Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд Налайх дүүргийн 123 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын ажлын шав тавих ёслол өнгөрөгч 05 дугаар сарын 20-ны өдөр болж, ажил нь эхэлсэн. Ажлын явц, чанар, гүйцэтгэлтэй Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар танилцаж, хяналт тавилаа. Өргөтгөлийн барилгын ажлыг “Профэшнал сивил инженеринг констракшн” ХХК хийж гүйцэтгэж байна. Ажлыг төлөвлөсөн хугацаанд хийж гүйцэтгэн хүлээлгэн …
Yearly Archives: 2020
July, 2020
-
6 July
Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатад зургаан жилийн хорих ял оноолоо
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат нарт холбогдох хэргийн шүүх хурал боллоо. Шүүхээс шүүгдэгч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар нарт зургаан жилийн хорих ял оноож, нийтийн албанд ажиллах эрхийг зургаан жилээр хязгаарлалаа. Шүүгдэгч Д.Түвшинжаргалд нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасч, таван жилийн хорих ял оноолоо. Шүүгдэгч Д.Ганбатын нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасч, гурван жилийн …
-
6 July
Налайх дүүрэгт“Архигүй орчин” аян зарлагдлаа
Гэр бүлийн хүчирхийлэл, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хүн амын эрүүл мэндийг дэмжих, хамгаалах бодлогын хүрээнд архи согтууруулах ундааны хор хөнөөлийг олон нийтэд таниулах, иргэдийн эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцөлийг хангах зорилгоор Налайх дүүргийн хэмжээнд “Архигүй орчин” аяныг 21 хоногийн хугацаатай өрнүүлэх тухай Налайх дүүргийн Засаг даргын А/292 дугаар захирамж гарлаа. Тус аяныг дүүргийн Засаг даргын Тамгын газар, Налайх дүүрэг дэх Цагдаагийн …
-
6 July
ХӨСҮТ: Өчигдөр 334 хүнд коронавирусийн шинжилгээ хийхэд бүгдэд нь халдвар илрээгүй
ЭМЯ-наас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өглөө. Тэрбээр“Долдугаар сарын 5-ны өдөр гурван лабораторид нийт 334 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирусийн халдвар илрээгүй. Тэдгээрийг задалж танилцуулбал, ХӨСҮТ-д тусгаарлагдсан тав, тандалтын зорилгоор хийсэн долоо, ажиглах байранд тусгаарлагдсан 26 хүний давтан, Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн 262 хүний шинжилгээ, Алтанбулаг боомтоор орж ирсэн 32 жолооч, Сэлэнгэд …
-
6 July
ОХУ-аас иргэдээ татан авах ажиллагаа үргэлжилж байна
Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу ОХУ-аас эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийг татан авах ажиллагааг энэ сарын 05-06-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн “Алтанбулаг” хилийн боомтоор зохион байгуулж байна. Нийт 200 гаруй иргэн эх орондоо ирэх юм. Үүнтэй холбогдуулан мэргэжлийн байгууллагын алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж зорчигчдын биеийн халууныг нэг бүрчлэн хэмжин, эрүүл мэндийн мэдүүлгийн хуудсаар асуумж авч, тээврийн хэрэгсэл, гар …
-
6 July
Амралтын өдрүүдэд гурван хүн зам тээврийн ослоор амиа алджээ
Амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст 308 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 14 хүн гэмтсэний хоёр нь хүүхэд байна. Ослын улмаас нийслэлд 2, орон нутагт 1 хүн амиа алджээ. Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл: Явган зорчигч мөргөх хэлбэрээр-4 Мөргөлдөх хэлбэрээр-3 Онхолдох хэлбэрээр-1 Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр-2 …
-
6 July
Налайх дүүрэгт “Ангилсан хог хаягдлыг ачиж тээвэрлэх”авто машиныг хүлээлгэн өглөө
Налайх дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу хог тээврийн менежментийг сайжруулах зорилтын хүрээнд “Налайх Тохижилт үйлчилгээ” ОНӨААТҮГ-т техникийн парк шинэчлэлийг эрчимтэй хийж байна. Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар тэргүүтэй дүүргийн удирдлагууд “Налайх Тохижилт үйлчилгээ” ОНӨААТҮГ-т 8 м.куб-ын багтаамжтай хог тээврийн авто машиныг хүлээлгэн өглөө. Ингэснээр 2016 оноос хойш тус байгууллагын найман автомашиныг бүрэн шинэчилж байгаа юм. 2020 оны дөрөвдүгээр сард үйлдвэрлэгдсэн …
-
6 July
Сергей Диордица: Монгол улс өндөр эрсдэл дунд байгааг мартаж болохгүй
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица болон ХӨСҮТ-ийн удирдлагуудтай уулзаж, коронавирусийн халдвар (Ковид-19)-ийн нөхцөл байдал, тархвар зүй, эмнэл зүй, лабораторийн мэдээлэлд үндэслэн гарч болох эрсдэлийг урьдчилан тодорхойлж, урьтаж хариу арга хэмжээ авах, цаашид анхаарах асуудлын талаар ярилцлаа. Дэлхий дахинд Ковид-19-ийн өвчлөл өдрөөс өдөрт нэмэгдэж, манай хөрш 2 оронд өвчлөл голомтлон гарч байгаа, түүнчлэн тусгай үүргийн онгоцоор авах …
-
6 July
Жүжигчин О. Тэмүүжин “Бурхны авралаар, чи ирлээ!”шоу нэвтрүүлгийн ялагчаар тодорлоо
Австралийн “FremantleMedia” компанийн албан ёсны эрхтэйгээр “Боловсрол” суваг телевиз “Бурхны авралаар, чи ирлээ!” шоу нэвтрүүлгийг тавдугаар сарын 3-ны өдрөөс эхлэн долоо хоног бүрийн Ням гариг бүр үзэгчдийн хүртээл болгож эхэлсэн билээ. Тэгвэл “Бурхны авралаар, чи ирлээ!” шоу нэвтрүүлгийн финалын шатны 10 дахь дугаар өчигдөр /2020.07.05/ 20:00 цагт “Боловсрол” суваг телевизээр шууд үзэгчдийн хүртээл болж өндөрлөлөө. Финалын шатны 10 дахь дугаарт …
-
6 July
Ж.Батбаясгалан:Дугуйн замын ашиглалт, хамгааллын асуудалд онцгой анхаарах хэрэгтэй
Авто замыг хөгжүүлэх 2030 он хүртэлх мастер төлөвлөгөөнд багтсан дугуйн замыг шинээр тавих ажлын хүрээнд Яармаг-Зайсан-Маршалын гүүр гэсэн чиглэлд 52 км урттай дугуйн замыг найман байршилд байгуулах ажил үргэлжилж байна. Тэгвэл Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд ажлын албаны дарга Т.Гантөмөр тэргүүтэй холбогдох албаныхан Маршалын гүүрнээс Улиастайн уулзвар хүртэлх замд Туул …
-
6 July
Зүүн бүсийн сайжруулсан түлшний эхний блок үйлдвэр ашиглалтад орлоо
Нийслэлчүүдийг сайжруулсан шахмал түлшээр 100 хувь хангах зүүн бүсийн сайжруулсан шахмал түлшний хоёр дахь үйлдвэрийн барилгын ажил өрнөж буй. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан тэргүүтэй албаныхан үйлдвэрийн барилгын явцыг шалгаж, газар дээр нь ажиллалаа. Зүүн бүсийн үйлдвэр нь нийт таван блокоос бүрдэнэ. Шахмал түлшний үйлдвэр гурав, коксын үйлдвэр, нүүрс угаах гэсэн таван блок үйлдвэртэй бөгөөд …
-
6 July
Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2020 оны 07 дугаар сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи …
-
6 July
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
Өнөөдөр аргын тооллын 2020 оны долоодугаар сарын 06. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хотолыг баригч” хэмээх Шороон хулгана жилийн зуны дунд хар морин сарын Билгийн тооллын 16. Сумъяа гараг. Элдэв тэнгэртэн одтой, зургаан цагаан мэнгэтэй цагаан нохой өдөр. Өдрийн наран 5 цаг 01 минутад мандан, 20 цаг 53 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг …
-
5 July
ЭЕШ-ын оноо тооцоолох аргачлалыг танилцууллаа
Шалгуулагчдын дүн оноог анхны оноо, хэмжээст оноо, проценталь оноо, амжилтын чанарын индекс гэсэн үзүүлэлтээр эрэмбэлэн дүгнэдэг. Анхны оноо гэдэг нь тухайн хичээлийн шалгалтын сэдэв, даалгаврыг хэрхэн гүйцэтгэснийг илтгэх үнэлгээ бөгөөд авбал зохих онооноос хэдэн оноо авсныг хувьд шилжүүлсэн тоон үзүүлэлт юм. ЭЕШ-д шалгуулагчид хамгийн ихдээ 100 оноо авах ёстой. Анхны оноо хэмжээст оноог тооцоолох хамгийн чухал хамаарал юм. Хэмжээст оноо гэдэг нь …
-
5 July
Япон улсаас 263 иргэн эх орондоо ирлээ
Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай онгоц өчигдөр орой 19:00 цагт “Чингис хаан“ олон улсын нисэх буудалд газардлаа. Нийт 263 иргэн эх орондоо ирсэн бөгөөд бага насны хүүхэдтэй гэр бүл 94, жирэмсэн болон асран хамгаалагчтай 23, өндөр настан болон асран хамгаалагчтай 65, эрүүл мэндийн шалтгаантай 28, виз, санхүү зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай 53 иргэн багтсан байна. Иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ, “Ворлд Монголиа”, “Тайж”, “Вензоу”, “Амар” зочид …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл