Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2020.08.05/ Төрийн ордонд 08:00 цагт эхэллээ. Энэ удаагийн хуралдаанаар 2020 оны төсвийн тодотгол, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Улаанбаатар хотын нийтийн тээврийн талаар зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ.
Yearly Archives: 2020
August, 2020
-
5 August
С.Чулуун:Соёлын яам хүний хөгжлийн цогц бодлогын асуудалд идэвх санаачилгатай ажиллах гол яам байх болно
УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүн Б.Баярсайхан өчигдөр /2020.08.04/ ХНХ-ын сайд А.Ариунзаяа, Соёлын сайд С.Чулуун, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн, Эрүүл мэндийн дэд сайд Ш.Анхмаа болон тус яамдын төрийн нарийн бичгийн дарга нартай уулзаж Хүний хөгжлийн цогц бодлогын баримт бичгийн талаар санал солилцлоо. УИХ-ын гишүүн Б.Баярсайхан Засгийн газар 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон төсвийн тодотголын төслийг боловсруулж байгаа энэ чухал үед …
-
5 August
АНУ-аас 260 иргэн эх орондоо ирнэ
Сиатл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэг өнөөдөр 13:10 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна. Тус нислэгээр нийт 260 иргэн эх орондоо ирэх юм. Энэхүү нислэг нь тус улс руу үйлдэж байгаа хоёрдахь удаагийн тусгай үүргийн нислэг гэдгээрээ онцлог. Өмнө нь буюу 06 дугаар сарын 24-нд анхны нислэгээрээ 256 иргэнээ эх орондоо авчирсан гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.
-
5 August
Улаанбаатарт 25-27 градус дулаан байна
Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан өнөөдрийн /2020.08.05/ 20.00 цаг хүртэлх цаг агаарын мэдээллийг хүргэж байна. Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи: Ихэнх нутгаар зүүн өмнөөс секундэд 6-11 метр, …
-
5 August
Үс шинээр үргээлэх буюу засуулахад тохиромжгүй
Өнөөдөр аргын тооллын наймдугаар сарын 5. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Хотолыг баригч” хэмээх Шороон хулгана жилийн зуны адаг харагчин хонин сарын Билгийн тооллын 17. Буд гараг. Чөдөр одтой, гурван хөх мэнгэтэй цагаан луу өдөр. Энэ өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эрхлэх, гэрээ хэлцэл байгуулах, хурим найр хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лус …
-
4 August
Ахмадын хороо ГХ-ны дэд сайдыг дэмжиж, зөвлөж ажиллахаа илэрхийлэв
Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин тус яамны дэргэдэх Ахмадын хорооны удирдлага, төлөөллийг 8-р сарын 4-ны өдөр хүлээн авч уулзав. ГХЯ-ны ахмад дипломатчид дэд сайдад эрч хүчтэй, урам зоригтой ажиллахыг ерөөж, ажлын амжилт хүслээ. Мөн тэд залуу дэд сайдыг дэмжиж, ажилд нь тус нэмэр болохуйц зөвлөгөө өгч байхаа илэрхийлжээ. Дэд сайд Б.Мөнхжин ахмадуудынхаа туршлагаас суралцан бүтээлчээр хамтран ажиллана гэдгээ илэрхийлэв.
-
4 August
Т.Батболд:Сонгуулийн хугацаанд “Фэйсбүүк” компанитай хамтран хууль зөрчсөн 403 контентыг хязгаарласан
Харилцаа холбооны зохицуулах хороо (ХХЗХ)-ны Интернэтэд суурилсан үйлчилгээ, технологийн хэлтсийн дарга Т.Батболдтой УИХ-ын сонгуулийн үеэр цахим орчинд хэрхэн хяналт тавьж ажилласан талаар ярилцлаа. -УИХ-ын сонгуулийн хугацаанд танай байгууллага цахим орчин дахь сурталчилгаанд хяналт тавьсан. Ингэхдээ “Фэйсбүүк” компанитай анх удаа хамтран ажиллалаа. Ямар нэг хүндрэл, бэрхшээлтэй тулгарав уу? – УИХ-ын ээлжит сонгуулийн хугацаанд ХХЗХ нь цахим орчинд хуулийн дагуу …
-
4 August
ЗӨСҮТ долдугаар сард 26 удаа голомтын эцсийн халдваргүйжүүлэлт хийжээ
Монгол Улсын Засгийн газраас гадаадад гацсан иргэдээ татан авах үйл ажиллагааг үе шаттай хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд Улсын Онцгой Комиссын шийдвэрээр долдугаар сард тусгай үүргийн 14, захиалгат 5 нислэг үйлдэгдэж нийт 3,834 иргэнийг татан авсан. Тусгай үүргийн нислэгээр ирсэн зорчигчдын эд зүйлс, ачаа, тээш, тээврийн хэрэгсэл болон тусгаарлан ажиглах байранд халдваргүйжүүлэлт хийн халдвар хамгааллын дагуу тусгаарлан сорьц авч, COVID-19 халдварын …
-
4 August
Мацаг болон энгийн хоолны дэглэмийн аль нь илүү үр дүнтэй вэ?
Жин хасах зорилгоор мацаг барих болон энгийн хоолны дэглэм хоёрын хооронд үр дүнгийн хувьд бараг ялгаа гардаггүйг нэгэн судалгаа тогтоожээ. Өөрөөр хэлбэл, та турах зорилгоор мацаг барих гэж байгаа бол гарах үр дүн нь энгийн хоолны дэглэмээс нэг их ялгагдахгүй гэсэн үг. Энэхүү судалгааны тухай Английн Telegraph сайтанд өнгөрсөн долоо хоногт гарсан нийтлэлийг шууд орчуулан хүргэж байна. Энэхүү нийтлэлээс та мацаг үнэхээр …
-
4 August
Н.Удаанжаргал:Төмөр замын төслүүд дээр томоохон инженерийн компани бий болчихсон байхад гадны зөвлөгөө заавал шаардлагагүй
“Тавантолгой Төмөр Зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргалтай ярилцлаа. -Нүүрсний экспортыг нэмж, тээврийн өртөг зардлыг эрс бууруулах стратегийн ач холбогдол бүхий Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн ажил ид өрнөж байна. Төмөр замын ажил одоогоор хэдэн хувьтай явж байна вэ? -Юуны өмнө Монгол Улсад төмөр замын салбар үүсч хөгжсөний 82 жилийн ойн мэндийг нийт төмөр замчид, тэдний ар гэр болон энэ салбарт …
-
4 August
Сэтгэл зүй: EQ буюу сэтгэлийн хөдөлгөөний оюун ухаан
UGLUU.MN сайт Сэтгэл зүйч Д.Мөнхдэлгэртэй хамтран хүргэдэг “Сэтгэлийн боловсрол” сэтгэл зүйчийн зөвлөгөө мэдээллийн подкастыг хүргэж байна. Өнөөдрийн сэдэв: “EQ буюу сэтгэлийн хөдөлгөөний оюун ухаан”
-
4 August
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Улсын аварга П.Бүрэнтөгсөд баяр хүргэв
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Улсын аварга П.Бүрэнтөгсийг хүлээн авч уулзан баяр хүргэж амжилт хүсэв. Увс аймгийн Давст сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Увс нуур” дэвжээний бөх, улсын арслан П.Бүрэнтөгс Тулгар төрийн 2229 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 814 жил, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар ес даван түрүүлж Монгол Улсын аварга цол хүртсэн юм. Улсын аварга …
-
4 August
Хүчтэй борооны улмаас эвдэрсэн Булган-Мөрөн чиглэлийн замыг засварлаж дуусжээ
Хүчтэй орсон бороо, үерийн улмаас эвдрэл үүссэн замуудыг засварлаж байгаа билээ. Өнөөдөр Булган-Мөрөн чиглэлийн эвдэрсэн замыг мөн засварлаж дууссан байна. Тодруулбал, зургадугаар сарын 21-ний өдөр хүчтэй орсон аадар борооны улмаас Булган-Мөрөн чиглэлийн А0902 дугаартай хатуу хучилттай авто замын 291-293 дахь километрт нь эвдрэл үүссэн /зорчих хэсэгт лаг шавар, шороо, чулуу тогтож, далан хөвөө эвдэрсэн/. Уг авто замыг хариуцагч “Хөвсгөл-АЗЗА” ТӨХК …
-
4 August
АН-ын Их хурал аравдугаар сарын 16-нд болно
Ардчилсан намын ҮБХ-ны ээлжит XVI хуралдаанаар Үндсэн дүрмийн дагуу өмнөх удирдлагуудыг чөлөөлж, дараагийн дарга сонгогдох хүртэл намын даргын эрх, үүргийг Ц.Туваанд шилжүүлсэн билээ. УИХ-ын гишүүн, Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч, Ц.Туваан Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны (ҮБХ) ээлжит XVII хуралдааныг зарлаж, өчигдөр буюу 2020 оны наймдугаар сарын 3-ны өдөр МҮЭСТО-нд зохион байгуулагдлаа. Хуралдаанд ҮБХ-ны 200 гаруй гишүүн оролцсон бөгөөд 2020 …
-
4 August
“Жаст”-ын Ш.Батхүү нарт холбогдох шүүх хурал маргааш болно
Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ш.Батхүү нарын зургаан хүнд холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны долоодугаар сарын 24-ны өдөр хэлэлцэж, нэр бүхий яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааны товыг 2020 оны наймдугаар сарын 05-ны өдрийн 10:00 цагт товлосон билээ. “Жаст групп”-ын захирал ажилтай Ш.Батхүү нар нь хуурамч бичиг …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл