Yearly Archives: 2020

August, 2020

  • 4 August

    Монгол-Солонгосын хамтарсан “ХАБ” байгуулахаар боллоо

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацийн газар, Залуу бизнес эрхлэгчдийн зөвлөлтэй хамтран БНСУ-ын Жижиг, дунд үйлдвэр, гарааны бизнесийн яам, түүний харьяа Солонгосын гарааны бизнес эрхлэгчдийн хөгжлийн хүрээлэнтэй Шинэ Яармаг дэд төвийн В блокд 1000 мкв бүхий талбайд өндөр технологи, инновацийн үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх, шинжлэх ухаан, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд түшиглэсэн Монгол, Солонгосын хамтарсан “ХАБ” байгуулах чиглэлээр …

  • 4 August

    Монголын Олон Суваг Дамжуулагчдын Холбооны “Анхдугаар хэлэлцүүлэг” амжилттай болж өндөрлөлөө

    Монголын Олон Суваг Дамжуулагчдын Холбооноос санаачлан зохион байгуулсан “АНХДУГААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ” энэ сарын 29-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Хэлэлцүүлэгт “Ддэш” ХХК , “Скаймедиа” ХХК , “Монголын Цахилгаан Холбоо” ХХК, “Шинэ Сансар кабель” ХХК , “Монголсат Нэтворкс” ХХК, “Талст Эрчим” ХХК, “Эн Би Си” ХХК компаниудын төлөөлөл, удирдах албан тушаалтнууд оролцож салбарын өнөөгийн нөхцөл байдал, хууль эрх зүй, зохицуулалтын орчны талаарх саналаа …

  • 4 August

    НИТХ-ын Тэргүүлэгчид “Урт цагаан” үйлчилгээний төвийг дахин төлөвлөх концепц зургийн уралдааны шилдэг бүтээлүүдтэй танилцлаа

    Өнгөрсөн долдугаар сарын 31-нд Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж  “Урт  цагаан” үйлчилгээний төвийг дахин төлөвлөх концепц зургийн уралдааны шилдэг бүтээлүүдтэй танилцлаа.  Тодруулбал Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/520 дугаар захирамжийн дагуу Нийслэлийн өмчийн III байр буюу “Урт цагаан” үйлчилгээний төв барилгыг дахин төлөвлөх ажлын концепц, зураг  төсөл боловсруулах уралдаан зарласан. Уралдаанд зураг төслийн мэргэжлийн байгууллага, хувь уран бүтээлчид, оюутан залуус, олон …

  • 4 August

    А.Амбасэлмаа: Наймдугаар сарын 3-ны өдөр 611 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй

    ЭМЯ-наас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ.Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өглөө. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Наймдугаар сарын 3-ны өдөр дөрвөн лабораторид нийт 611 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Үүнд: Долдугаар сарын 15-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн иргэдийн давтан шинжилгээ, Долдугаар сарын 27-нд Франкфуртын онгоцоор …

  • 4 August

    Дундговь аймагт зам тээврийн ослын улмаас хоёр хүн амь насаа алдлаа

    Наймдугаар сарын 3-ны өдрийн 18:20 цагийн орчимд Дундговь аймгийн Адаацаг сум “Сэрээтэрийн ар” гах шороон замд Тоёота Королла маркийн автомашины жолооч жалга мөргөж, жолооч 52 настай, эмэгтэй С, зорчигч 55 настай, эмэгтэй Н нарын 2 хүний амь нас хохирсон хэрэг гарлаа. Иймд жолооч та бүхэн орон нутгийн замын хөдөлгөөнд оролцохдоо зам, орчны байдалд хурдаа зөв тохируулж, жолооч, зорчиг нар хамгаалах …

  • 4 August

    ГХЯ: Их Британи, Танзани, БНТУ-ын иргэд ОХУ-руу нэвтрэх эрхтэй

    ОХУ-ын Засгийн газар 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 635 дугаар тогтоолоор 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс хойш гадаадын иргэдийн ОХУ-д нэвтрэх эрхийг түр хугацаагаар хязгаарлаж, мөн 3 дугаар сарын 27-ны өдрийн 763 дугаар тогтоолоор 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн автомашин, төмөр зам, явган болон бусад боомтын дамжин өнгөрөх хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарласан билээ. …

  • 4 August

    Г.Ёндон: Уул уурхай бол мэргэжлийн бөгөөд сэтгэлтэй хүний ажилладаг салбар

    УУХҮ-ийн сайд Г.Ёндон, Эрдэнэс Монгол ХХК-ний гүйцэтгэх захирал П.Ганхүү болон бусад албаны хүмүүс Шивээ овоогийн нүүрсний уурхайд ажиллалаа. Шивээ овоо нүүрсний уурхай нь 1990 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд нүүрсний орд нь нийт 29,500.0 га талбайг хамардаг бөгөөд нийт 2,7 тэрбум тонн нүүрсний таамаг нөөцтэй. Шинэ ус, Өехий цагаан болон Ногоон тойром гэсэн 3 үндсэн хэсгээс бүрдэж байна.Үүнээс Шинэ-Усны хэсгийн …

  • 4 August

    Б.Мөнхбаатар:Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих ажлыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэх хэрэгтэй

    “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төсөл”-ийн зураг төслийн хэлэлцүүлэг долдугаар сарын 31-ны өдөр боллоо. Хэлэлцүүлэгт Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо, яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн болон холбогдох албаныхан оролцсон юм. Хэлэлцүүлгийг нээж Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар үг хэлэв. Улаанбаатар хотын иргэдийг ая тухтай амьдруулах, хот байгуулалтад жинтэй …

  • 4 August

    ГХ-ны сайд Н.Энхтайван Унгар Улсын Элчин сайдын яамны Хэргийг түр хамаарагч Борбала Обрушанскиг хүлээн авч уулзав

    Гадаад харилцааны сайд Н.Энхтайван 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Унгар Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Хэргийг түр хамаарагч Борбала Обрушанскиг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Монгол, Унгарын хамтын ажиллагааны бэлэг тэмдэг болсон “Биокомбинат” УТҮГ-ын шинэчлэлийн төсөл ажил хэрэг болж байгаад талууд баяртай буйгаа илэрхийлж, хоёр улсын худалдаа, эдийн засаг, соёл, боловсролын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх талаар …

  • 4 August

    НОБГ: Голын эрэг дагууд амарч зугаалж байгаа иргэдэд сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэн ажиллаж байна

    Онцгой байдлын байгууллагаас гол, усанд иргэдийг осолдохоос урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах зорилгоор улсын хэмжээнд томоохон гол, нуурын эрэг дагуу гол, усанд орохыг хориглосон тэмдэг тэмдэглэгээ байрлуулж, голын эрэг дагууд амарч зугаалж байгаа иргэдэд сэрэмжлүүлэг мэдээллийг тогтмол хүргэн ажиллаж байна. Энэ хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсээс иргэд, олон нийтийн ихээр амарч зугаалдаг нуур, цөөрөм, тогтоол устай газар, голын сав …

  • 4 August

    “Чингис хаан” музейн барилгын ажлыг эрчимжүүлэх үүрэг өгөв

    Соёлын сайд С.Чулуун, Дэд сайд М.Батбаяр нар “Чингис хаан” музейн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж, холбогдох албан тушаалтнуудад үүрэг чиглэл өглөө. Өнөөдрийн байдлаар тус музейн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байгаа ч интерьер, экстерьер болон дотор шугам сүлжээний төлөвлөлтийн зарим шийдэл хүлээгдэж байгаагийн зэрэгцээ гадаадаас импортоор оруулж ирэх материалын захиалга хүлээгдэж, улмаар барилга угсралтын ажил төлөвлөсөн хугацаанаас хоцорч болзошгүй байгаа тухай …

  • 4 August

    “Хавхгүй нийслэл-2020” аян эхэллээ

    Нийслэлийн Байгаль орчны газар “Хавхгүй нийслэл-2020” аяныг байгаль хамгаалагчдын дунд эхлүүлээд байна. Энэ нь манай орны зарим нутаг тарваган тахал өвчин гарсантай холбогдуулан нийслэлийн ногоон бүсэд Амьтны тухай хуулийн хэрэгжилтийг хангах, зэрлэг амьтныг хавх, урхи ашиглан барьж гэмтээх, хууль бусаар агнахыг илрүүлэх, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилготой хяналтын аян юм. Ан, амьтны тухай хуульд Улаанбаатар хотын ногоон бүсэд амьтан агнах, барихыг хориглосон байдаг хэдий …

  • 4 August

    Өглөөний цайг өөртөө зориулахын ач тус

    Эерэг, аз жаргалтай өдрийн эхлэл нь өглөөний цайтай холбоотой. Гэтэл завгүй гэх тодотголтой амьдралын хэмнэлд дарагдан өглөөний цайнд ач холбогдол өгөхгүй байх нь олон нийтийн дунд нийтлэг үзэгдэл болсон гэдгийг судлаачид тогтоожээ. Харин хэдхэн хормыг өөртөө зарцуулж өглөөний цайгаа тогтмол ууснаар биеийн эрүүл мэнд, зөв хооллолт, биеийн жингээ хэмжээнд нь барих гээд олон асуудлыг нэг дор шийдэж болно. А. Өглөөний …

  • 4 August

    Н.Удаанжаргал: Монгол Улсад төмөр замын салбар үүсэж хөгжсөний 82 жил, “Таван толгой төмөр зам” ХХК үүсгэн байгуулагдсаны 2 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье!

    Эх орныхоо хөгжил дэвшлийг урагшлуулах шинэ зууны их бүтээн байгуулалт төмөр замыг барьж байгуулах их үйлсэд бидэнтэй санаа зорилго нэгдэн хамтран ажиллаж байгаа хамтран зүтгэгчид Та бүхэндээ Монгол Улсад Төмөр замын салбар үүсэж хөгжсөний 82 жил, “Тавантолгой Төмөр зам” ХХК үүсгэн байгуулагдсаны 2 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье Өнгөрсөн зуунд ахиад үеийнхнийхээ бүтээн байгуулж, эх орноо Ази-Европтой холбосон хөгжлийн замыг өнөө үед бид улам өргөжүүлж, тэднийхээ үйл хэргийг үргэлжлүүлэн Та бид хамтдаа төмөр замын хөгжлийн хоёр дахь давлагааг амжилттай хэрэгжүүлж байгаадаа туйлын сэтгэл …

  • 4 August

    Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ:Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр бороо орж, сэрүүхэн байна. 2020 оны 08 дугаар сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэлх: Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орно.  Баруун болон говийн аймгуудын нутгаар баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар …