Yearly Archives: 2020

August, 2020

  • 5 August

    УБЕГ-ын даргаар Д.Дэлгэрсайханг томиллоо

    Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн /2020.08.05/  ээлжит хуралдаанаар Дагвадоржийн Дэлгэрсайханыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар томиллоо. Тэрбээр Монгол Улсын Техникийн Их Сургуулийг 1997 онд бакалавр, 1999 онд магистр, 2011 онд докторантаар тус тус төгссөн, компьютерийн программ хангамжийн мэргэжилтэй ба Улсын бүртгэлийн ерөнхий газрын дэд даргаар 2016 оноос хойш ажилласан. Засгийн газрын тогтоолыг ЗГХЭГ-ын Хууль эрх зүйн газрын дарга Н.Мягмар танилцуулж, улсын …

  • 5 August

    АНУ-аас 256 иргэн эх орондоо ирлээ

    Сиатл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэг өнөөдөр хуваарийн дагуу 13:10 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа. Тус нислэгээр АНУ-аас нийт 256 иргэн эх орондоо ирж байгаа юм. Энэхүү нислэг нь тус улс руу үйлдэж байгаа хоёр дахь удаагийн тусгай үүргийн нислэг гэдгээрээ онцлог. Иргэдийг Цэргийн төв эмнэлэг, “Монголика”, “Дрийм”, “Зүчи” зочид буудлууд болон “Сэлбэ ресорт” амралтын газруудад тусгаарлана гэж Улсын онцгой …

  • 5 August

    Цахилгаан болон байгаль орчинд ээлтэй тээврийн хэрэгслээр шинэчлэлт хийнэ

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанд нийслэлийн автозам, нийтийн тээврийн үйлчилгээний талаар Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан танилцуулав. Цаашид: –  Автозамын салбарт шаардлагатай хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг жил бүр улсын төсөвт үе шаттай тусгах –  22 тэрбум төгрөгийн төсөл, арга хэмжээг шуурхай хэрэгжүүлж, нийтийн тээврийн үйлчилгээнд цахилгаан болон байгаль орчинд ээлтэй тээврийн хэрэгслээр шинэчлэлт хийх –  Парк …

  • 5 August

    Ч.Хүрэлбаатар: Гадны зээл, тусламжийг зориулалтын бусаар ашиглах боломжгүй

    Гаднаас олгож байгаа зээл тусламжийн мөнгийг хэрхэн зарцуулдаг эсэх асуудалд Сангийн сайд Ч. Хүрэлбаатар тайлбар өглөө. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар“Гадаадын улс орнуудын өгсөн зээл, авсан тусламжийг зориулалтын бус зүйлд зарцуулах ямар ч боломжгүй. Гадаадын зээл, тусламжийг төсвийн дэмжлэг, төслийн санхүүжилт гэсэн хоёр хэлбэрээр зарцуулдаг. Монгол Улс төсвийн дэмжлэг хэлбэрээр 300 гаруй сая ам.долларын санхүүжилт авсан байна.  Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, …

  • 5 August

    Арван тавны сар 14-нд тэргэлшив

    Билгийн тооллын 15-нд сар бүтэн тэргэлшдэгийг бид мэднэ. Харин аргын тооллоор энэ сарын 3-ны 23 цаг 59 минутад сар бүтэн тэргэлшсэн болох нь билгийн тооллын 14-ний өдөр таарчээ. Одон орны эрдэмтдийн хэлж буйгаар “Сар 14-нд тэргэлших нь маш ховор тохиолдох одон орны үзэгдэл” гэжээ. 21-р зуунд иймэрхүү одон орны үзэгдэл 6 удаа л тохиох юм байна.  Эх сурвалж: CCTV

  • 5 August

    Ч.Хүрэлбаатар: Хүүхдийн 100 мянган төгрөгийг он дуустал олгоно

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Тус хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх төрөөс олгож буй халамж, дэмжлэгийг 2020 он дуустал үргэлжлүүлэх чиглэл өглөө. Тодруулбал, хүүхдийн 100 мянга болон бусад хөнгөлөлтүүдийг 2020 оныг дуустал үргэлжлүүлэхээр болсон байна. Энэ талаар Сангийн сайд Ч. Хүрэлбаатар мэдээлэл хийлээ. Сангийн сайд Ч. Хүрэлбаатар “Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2020 оны нэгдсэн төсөвт тодотгол хийх талаар …

  • 5 August

    Disney Plus-ийн хэрэглэгчид 30 доллар төлж МУЛАН-ийг үзнэ

    Корона вирусийн цар тахлын улмаас дэлхий дахин соёл урлаг, энтертайнмент салбараа хаяхад хүргээд байна. Ялангуяа энэ нь Disney кино компанийн хувьд маш хүнд сорилт болж байгаа бөгөөд энэ оны 3 дугаар сард нээлтээ хийх байсан МУЛАН кино нээлтээ хойшлуулж энэ үйл явдалд дасан зохицохоос өөр аргагүйд хүргэсэн. МУЛАН уран сайхны киног 3 дугаар сарын 27-нд нээхээр товлож байсан ч цар тахлаас …

  • 5 August

    Д.Чинзориг: Дарь-Эхийн авто замын эхний хэсгийг наймдугаар сарын 11-ний өдөр нээнэ

    Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил хангах хүрээнд инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийн чиглэлээр хийгдэж байгаа ажлуудтай холбоотойгоор зарим томоохон авто зам, туслах замыг хааж хөдөлгөөн зохион байгуулалт хийх болсон талаар өнөөдөр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Т.Хэрлэн, Тээврийн Цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, хошууч Н.Шинэбаатар, Авто замын хөгжлийн газрын Зам засвар, ашиглалтын хяналтын хэлтсийн мэргэжилтэн …

  • 5 August

    Төмөр хатагтай Маргарет Тэтчерийн өндөгний дэглэмээр жингээ хасах арга

    Маргарет Тэтчер дэлхийн хамгийн анхны эмэгтэй ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэж байсан түүхтэй юм. Тэрээр дэлхий дахинаа “Төмөр хатагтай” хэмээн алдаршсан бөгөөд Их Британийн түүхэн дэх цорын ганц эмэгтэй ерөнхий сайд байсан юм. Ингээд илүүдэл жингээсээ салахыг хүссэн бүсгүйчүүддээ зориулан “Төмөр хатагтай” Маргарет Тэтчерийн дөрвөн долоо хоногийн дотор 10-20 кг турах өндөгний дэглэмийг санал болгож байна. Тус өндөгний дэглэмийг давхар цитрус …

  • 5 August

    Хөгжлийг чөдөрлөгч хөдөө

    Хөгжлийн зүтгүүр, чирэгч байдаг бол хөгжлийг чөдөрлөгч, арагш чангаагч, ухраагч гэж бас байнаа. Манайд бол хөгжлийн чөдөр тушаа, чангаагч, хөгжлийг нураагч нь тэр чигтээ хөдөө юм байна. Яаж ч өршөөж бодоод би зөв дүгнэлт олохгүй байна. Хотын бид Цагаан сараар ууц тавьж, Наадмаар хотын алдарт уячид морьдоо уралдуулж цэнгэж байхын тулд хөдөөгийн ард түмнийг харанхуй бүдүүлэг, малаас нь дор байлгаад …

  • 5 August

    Гэрэл зурагчин Ричард Корман Мадоннагийн алдар нэрд гаргахаас өмнөх гэрэл зургуудыг дэлгэжээ

    Мадонна Луиза Циккон бол “Попын хатан хаан”. Та бүхэнд танилцуулах шаардлагагүй биз. Америкийн алдарт дуучин, дуу зохиогч, жүжигчин, бизнес эрхэлдэг энэ эмэгтэй сая сая шүтэн бишрэгчдийн зүрх сэтгэлийг өөртөө татаж, поп хөгжмийг байлдан дагуулж, Like Virgin (1984), True Blue (1986) зэрэг цомгуудыг гаргаж, Грэмми шагналын эзэн болж байсан юм. Мадонна карьерийнхаа туршид маш олон зүйлд хүрсэн бөгөөд түүний бүтээлийг олон …

  • 5 August

    А.Амбасэлмаа: 615 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй

    ЭМЯ-наас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ.Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өглөө. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Наймдугаар сарын 4-нд ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 615 хүний шинжилгээ хийгдсэн. Бүгдэд нь коронавирус илрээгүй. Тодруулбал, -Долдугаар сарын 15-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн зорчигчдын давтан …

  • 5 August

    Ж.Батбаясгалан: Нийтийн биеийн тамирт идэвхтэй нэгдэхийг нийслэлчүүддээ уриалж байна

    Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Ковид-19” халдварт цар тахлын үед иргэдийг идэвхтэй дасгал хөдөлгөөнөөр хичээллэх нөхцөл боломжийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн төвийн зургаан дүүрэгт нийтийг хамарсан арга хэмжээг шат дараалалттайгаар зохион байгуулан ажиллаж байгаа. Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан болон холбогдох албаныхан өнөөдөр өглөө Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулагдсан “Миний Улаанбаатар” бүжгийн челленжийг дэмжиж оролцлоо. Тэрбээр энэ …

  • 5 August

    Ж.Батбаясгалан: Зардлуудаа яаж хэмнэж болох вэ гэдэгт бүгд анхаарч ажиллах хэрэгтэй

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан холбогдох албаны хүмүүстэй хуралдаж, нийслэлийн 2020 оны төсвийн орлого, зарлага болон хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын ажлын талаар мэдээлэл сонсож, төсвийн зарцуулалттай холбоотой асуудлаар холбогдох албаныханд зарим үүрэг чиглэл өгөв. НЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү нийслэлийн энэ оны төсвийн орлого, зарлагын талаар товч мэдээлэл хийж, орлого тасалдаж буй шалтгаан …

  • 5 August

    Иргэдэд зориулсан талбайн тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн ажил 90 хувьтай байна

    Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан Блю Скай зочид буудлын зүүн талд байрлах талбайн тохижилтын ажлын явцыг шалгалаа. Сурталчилгааны самбар байршуулах байдлаар ашигладаг байсан Ахмадын холбооны байрны уг газрыг нийслэлийн Засаг даргын шийдвэрээр цуцалж, өнгөрсөн зургадугаар сараас тохижилтын ажлыг хийж эхэлсэн. Нийт 1250 метр.кв талбайд ногоон байгууламж бүхий тохижилтын ажлыг хийж байгаа юм. Ажлын явц 90 хувьтай байна. Нийслэлийн Засаг …