Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Жайка-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Тамура Эриког хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр тал нийгмийн халамж, даатгалын чиглэлээр хэрхэн хамтарч ажиллах, юунд анхаарах болон бусад асуудлаар санал бодлоо солилцлоо. Энэ үеэр Жайка-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Тамура Эрико “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн халамжийг дэмжих төслийн 1-р шат саяхан хэрэгжиж дууссан. Хоёрдугаар шатыг Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлэхээр хоёр талын …
Yearly Archives: 2020
August, 2020
-
3 August
Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 260 иргэн эх орондоо ирлээ
Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц наймдугаар сарын 1-ны өдөр 17:08 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа. Тус нислэгээр 260 иргэн эх орондоо ирлээ. Үүнд, хөгжлийн бэрхшээл 1, өндөр настан-асран хамгаалагчтай 45, эрүүл мэндийн шалтгаантай 25, бага насны хүүхэдтэй гэр бүл 38, жирэмсэн 20, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 131 иргэн. Иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ, Мичид, Намуун, Зүчи, Боржигон зочид буудалд 21 …
-
3 August
Засгийн газар зээл, тусламжийг юунд зарцуулсан бэ
Монгол Улс 2020 оны нэгдүгээр сараас “Ковид-19” цар тахлаас иргэдээ хамгаалах зорилгоор өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж хилээ хаасан. Улмаар эдийн засаг зогсонги байдал орж экспорт эрс буурснаар төсвийн орлого 2020 оны эхний хагас жилийн байдлаар 1.2 их наяд төгрөгөөр тасраад байна. Засгийн газраас иргэдийнхээ эрүүл мэнд, орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжүүдээ дэмжих, эдийн засгийг сэргээх, эрчимжүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээнүүдийг …
-
3 August
Хүүхдийг хөхөөр хооллох дэлхийн долоо хоног эхэллээ
Дэлхийд жил бүрийн наймдугаар сарын 1-7-ныг “Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих өдөр” болгон тэмдэглэдэг. Энэ жил тус 7 хоногийг “Эхэд ээлтэй ажлын байрыг дэмжицгээе” уриан дор тэмдэглэж байна. Манай улс 1992 оноос “Хүүхдийг эхийн сүүгээр хооллолтыг дэмжих бодлого”-ыг хэрэгжүүлж, Хүүхдийн эрхийн конвенци, Инносентийн тунхаглал, НҮБ-ын чуулганы шийдвэр, Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний олон улсын хуулийн заалтыг биелүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг нэвтрүүлсээр …
-
3 August
Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан
Малчид, иргэдэд зориулсан мэдээ:Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр бороо орж, сэрүүхэн байна. 2020 оны 08 дугаар сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэлх: Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Салхи говийн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, талын нутгаар …
-
3 August
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн
Өнөөдөр аргын тооллын 2020 оны наймдугаар сарын 3. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хотолыг баригч” хэмээх Шороон хулгана жилийн зуны адаг харагчин хонин сарын Билгийн тооллын 15. Сумъяа гараг. Булаагч одтой, таван шар мэнгэтэй шар бар өдөр. Өдрийн наран 5 цаг 32 минутад мандан, 20 цаг 25 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. …
-
1 August
Наймдугаар сарын өрнийн зурхай
Хонь Ажил хэрэг: Та энэ сард амжилтад хүрэх замынхаа эхлэлийг тавих нь ээ. Таны ажил хэрэгч байдал, өөртөө итгэх итгэл том зүйлд хүргэнэ. Түүнээс гадна аз од чинь гийж сайхан зүйлс тохиолдох бололтой. Ажилсаг хонинууд тушаал дэвшиж магадгүй. Ерөнхийдөө ажил хэрэг, бизнест маш ээлтэй сар болж өнгөрнө. Ахлах ажилтнууд таны авьяас чадварыг анзаарах болно. Гэхдээ сарын эхний хагаст анхаарал болгоомжоо сулруулахгүй …
-
1 August
БНСУ-аас 260 иргэн эх орондоо ирнэ
Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ наймдугаар сард нийт 14 удаагийн нислэгээр 3500 орчим иргэнээ татан авахаар болсон. Энэ дагуу Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 08:40 цагт Улаанбаатараас хөөрлөө. Тус онгоцоор 260 иргэн эх орондоо ирэх бөгөөд 17:00 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.
-
1 August
Д.Нямхүү: Өнөөдөр таван хүн эдгэрч дараагийн шатны сувилалд шилжиж байна
ЭМЯ-наас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ.Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өглөө. Тэрбээр“ХӨСҮТ, Дархан-Уул аймгийн лабораторит 306 хүний сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.Үүнийг задалж хэлбэл, долдугаар сарын 30-нд тусгай үүргийн онгоцоор ирсэн 265 хүний сорьц, ХӨСҮТ-д тусгаарлагдсан дөрвөн хүн, ажиглах байранд тусгаарлагдсан хүмүүсийн сорьцод коронавирус илрээгүй байна. Өнөөдөр сайн мэдээтэй. Таван хүн эдгэрч ХӨСҮТ-өөс дараагийн шатны сувилалд шилжиж байна. Хоёр орос, гурван Монгол хүн эдгэрч …
-
1 August
Усархаг бороо орох тул болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Сэлэнгийн нутаг, Булганы өмнөд, Төв аймгийн хойд хэсгээр их бороо орно. Малчид, иргэдийн анхааралд:Өнөөдөр нутгийн төв хэсгээр, цаашдаа нутгийн зүүн хэсгээр усархаг бороо орох тул болзошгүй үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2020 оны 08 дугаар сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол …
-
1 August
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ
Өнөөдөр аргын тооллын 2020 оны наймдугаар сарын 1. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны “Хотолыг баригч” хэмээх Шороон хулгана жилийн зуны адаг харагчин хонин сарын Билгийн тооллын 13. Санчир гараг. Суулга одтой, долоон улаан мэнгэтэй улаан хулгана өдөр. Өдрийн наран 5 цаг 29 минутад мандан, 20 цаг 28 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн …
July, 2020
-
31 July
БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл Элчин сайд Чай Веньруйг хүлээн авч уулзлаа
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд ЦАЙ ВЭНЬРУЙ-г хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд Элчин сайд ЦАЙ ВЭНЬРУЙ Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэлийг их хурлын гишүүнээр дахин сонгогдож, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар томилогдсонд нь баяр хүргэж, ажлын амжилт хүслээ. Тэрээр манай хоёр орны байгаль орчин, аялал жуулчлалын салбарын найрсаг харилцаа хамтын ажиллагааг улам …
-
31 July
ХДХВ, ДОХ, БЗДХ болон сүрьеэгээс сэргийлэх, тархалтыг бууруулах арга хэмжээний өнөөгийн нөхцөл байдлын үнэлгээний урьдчилсан дүнг танилцууллаа
Эрүүл мэндийн яамнаас ДОХ, сүрьеэ, хумхаа өвчинтэй тэмцэх Глобаль сангийн дэмжлэгтэйгээр “ХДХВ, ДОХ, БЗДХ болон сүрьеэгээс сэргийлэх, тархалтыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж байгаа үндэсний хариу арга хэмжээний тогтвортой байдлыг хангах шилжилтийн үеийн төлөвлөгөө” боловсруулах ажлын хүрээнд олон улсын Фарос байгууллагын гүйцэтгэсэн өнөөгийн нөхцөл байдлын үнэлгээний урьдчилсан дүнтэй танилцлаа.Уулзалтанд Эрүүл мэндийн яам, Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн төсөл, олон улсын Фарос баг, …
-
31 July
Б.Сүхбаатар:“Хөгжлийн үүд” төслийн хүрээнд залуу гэр бүл, залуучуудад зориулсан орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлж байна
Нийслэлийн орон сууц, дэд бүтцийг хөгжүүлэх дэд хөтөлбөрт тусгаснаар Улаанбаатар хотыг тойрсон таван байршилд шинэ суурьшлын бүсийг байгуулна. Энэ хүрээнд Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Морингийн даваа орчмын шинэ суурьшлын бүсэд 10 мянган өрхийн орон сууц барих ажлын шав тавих ёслол өнөөдөр боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо, Нийслэлийн Засаг дарга …
-
31 July
Амралтын өдрүүдэд усархаг бороо орно
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөө шөнө Хөвсгөл, Булганы нутаг, Архангайн хойд хэсгээр, маргааш өдөр Сэлэнгийн нутаг, Булганы өмнөд, Төв аймгийн хойд хэсгээр их бороо орно. Өнөө маргаашдаа нутгийн төв хэсгээр, цаашдаа нутгийн зүүн хэсгээр усархаг бороо орох тул болзошгүй үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг ЦУОШГ-аас анхаарууллаа. САЛХИ СЕКУНДЭД 6-11 МЕТР ХҮРЧ ШИРҮҮСНЭ Хур тунадас: …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл