УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан нэгдсэн чуулганы хуралдаан даргалах үеэрээ УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн бүрэн эрхэнд халдсан асуудлаар Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат Үндсэн Хуулийн Цэцэд гомдол гаргахаар боллоо. Учир нь УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаан эхэлж, 2020 оны Монгол Улсын нэгдсэн төсвийн тодотголыг хэлэлцэж байгаа энэ өдрүүдэд бүрэн эрхийнхээ дагуу Засгийн газраас оруулж ирсэн төсөлд бичсэн зүйлийг уншиж, асуултдаа хариулт …
Yearly Archives: 2020
August, 2020
-
20 August
Хотын дарга цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажлын явцыг шалгаж, үүрэг чиглэл өглөө
Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан болон холбогдох албаныхан нийслэл хотод хийгдэж буй тохижилтын ажлын явцыг шалгалаа. Юун түрүүнд Блю Скай зочид буудлын зүүн талд хийгдэж буй цэцэрлэгт хүрээлэнд очлоо. Нийтийн эзэмшлийн нийт 1250 метр.кв талбайд ногоон байгууламж бүхий тохижилтын ажил хийгдэж дууссан бөгөөд Улсын филармоний хөшөөг байрлуулснаар бүрэн дуусах юм байна. Улсын комисс өнгөрсөн даваа гарагт ажилласан гэдгийг нийслэлийн …
-
20 August
Дэлхийн улс орнуудын парламентын тэргүүн нарын цахим чуулга уулзалт эхэллээ
Олон Улсын Парламентын Холбооноос зохион байгуулдаг Парламентын тэргүүн нарын V чуулга уулзалтын эхний хэсэг өчигдөр 2020.08.19) эхэллээ. Чуулга уулзалтыг ОУПХ-ноос Австри Улсын парламент, НҮБ-тай хамтран цахим хэлбэрээр зохион байгуулж байна. Монголын цагаар 20.00 цагаас эхэлсэн чуулга уулзалтын нээлтэд Монгол Улсын парламентыг төлөөлөн Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга, ОУПХ-ны НҮБ-ын асуудлаарх байнгын …
-
20 August
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
Өнөөдөр аргын тооллын 2020 оны наймдугаар сарын 20. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Хотолыг баригч” хэмээх Шороон хулгана жилийн намрын тэргүүн хөх бичин сарын Билгийн тооллын 1. Бархасвадь гараг. Бага морь одтой, зургаан цагаан мэнгэтэй хөхөгчин хонь өдөр. Барилдлага: Хүчин төгсөхШүтэн барилдлага: ХурьцахуйСуудал: Огторгуй Өдрийн наран 5 цаг 54 минутад мандан, 19 цаг 57 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ …
-
20 August
Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан байна
Малчид, иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. 2020 оны 08 дугаар сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун …
-
19 August
Орон нутгийн сонгуульд оролцох нам, эвслийг бүртгэлээ
Ирэх аравдугаар сард орон нутгийн сонгууль улс орон даяар зохион байгуулагдахаар товлогдсон. Монгол Улсын аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хуулинд заасны дагуу улс төрийн нам эвсэл НИТХ-ын 2020 оны нийслэл дүүргийн ИТХ-ын сонгуульд оролцохоо илэрхийлж буй. Энэ дагуу нийслэлийн Сонгуулийн хороо хуралдаж, нам эвсэлээс ирсэн баримт бичгүүдийг нягталж, сонгуульд оролцох намуудыг бүртгэхээр тогтоол гаргажээ. НИТХ-ын 2020 оны сонгуульд бүртгэсэн …
-
19 August
“Үндсэн хуулийн 6.1 болон 6.2 дахь заалт буюу байгалийн баялаг ард түмний мэдэлд төрийн хамгаалалтад байх, төрийн нийтийн өмч болох нь” хэлэлцүүлэг үргэлжилж байна
Монгол Улсын Үндсэн хуулийн Зургаадугаар зүйл, тэр дундаа 6.1, 6.2 дахь заалтын үзэл баримтлалын талаар нэгдсэн ойлголтод хүрэх, цаашдаа энэ чиглэлээр авч байгаа арга хэмжээг тодорхойлоход чухал ач холбогдолтой “Үндсэн хуулийн 6.1 болон 6.2 дахь заалт буюу байгалийн баялаг ард түмний мэдэлд төрийн хамгаалалтад байх, төрийн нийтийн өмч болох нь” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр /2020.08.19/ Төрийн ордонд болж байна. Хэлэлцүүлгийг нээж …
-
19 August
НББХ:“Ковид 19” цар тахлыг эрсдэл багатай даван туулахад чиглэсэн саналууд гаргалаа
Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2020.08.19) хуралдаан 09 цаг 10 минутад 17 гишүүний 14 нь хүрэлцэн ирснээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэхээр тогтов. Байнгын хорооны дарга М.Оюунчимэг гишүүдийн ирцийг танилцуулсны дараа Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн …
-
19 August
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Төсвийн зарим тусгай шаардлагын үйлчлэлийг түр түдгэлзүүлэх тухай” хуулийн төслийг өргөн барилаа
Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Төсвийн зарим тусгай шаардлагын үйлчлэлийг түр түдгэлзүүлэх тухай” хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахал дэлхий нийтийг хамарч, улс орнуудын нийгэм, эдийн засагт урьдчилан тооцоолох аргагүй их хэмжээний хохирол учруулж байна. Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 2020 оны эхний хагас жилд 7.8 их …
-
19 August
Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” компанид ажиллав
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” компанид ажиллалаа. Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн явц болон компанийн талаар гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг товч мэдээлэл өгөв. Төсөл Үндсэн технологийн 12 байгууламж, Дагалдах байгууламж, Дэд бүтэц, Үйлдвэрийн хотхон зэргээс бүрдэж байна. Үйлдвэрийн бүтээн байгуулалт нь: Технологийн бус барилга, байгууламж, ус дамжуулах хоолой, …
-
19 August
2020 оны сошиал медиа маркетинг тренд
Маркетингийн стратеги төлөвлөгөөнд сошиал медиа гэх орон зай нэгэнт чухал байр суурийг эзлэх болжээ. Өнгөрч буй 2019 он сошиал медиа болон дижитал орчинд багагүй өөрчлөлтийг бий болгосон. Жишээ дурдвал “Харилцааны маркетинг буюу conversational marketing дэлхий даяар маркетингийн хамгийн халуун сэдэвт тооцогдох болсон” , “Бот зөвхөн мэдээлэл өгөхөөс илүү өөрийн гэсэн ойтой, хэрэглэгчийг таних болсон”, “Хэрэглэгчийн дата улам үнэ цэнэ бүхий мэдээлэл болсон” гээд олон олон өөрчлөлт шинэчлэлт бий болсон байна. Ийнхүү байнга хувьсан өөрчлөгдөж буй маркетингийн нэг …
-
19 August
Биеийн тамир, спортын улсын хорооны даргаар Монгол улсын гавьяат тамирчин Ц.Шаравжамц томилогдлоо
Монгол улсын засгийн газрын 2020.08.19-ний өдрийн ээлжит хуралдаанаар Биеийн тамир, спортын улсын хорооны даргыг томиллоо.Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хорооны даргаар Монгол улсын гавьяат тамирчин Ц.Шаравжамц томилогдлоо. Ажилд томилох тухай тогтоолыг ЗГХЭГ-ын салбарын удирдлага, зохицуулалтын газрын дарга Ш.Мөнхцэрэн уншиж танилцуулан гардуулсан юм. Тэрээр “Монгол улсын засгийн газар биеийн тамир, спортын асуудалд онцгой …
-
19 August
Нийтийн тээврийн парк шинэчлэлтэд 21 тэрбум орчим төгрөг зарцуулна
Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Нийтийн тээврийн паркийг 21 тэрбум орчим төгрөгөөр шинэчилнэ Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах, зорчигч тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэх зорилгоор нийтийн тээвийн паркийг цахилгаан автобусаар шинэчлэхээр боллоо. Үүнд зориулж 20.9 тэрбум төгрөгийг зээллэг хэлбэрээр бүрдүүлэхийг Нийслэлийн Засаг даргад зөвшөөрөв. Нийслэлийн зээллэгийг өрийн удирдлагын нэгдсэн …
-
19 August
Б.Цэрэн: Иргэн хүний үүргээ биелүүлж, хогоо ангилж хэвших нь зүйтэй
Хан-Уул дүүргийн ИТХ, “Хоггүй Монгол” ТББ-ын “Явуулын Дахивар Авах Станц” хамтран тус дүүрэгт энэ амралтын өдөр ажиллаж, хогоо ангилан ялгаж тушаасан иргэд урамшуулал олголоо. Хогоо ангилан ялгаж сурах нь эдийн засагт нэмэртэй Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Б.Цэрэн “Хан-Уул дүүрэг “Эко дүүрэг” болох зорилтыг тавин ажиллаж байна. Энэ хүрээнд бид олон ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд үүний нэг нь өнөөдөр хэрэгжиж …
-
19 August
Р.Дагва: Одоогийн байдлаар өндөр технологийг ашиглах замаар 50 гаруй төрлийн үйлчилгээг иргэдэд хүргэж байна
Нийслэлийн ИТХ болон “Залуу судлаачдыг дэмжих сан” ТББ хамтран “Ухаалаг Улаанбаатар” хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва, Нийслэлийн Засаг даргын Инноваци технологийн хөгжил хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбат, Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба, “Залуу судлаачдыг дэмжих сан” ТББ-ын тэргүүн, доктор Д.Жаргалсайхан болон залуу судлаачид, мэргэжилтнүүд оролцсон юм. Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва “Улаанбаатар хот ухаалаг болно …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл