А.Амбасэлмаа: 615 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй

ЭМЯ-наас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ.Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өглөө.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Наймдугаар сарын 4-нд ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 615 хүний шинжилгээ хийгдсэн. Бүгдэд нь коронавирус илрээгүй.

Тодруулбал,

-Долдугаар сарын 15-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн зорчигчдын давтан шинжилгээ

-Долдугаар сарын 21-нд Токио-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн иргэдийн давтан шинжилгээ

-Долдугаар сарын 22-нд Австралийн онгоцоор ирсэн 48 хүний давтан шинжилгээнд коронавирусийн халдвар илрээгүй.

-Тандалтын зорилгоор цуглуулсан 16 хүний сорьц /БГД, БЗД, ХУД-ийн нэгдсэн эмнэлэг болон Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлгээс тандалтын сорьцыг авчээ/

-ХӨСҮТ-д тусгаарлагдсан 2 хүний давтан шинжилгээ,

-Ажиглах байр болон ХӨСҮТ-д эмчилгээ, үйлчилгээ үзүүлж буй эмч ажилтан нийт 19 хүний шинжилгээ,

-Алтанбулаг боомтоор орж ирсэн 28 жолоочийн шинжилгээ,

-Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан хоёр хүн,

-Замын-үүд боомтод ачаа тээврийн үйл ажиллагаа эрхэлж буй 100 жолоочийн шинжилгээнээс коронавирусийн халдвар илрээгүй.

ХӨСҮТ-өөс өнөөдөр 14 хүн эдгэрч байна. Тэд долдугаар сарын 12-н болон 14-нд Афганистанаас ирсэн энхийг сахиулагч дайчид юм.

Монгол Улсад одоогоор батлагдсан тохиолдол 293 байгаагаас 244 нь эдгэрсэн. Эмчлэгдэж буй 49 хүн байна. 46 хүний биеийн байдал хөнгөн, гурван хүний биеийн байдал хүндэвтэр байна” гэсэн мэдээллийг өглөө.

Санал болгох мэдээ

СХД-ийн 12 дугаар сургуулийн өргөтгөлийн барилга ашиглалтад орлоо

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны 12 дугаар сургуулийн барилга 1948 онд ашиглалтад орсон бөгөөд …