл хот руу тусгай үүргийн нэмэлт нислэг хийхээр шийдвэрлэлээ.Нурсултан хот руу хийх нислэг замдаа Киргиз улсын нийслэл Бишкек хотод зогсож, хилээ хаасны улмаас тус улсаас нутаг буцах боломжгүй байгаа Монгол Улсын 30 гаруй …

  • 18 August

    Сургуулийн хүүхдийн хоолны тогоочийн мэргэшүүлэх сургалтыг зохион байгуулж байна

    Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл үйлчилгээний тухай хууль 2020 оны есдүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлнэ. Хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд сургуулийн гал тогоонд ажиллах тогоочдын ур чадварыг дээшлүүлж, чадавхжуулах “Сургуулийн хүүхдийн хоолны тогоочийн мэргэшүүлэх сургалт”-ыг Боловсрол, шинжлэх ухааны яам, Шинжлэх ухаан, технологийн их сургуультай хамтран зохион байгуулж байна. Боловсрол, шинжлэх ухааны яамны Суралцагчийн хоол үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Т.Түмэнжаргал сургалтыг нээж …

  • 18 August

    Нийгмийн халамжийн үйлчилгээг цахимаар авдаг болно

    “Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн төсөлд хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарыг бүхэлд нь цахимжуулж, иргэдэд үзүүлэх үйлчилгээг ил тод, шуурхай, хүртээмжтэй болгох зорилт тусгагдсан. Энэ хүрээнд ХНХЯ нийгмийн халамжийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж, иргэдэд төрөөс үзүүлж буй халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг түргэн шуурхай хүргэх, мэдээллийн ил тод байдлыг хангах, төрд байгаа иргэний мэдээллийг тухайн иргэнээс шаардахгүйгээр нийгмийн халамжийн …

  • 18 August

    Хүсч буй ирээдүйгээ бүтээн байгуулъя

    “Нэгдсэн үндэсний байгууллага”-ын 75 жилийн ой энэ онд тохиож байгаа. Үүнтэй холбогдуулан НҮБ-ын Монгол улс дахь төлөөлөгчийн газраас “Хүсч буй ирээдүйгээ бүтээн байгуулъя” уриан дор төрийн байгууллагуудтай зөвлөлдөх уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа. Уулзалтанд НҮБ-ын суурин төлөөлөгч Тапан Мишра, БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл, Хөдөлмөр нийгмийн хамгаалалын дэд сайд С.Зулпхар болон бусад албаны хүмүүс оролцлоо. Уг хэлэлцүүлэг нь НҮБ-ын 100 жилийн ой буюу …

  • 18 August

    М.Батбаяр: Түүхэн ач холбогдол бүхий зургаан цогцолборыг байгуулж байна

    Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл орон нутгийн томилолтоор Хэнтий аймгийн Дадал суманд ажиллалаа. Энэ үеэр Онон-Балжийн байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргаадын ажил болон тэдний тулгамдаж байгаа асуудлуудтай газар дээр нь танилцаж, зарим нэг асуудлыг шийдвэрлэхээр боллоо. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл орон нутгийн томилолтоор Хэнтий аймгийн Дадал суманд ажиллалаа. Энэ үеэр Онон-Балжийн байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргаадын ажил …

  • 18 August

    Зураач Ш.Ядамсүрэнгийн бие даасан “English Watercolour” үзэсгэлэн Арт галлерейд дэлгэгдлээ

    Зураач Ш.Ядамсүрэнгийн бие даасан “English Watercolour” үзэсгэлэн Монголын урчуудын эвлэлийн “Арт” галлерейд дэлгэгдлээ. Дүрслэх урлагийн дунд сургуулиас анх гараагаа эхэлсэн зураач Шагдарсүрэнгийн Ядамсүрэн нь 2004 онд Их Британийн Chelsea Art & Design College-г Photoemotion чиглэлээр магистрын зэрэгтэй дүүргэжээ. Түүнчлэн 1996-2008 онд Их Британид ажиллаж уран бүтээлээ амжилттай туурвин 2002, 2004, 2006 онуудад British Open Championship-т тус тус аварга болж байв.

  • 18 August

    Гавьяат хуульч Н.Жанцан Германы их загалмай одонгоор шагнуулжээ

    ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер зарлиг гарган Монгол Улсын гавьяат хуульч, доктор, профессор Н.Жанцанг Өргөн тууз, Алтан од бүхий Германы их загалмай одонгоор шагнасан байна. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх гавьяат хуульч, доктор, профессор Н.Жанцанг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүлэв. Тэрээр ХБНГУ-ын нэр хүндтэй, дээд шагналыг гадаад улсаас анх удаа, тэр дундаа монгол хүн хүртсэнд талархаж байгаагаа илэрхийлж, багшдаа баяр хүргэн …

  • 18 August

    Монгол Улсын нэр хүндийг өндөрт өргөх нэн ховор үзмэрүүдийг дэлгэнэ

    Чөлөөлөх дайны 75 жилийн түүхэн ойд зориулан “Дэлхийн II дайны төгсгөл: Манжуурын стратегийн давшилтын ажиллагаанд Монгол Улсын оролцоо” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг ирэх есдүгээр сарын 2-нд зохион байгуулах гэж байна.  Энэ үеэр өмнө нь нийтэд дэлгэж байгаагүй, архивын хосгүй үнэт, нэн ховор баримт, кино, гэрэл зураг, дуу авианы баримт, дүрс бичлэг, эд өлгийн үзмэрүүдийг эх хувиар нь дэлгэсэн …

  • 18 August

    Фото: “Waiting for the Barbarians” киноны гол дүрд тоглосон жүжигчин Б. Ганчимэгийн гэрэл зургууд

    Нобелийн шагналт зохиолч Ж.Максвелл Күтзигийн “Зэрлэгүүдийг хүлээхүй” романаас сэдэвлэн бүтээсэн “Waiting for the Barbarians” киноны гол дүрд “Уугуул эмэгтэй”-ийн дүрийг бүтээсэн Баярсайханы Ганчимэгийг энэ удаагийн фото мэдээ буландаа онцолж байна. Жүжигчин, загвар өмсөгч Б.Ганчимэг өмнө нь “Wonder Woman”, “Ex Machina”, “In the Name of Ben Hur”, “Sweet Lies”, “Peaky Blinders”, “Mad Lord” (Short film), “Three Dots and a Dash” (short …

  • 18 August

    Цуврал 3: Алдартнуудын хүүхэд нас VS одоо үе

    Ugluu.mn сайт та бүхэндээ дэлхий дахинд алдартай одуудын хүүхэд насны зургуудыг цувралаар хүргэж байгаа билээ. Цувралын гурав дахь хэсгийг хүлээн авна уу. #41 Zooey Deschanel #42 Channing Tatum #43 Amanda Seyfried #44 Scarlett Johansson #45 Amy Schumer #46 Rihanna #47 Natalie Portman #48 Jeremy Clarkson #49 Jack Nicholson #50 Kate Winslet #51 Ashton Kutcher #52 Eminem #53 Ben Stiller #54 Lindsay Lohan #55 Gigi Hadid #56 Janis Joplin #57 Jimmy Fallon #58 Madonna #59 Katy Perry #60 Jessica Alba