Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ /2020.07.30/ Иргэний нисэхийн ерөнхий газрын удирдлагуудыг хүлээн авч уулзаж, “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-ын хэрэгжилтийн талаар санал солилцлоо. Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусган, боловсруулсан “Агаарын тээврийн зайлшгүй үйлчилгээний хөтөлбөр” амжилттай хэрэгжиж байгаа талаар танилцуулав. Тухайлбал “Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх …
Yearly Archives: 2020
August, 2020
-
3 August
Мэдээллийн технологийн мэргэжилтэн, инженер бэлтгэхэд хамтран ажиллах сонирхолтой байна
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюкиг хүлээн авч уулзлаа. Япон Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-аас манай улсын боловсролын салбарт хэрэгжүүлж буй дэд бүтцийн болон JDS тэтгэлэгт хөтөлбөр, КООСЕН хөтөлбөрийн үр дүн, ач холбогдлыг сайд Л.Цэдэвсүрэн уулзалтын эхэнд онцлон тэмдэглэж, талархал илэрхийллээ. Сайд Л.Цэдэвсүрэн …
-
3 August
А. Амбасэлмаа: Наймдугаар сарын 2-ны өдөр 429 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй
ЭМЯ-наас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ.Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өглөө. Тэрбээр “ Наймдугаар сарын 2-ны өдөр нийт 429 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Дээрх шинжилгээнд:-Долдугаар сарын 20-ны өдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн иргэдийн давтан шинжилгээ -Aфганистан улсаас ирсэн цэрэг дайчдын давтан шинжилгээ -ХӨСҮТ-д тусгаарлагдаж …
-
3 August
15 тоосгон гарааш, гурван төмөр чингэлгийг албадан буулгаж газар чөлөөллөө
Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/513 дугаар газрын зөрчил арилах захирамжийн дагуу Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны иргэд болон 136 цэцэрлэгээс удаа дараа ирүүлсэн гомдлын дагуу 22Б байрны зүүн талд байрлах 15 тоосгон гарааш, гурван төмөр чингэлгийг албадан буулгаж газар чөлөөллөө. Тус хороо нь барилгажилт ихтэй, хүн ам шигүү суурьшсан, хүүхэд тоглох, хөгшид нарлаад суух нийтийн эзэмшлийн зам талбай, ногоон байгууламж байхгүй. Хорооллын дунд …
-
3 August
Нэгдүгээр ангид элсэгчдийн цахим бүртгэл эхэллээ
2020-2021 оны хичээлийн жилийн нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн цахим элсэлтийн талаар нийслэлийн Боловсролын газраас өнөөдөр мэдээлэл хийлээ. Улсын бүртгэлийн ерөнхий газраас тухайн хичээлийн жилд нэгдүгээр ангид элсэх хүүхдүүдийн мэдээллээр цахим сан үүсгэсэн бөгөөд эцэг, эх, асран хамгаалагчид /Parent.esis.edu.mn/ системд өөрийн мэйл хаягаараа нэвтэрч, хамран сургах тойргийнхоо сургуульдаа элсэх хүсэлт илгээж бүртгүүлнэ. Уг цахим бүртгэл наймдугаар сарын 3-наас …
-
3 August
Ашигтай ажилласан нийслэлийн өмчит үйлдвэрийн газрууд 368.8 сая төгрөгийг нийслэлийн төсөвт төвлөрүүлнэ
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид өнгөрсөн баасан гарагт хуралдсан билээ. Уг хуралдаанаар нийслэлийн өмчит үйлдвэрийн газруудын ашиг орлогын хуваарилалт тогтоох тухай асуудлыг хэлэлцсэн юм. Нийслэлийн хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар нийт 32 үйлдвэрийн газар үйл ажиллагаа явуулснаас нийслэлийн төсвийн санхүүжилттэй 15 төсөвт үйлдвэрийн газар , өөрийн үйл ажиллагааны орлогоор санхүүждэг 17 аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар байна. Үүнээс 15 үйлдвэрийн газрын …
-
3 August
Монгол эрдэмтэд шинэ төрлийн коронавирусийн эсрэг бие илрүүлэх оношлуур гарган авлаа
Монгол эрдэмтэд шинэ төрлийн короновирус буюу SARS-CoV2 вирусийн эсрэг бие илрүүлэх оношлуурыг гарган авлаа. Академич Ц.Оюунсүрэн, доктор Д.Гантулга нарын удирдлагаар ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн Молекул биологийн лаборатори, ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, МУИС-ийн Биологийн тэнхимийн эрдэмтдийн хамтарсан баг энэхүү оношлуурыг бүтээжээ. Эрдэмтэд Шинжлэх ухаан академи болон Шинжлэх УхаанТехнологийн Сангийн дэмжлэгтэйгээр ийнхүү SARS-CoV2 вирусний эсрэг бие илрүүлэх оношлуурын цомгийг орчин үеийн генийн инженерчлэл, молекул биологи, иммунологийн арга ашиглан богино хугацаанд гарган аваад байна. Уг оношлуур нь хүний …
-
3 August
Нийслэлийн таван дүүрэгт нийт 48 удаагийн усны ослоор 69 хүн амь насаа алджээ
Наймдугаар сарын 03-ны өдрийн байдлаар он гарсаар улсын хэмжээнд 11 аймгийн 25 сум, нийслэлийн таван дүүрэгт нийт 48 удаагийн усны ослоор 69 хүн амь насаа алдсан байна. Үүний 51 нь том хүн, 18 нь хүүхэд байгаа юм. Гол, усны осол нь ихэвчлэн иргэдийн анхаарал болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, эцэг, эхчүүдийн сонор сэрэмжгүй байдлаас, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ …
-
3 August
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн НД-7, НД-8 тайлан цахимжуулалт 90 хувьтай үргэлжилж байна
Нийгмийн даатгалын тухай хууль 1995 оноос хэрэгжиж эхэлснээр ажил олгогч нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн НД-7, НД-8 тайланг нийгмийн даатгалын байгууллагад цаасаар хүргүүлэн баталгаажуулж ирсэн. 1995-2005 оны хоорондох өссөн дүнгээр 1.1 сая ажил олгогч, 42.4 сая даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 12.8 сая хуудас тайлан цахимжаагүй, цаасан хэлбэрээр 21 аймаг, 9 дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст хадгалагдаж байсан юм. ХНХЯ-ны Нийгмийн …
-
3 August
Турк улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд
ОХУ 8 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн БН Турк, Танзани, Их Британи Умард Ирландын Вант улс зэрэг орнуудтай харилцан агаарын хилээ нээгээд байгаа ба ОХУ-д байнгын оршин суух үнэмлэхтэй бусад орны иргэдийг ОХУ-ын хилээс нэвтрүүлнэ гэх шийдвэр гаргасан байна. Манай иргэд ОХУ руу Турк улсаар дамжин нисэх хандлага ихсэх боллоо. Турк улсаас ОХУ-д байнгын оршин суудаггүй иргэдийг онгоцонд суулгахгүй тохиолдол …
-
3 August
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулна
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг төрийн бус байгууллагуудын удирдлагуудтай уулзлаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоо, цаашдын хөгжилд нь нөлөө үзүүлдэг салбар бол яах аргагүй эрүүл мэндийн салбар. Тэдэнд чанар, хүртээмжтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээ шаардлагатайгаас гадна тухайн хүний хөгжлийн бэрхшээлээс хамаарч нэмэлт хэрэгцээ шаардлага гарч байдаг. Өнөөдрийн байдлаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд …
-
3 August
“Анна Каренина” УДЭТ-ын тайзнаа тавигдана
“Анна Каренина” романыг Монголд хамгийн анх ахмад орчуулагчдын нэг Ш.Очирбат монгол хэлнээ тун яруу сайхан хөрвүүлсэн нь үгийн урлагийн хорхойтнуудад дэлхийн сонгодог романыг эх хэл дээрээ унших боломжийг бий болгосон билээ. Сонгодог зохиол гэдэг нэг талаар цаг хугацааны шалгуурыг даван шигшигдсэн гэсэн сүрлэг утгыг илэрхийлдэг нь “Анна Каренина” романд шууд хамаатахаас гадна, үгийн урлагт бүтээгдсэн хамгийн сайхан зохиолын нэг гэх …
-
3 August
Тарваганы мах нэвтрүүлэхийг завдсан гурван зөрчил илрүүлжээ
Өвөрхангай аймгийн Хархорин, Арвайхээр сум руу хууль бусаар агнасан тарваганы мах нэвтрүүлэхийг завдсан гурван зөрчлийг цагдаагийн албан хаагчид илрүүлжээ. Уг зөрчилд Мэргэжлийн хяналтын газар арга хэмжээ тооцсон байна. Хууль бусаар тарвага агнасан, худалдсан гурван иргэнд нийт 600 мянган төгрөгийн торгууль ногдуулж, байгаль орчинд учирсан хохирлын 2.5 сая төгрөгийг нөхөн төлүүлжээ. Түүнчлэн тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдээд байгаа эрсдэлтэй энэ үед …
-
3 August
Аз жаргалын индекст Монголыг 92-т оруулжээ
CEOWORLD гэх америкийн сэтгүүлд миний бичдэг ярьдаг нэг сэдэв хэвлэгджээ. Монгол маань XXI зууны энэ цаг үед тэнэж төөрчихөөд өөрийгөө олохгүй будлиад байгааг ялгах санаатай тэр жагсаалт хүснэгтийг тольдож байна. Тэр чигт нь хөрвүүлээд буулгая. Оновчтой буулгасан эсэхийг бүү мэд? Гэхдээ ойлгосон хэмжээндээ буулгалаа. Эх сурвалжийг CEOWORLD magazine LTD, Fifth Avenue, New York, NY, 10001, United States гэх хаягаар, бас https://ceoworld.biz/ сайтаас …
-
3 August
14 удаагийн тусгай нислэгээр 3500 орчим иргэнээ татан авна
Улсын онцгой комиссын шийдвэрээр наймдугаар сард 14 удаагийн тусгай нислэг үйлдэн 3500 орчим иргэнээ татан авна. Энэ дагуу 08 дугаар сарын 01-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 260 иргэнийг татан авах ажиллагааг зохион байгуулаад байна. 08 дугаар сарын 05-нд Сиатл-Улаанбаатар 08 дугаар сарын 06-нд Шинэ Дели-Улаанбаатар 08 дугаар сарын 07-нд Токио-Улаанбаатар 08 дугаар сарын 08-нд Франкфурт-Улаанбаатар 08 дугаар сарын 10-нд …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл